Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0032

 

 

 

 

 

 

 

 

 

     2020          01          08                                        2020/ШЦТ/32

       

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч М.Б-,

хохирогч Г.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Б- дүүргийн прокурорын газраас Хотгойд овогт Мөнхбаатарын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 19050Х5551353 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр ......... аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эцэг, эх, дүүгийн хамт ......... аймгийн ...... сум ... дугаар баг .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овогт Мөнхбаатарын Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Б- дүүргийн Х дүгээр хороо ..............дугаар байрны ... тоотод Г.А-ийн нүүрэн тус газар гараараа цохих, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь  зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ба доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Б- манайд найзтайгаа хувцас угаах гэж ирсэн. Б-ий яриатай тохирч байна. Бид хоёр муудалцсан. Тэгээд хараалын үгээр доромжилж цохисон. 1.170.000 төгрөгийн баримттай хохирол байгаа. 3.000.000 гаруй төгрөгийн хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа” гэв.

 

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Б- дүүргийн Х дүгээр хороо ..............дугаар байрны 55 тоотод Г.А-ийн нүүрэн тус газар гараараа цохих, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь  зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ба доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогчийн Г.А-ийн “2019 оны 11 дүгээр  сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө 22 цагийн үед Б- гээд манай хамаатны хүүхэд хувцас угаах гээд найз нь гэх Бумбаа гэх залуутай хамт ирсэн. Тэгээд би манай гэрийн гадаа таарсан болохоор гадаа дэлгүүрээс 3 шил 0,5 литрийн Соёрхол гэх архи аваад уусан. Тэгээд нэг ундаа аваад бид гурав ороод хувцас угаах хугацаандаа нөгөө авч ирсэн архиа хувааж уусан. Тэгээд уг архинаас нээх уугаагүй. Ганц хоёр татсан байх, тэгээд маргааш өглөө нь төмөр замаар ажилтай байсан болохоор уугаагүй юм. Үлдсэн архиа найз Бумбаатай хувааж уугаад дуусгасаны дараа дахин нэг юм авна гээд Бумбаа Б- хоёр гарсан.

... Тэгээд манай хадам аав болон эмээгээ муулаад байсан. Тэгээд би битгий шалчигнаад бай, тэр хүний надтай харьцах, чамтай харьцах шал өөр гэхэд намайг лалрын юм бэ гэхээр нь хамт байсан найз Б-т уурлаад гэрлээ асаа гээд хэлсэн. Тэгээд би гэрлээ асаахаар нь манай гэрт намайг доромжлох болоогүй гээд босоод ирэхэд өөрөөс чинь айна гэж бодоо юу гээд шууд миний баруун нүдэн дээр цохиход гал манараад явчихсан. Тэгээд араас нь дахиад нэг мөргөсөн. Тэгээд би хажууд байсан архины шил аваад ах нь амьдралтай хүн шүү гээд орилсон. Тэр үед намайг цохихоо больсон. Тэгээд би нөгөө шилээ  тавьсан чинь намайг мөн нүүр лүү гараараа ахиад цохихоор нь ахыгаа уучлаарай гээд  аргадаад гуйсан. Тэгээд надаас уучлалт гуйхгүй байхаар нь за тэгвэл унтаад яв  гэж хэлсэн. Гэтэл үгүй гээд байсан. Энэ хугацаанд намайг баахан доромжилж байгаад гараад явсан. Энэ үед цаг ойролцоогоор 02-03 цаг орчим болж байсан. Би цагдаа дуудаад хоёр цагдаа орж ирээд түргэн дуудсан. Дараа нь түргэн наад хүнээ хэлтэс дээрээ аваад оч тэнд нь очъё гэж байсан. Тэгээд би ганцаараа хэлтэс дээр ирээд гомдол санал гаргаж мэдүүлэг өгөөд түргэн тусламжинд үзүүлээд гэмтэл орж үзүүлээд гэртээ харьсан.

... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан надад учирсан гэмтлийг манай хамаатны хүүхэд болох Б- надад учруулсан. Би Б-ий биед гар хүрээгүй.

... Надад гомдолтой байна. Надаас уучлалт гуйгаагүй. Хохирол нөхөн төлөөгүй. Намайг хагалгаанд орон нүүр биш байна гэх мэт зүйл хэлээд байгаа. Би иймд хохирлоо барагдуулж гэм бурууд нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-2Х дүгээр хуудас/

 

Гэрч М.Б-ын “... Гэрт нь очоод 1 шил архи хувааж уусан. Б- дэлгүүр ороод дахиад нэг шил архи авчирсан. Тэр архины талыг Б- бид хоёр уусан. А- өглөө ажилтай гээд уугаагүй. Ингээд бүгд амраад хэвтээд байж байтал Б-, А- хоёр хоорондоо юм ярьж байснаа маргалдаад хоёулаа босоод ирсэн. Намайг А- гэрлээ асаа гэхээр нь гэрэл асаатал ширээн дээрээс архины шил аваад гартаа барьсан. Гэхдээ бол А- архины шилээр цохих, далайх, зангах үйлдэл гаргаагүй. Би очоод боль гээд салгах гэтэл Б- миний нүүр лүү түлхсэн. Тэгснээ А-ийн баруун нүдний хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Дахиад нэг удаа мөргөсөн. А-ийн хамарнаас цус гараад гал тогооны тосгууранд цусаа угаагаад байсан. Ингээд би Б-ийг аваад гараад явсан. А- ах Б-д цохиулахаас өмнө нүүр ам нь зүгээр гэмтэлгүй байсан. Б-д цохиулаад гэмтэл учирсан. Би бүгдийг харж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн үшинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 1Х-ниы өдрийн №13680 дугаартай

“1. Г.А-ийн биед зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, зөөлөн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу,баруун хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ба доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

Х. Дээрх зүүн хөмсөгний шарх ба зөөлөн эдийн няцрал баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар болон шанааны цус хуралт ба зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ба доод хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал ба таславчийн мурийлт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.Х.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар   сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, духны цус хуралт гэмтэл нь дангаараа дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 15-16 дугаар хуудас /

 

М.Б-ий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай хамаатны ах болох А- болон Б- хоёр хамт байна гээд намайг дуудсан юм.

... Тэгээд бид гурав унтахаар болоод бүгд хэвтэж байх үедээ хууч хөөрөөд байж байхад яг юунаас болсон талаар сайн санахгүй байна, намайг муухай хогийн зантай хүн дээ гээд хэлсэн. Тэгээд би ч гэсэн та ч гэсэн хогийн зантай шүү гээд хэлсэн. Тэгээд намайг яаж байгаа юм гэхээр нь та надаас машиндаа CD хуулах гэтэл 10000 төгрөг нэхээд байсан хөгийн лалар ш дээ гээд хэлсэн. Тэгсэн чинь А- ах Бумбааг гэрэл асаа гээд байсан. Бумбаа босоод гэрэл асаахад чи намайг манай гэрт лалар гэдэг хэн юм гээд ширээн дээр байсан архины шил бариад авахаар нь би шууд цохиод авсан. Гэтэл ахыгаа чи яаж байгаа юм маргааш ажилтай ш дээ гээд хашгираад хуруугаараа зангаад байхаар нь өөдөөс нь нэг удаа толгойгоороо дух нүд орчим нь мөргөсөн. Тэгсэн чинь нүднээс нь цус гараад хамраас нь цус гараад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-Х1 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3Х.1Х дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.Б-ий Г.А-ийн нүүрэн тус газар гараараа цохих, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогч Г.А-д үзлэг, эмчилгээний зэрэг нийт 1.171.000 төгрөгийн хохирл учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.А-д олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Г.А- нь бусад хохирол, хор уршигаа нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1Х дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасаныг дурдвал зохино.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  М.Б-ий хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хотгойд овогт Мөнхбаатарын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн Х дэх хэсэгт зааснаар М.Б- торгох ялыг Х сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

Х. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн Х97 дугаар зүйлийн Х97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ээс 1.171.000 төгрөг гаргуулж хохирогч  Г.А-д олгосугай.

 

7. Хохирогч Г.А- нь бусад хохирол, хор уршигаа нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн Х дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  Х дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 1Х хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ