Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 0025

 

 

 

 

 

 

 

 

  2020         01           06                                          2020/ШЦТ/25

 

 

 

                                

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Б.Т- түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Боржгон овогт Болорчимэгийн Т-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805012411139  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ......... оны ...  дугаар сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот .......... дүүргийн ... дугаар хороо ......... тоотод оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржгон овогт Болорчимэгийн Т-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.Т- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лаки” нэртэй ломбард болох барьцаалан зээлдүүлэх газарт орж “гар утас худалдаж авах гэсэн юм” гэж тус газар худалдаалагдаж байсан 380.000 төгрөгийн үнэ бүхий Samsung edge S-6 plus  маркийн гар утас 1 ширхэг, 350.000 төгрөгийн үнэ бүхий Samsung J-5 маркийн гар утас 1 ширхэгийг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч, хохирогч Б.О-ад 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “Ийм гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лаки” нэртэй ломбард болох барьцаалан зээлдүүлэх газарт орж “гар утас худалдаж авах гэсэн юм” гэж тус газар худалдаалагдаж байсан 380.000 төгрөгийн үнэ бүхий Samsung edge S-6 plus  маркийн гар утас 1 ширхэг, 350.000 төгрөгийн үнэ бүхий Samsung J-5 маркийн гар утас 1 ширхэгийг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч, хохирогч Б.О-ад 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.О-ын “Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лаки барьцаалан зээлдүүлэх газарт 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчим гаднаас үл таних хүн орж ирэн “зарах утас байна уу” гэж асуухад нь би гар утас үзүүлсэн. Тухайн үед би 2017 оны Samsung J-5 маркийн гар утас 1 ширхэг, Samsung edge S-6 plus  маркийн гар утас 1 ширхэгийг тус тус үзүүлсэн. Тэгээд би дахин өөр утас үзүүлэх гээд эргээд харах хооронд тус хоёр хүн  гараад зугтахаар нь би ломбардаа онгорхой үлдээгээд араас нь гүйхэд тухайн хоёр хүн нь машинд сууж явсан бөгөөд би араас нь гүйгээд машины жолоочийн талын хойд хаалганаас зүүгдээд 6-7 метр газар чирэгдэж яваад тус автомашин зогсож утас авч зугтаасан хүмүүс эсрэг талын хаалгаар гарч зугтсан.

... Надад нийт 730.000 төгрөгийн хохирол учирсан. Би нийт учирсан хохирлоо төлүүлмээр байна”гэсэн мэдүүлэг, /хэргийн 37-38 дугаар хуудас/

“... тухайн хоёр хүн нь 70-13 УНВ улсын дугаартай Тоёота Ист маркийн автомашинд сууж явсан бөгөөд би араас нь гүйгээд автомашины жолоочийн талын хойд хаалганаас зүүгдээд 5 орчим метр газар чирэгдэж яваад тус автомашин зогсож утас авч зугтаасан хүмүүс эсрэг талын хаалгаар гарч зугтсан. Уг машин дотор урд талын жолоочийн суудалд эрэгтэй хүн, хажуугийн суудалд нэг эрэгтэй, манай ломбарданд орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр арын суудалд сууж явсан. Тус тээврийн хэрэгсэлд нийт 4 хүн байсан.

“... Би учирсан хохирлоо бүрэн авсан учир одоо гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-61 дүгээр хуудас/

 

Ашид Билгүүн ХХК-ны Үнэлгээний ТХҮ-719/166 дугаартай “Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн 2018 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ цэнийг 730.000 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт /хэргийн 45-47 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн “Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найз Алтангэрэлтэй уулзаад бид хоёр мөнгөний хэрэг гараад таксинд явж байсан ба Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн орчим үл таних эрэгтэй гараа өргөсөн ба нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Тухайн хоёр хүн нь Модны хоёр руу 2000 төгрөгөөр тохироод явчихъя гэхээр нь суулгаад аваад явж байтал Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки” ломбардны орчим зогсоогоод  бид хоёр ийшээ орчихоод ирье гэхээр нь Алтангэрэл бид хоёр хүлээгээд гадаа байж байсан. Тэгсэн нөгөө охин залуу хоёр гаднаас орж ирээд хөдөлсөн чинь гэнэт автомашины араас түс тас хийх чимээ гараад би шууд зогссон. Тэгээд ломбардны ах хойд хаалга онгойлгоход охин, залуу хоёр нөгөө хаалгаар гараад зугтсан ба араас нь харахад салаад явж байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65 дугаар хуудас/

 

Б.Т-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Зулаа гэх эмэгтэй хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний телевизийн орчимд такси бариад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки” ломбардад Зулаатай хамт орж би Samsung edge S-6 plus маркийн гар утас 1 ширхэг, Samsung J-5 маркийн гар утас 1 ширхэгийг худалдан авъя гэж хэлээд үзэж байсан ба дахиад өөр утас үзье гэж хэлээд ломбардны ажилтанг цааш харахаар нь би үзэж байсан хоёр гар утсаа аваад зугтаачихсан юм. Тэгээд гадаа гараад машинд суугаад байж байтал ломбардны ах араас гарч ирээд машинаас зүүгдэхээр нь Зулаад зугтаарай гэж хэлээд бид хоёр эсрэг талын хаалгаар гараад гүйсэн ба би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандан чиглэл рүү гүйсэн. Зулааг хаашаа гүйснийг би мэдэхгүй байна. Үзэж байсан хоёр гар утсаа би аваад хэрэглэсэн юм.

... Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирлын мөнгийг төлж барагдуулсан. Мөн өөрийн энэ үйлдлийг ухаарч байгаа болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хуулийн байгууллагын хүмүүсээс хүсч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-58 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лаки” нэртэй ломбард болох барьцаалан зээлдүүлэх газарт орж “гар утас худалдаж авах гэсэн юм” гэж тус газар худалдаалагдаж байсан 380.000 төгрөгийн үнэ бүхий Samsung edge S-6 plus  маркийн гар утас 1 ширхэг, 350.000 төгрөгийн үнэ бүхий Samsung J-5 маркийн гар утас 1 ширхэгийг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч, хохирогч Б.О-ад 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.О- нь мөрдөн байцаалтад “... Би учирсан хохирлоо бүрэн авсан учир одоо гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-61 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Т-гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд гаргуулах төлбөргүй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч Б.Т-гийн удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Болорчимэгийн Т-г “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Б.Т-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ