| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 451 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч А.Ариунаа,
Хохирогч Н.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Б.Хүрэлтулга,
Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Банзрагч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1906 07475 0214 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны оройн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээр тээврийн хэрэгсэлээ байрлуулах сул зогсоолоос болж иргэн Н.Болорцэцэгтэй маргалдаж, толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Би тухайн үед машинаа байрлуулах гэж гадаа машинтайгаа зогсож байгаад нэг зогсоол гарахаар нь эхнэртээ “зогсоол харж байгаарай” гэж хэлээд тойроод ирэх гэтэл энэ эмэгтэй зогсоол дээр зогссон байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Болорцэцэг мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн үед 30-аас 40 минут зогсоол гарахыг хүлээн байрны гадаа зогсож байсан. Нэг зогсоол гараад тэр зогсоол руу орж машинаа тавихад эхнэр нь зогсож байсан. Би машинаасаа буух гэж байхад “пизда минь чи миний эхнэрийн хөл дээр дайрах шахлаа” гэж хэлээд намайг цохисон. Тухайн үед бие муутай гэж хэлэхэд “чиний бие муутай байх хэнд хамаатай юм бэ?” гэж хэлээд намайг зодож, цохисон.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Болорцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-9-12, 15, 19-21/, Б.Б гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-26, 53-55/, гэрч Б.Сарнайн өгсөн мэдүүлэг /хх-27-28/, гэрч Д.Тунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-56-58/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаартай дүгнэлт /хх-30-31/, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-34/, хохирогч Н.Болорцэцэгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-4/, хохирогч Н.Болорцэцэгээс гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-37-39/, шүүгдэгч Б.Б гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны оройн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээр тээврийн хэрэгсэлээ байрлуулах сул зогсоолоос болж иргэн Н.Болорцэцэгтэй маргалдаж, толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Болорцэцэгийн мэдүүлэг: “2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар байрны гаднах автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн 61-27 УБТ дугаартай Приус 20 машин болон төрсөн охин 4 настай Үжингийн хамт явж байгаад машины зогсоолд байрлуулах гэтэл 1 машин зогсоолоос гарсан тэр байранд тавих гэтэл цаанаас нь нэг Ланд 80 маркийн 61-88 УБЯ дугаартай машин миний урдуур орж уг зогсоолд байрлуулах үйлдэл хийж байгаад уг машин нь багтаагүй тул цааш яваад өгсөн. Би зогсох гэж айсан зогсоолдоо орох гэтэл үл таних эмэгтэй уг зогсоолыг байрлуулах гэсэн юм би 30-40 минут хүлээж байна гэхэд миний өөдөөс чи энэ машиныг гадна гэдгийг яаж мэдсэн юм битгий худлаа яриад бай гэж хэлэхэд энэ зогсоол олон нийтийн зогсоол таны эзэмшилийх биш энэ зогсоолд аль түрүүлж ирсэн нь байрлуулах ёстой шүү дээ гэхэд уг эмэгтэй зай тавьж өгөөд би өөрийнхөө машиныг байрлуулсан. Гэтэл цаанаас нь нөхөр нь болоолтой Ланд 80 машины жолооч ирж “чи яагаад наад зогсоолдоо машинаа байрлуулж байгаа юм, наанаасаа гар пизда минь” гэж хэлээд машины хаалга татаж онгойлгоод миний бага насны хүүхдийн хажууд намайг хэл амаар дорожилж, миний биед халдаж машинаас минь намайг татаж буулгах гээд хувцаснаас татаад байсан. Тухайн үед миний бие эмнэлэгт хэвтээд гараад удаагүй байгаагаа хэлтэл уг жолооч “чиний бие муутай чинь надад хамаагүй, миний ч гэсэн бие өвчтэй” гэж хэлээд намайг 2 гараараа мангасдаж түлхэж толгойруу цохиж алгадаад байсан. Тухайн үед миний толгой их зовиурлаж халуу дүүгэж толгой эргэсэн. Би тухайн үед цааш түлхэж болиулах үйлдэл хийсэн. Тэр ах цааш явж ирээд хэсэг хугацааны дараа дахин ирж хаалга онгойлгож машины түлхүүр авах гээд дайраад байсан. Чамайг яасан ч яадаг юм гэж хэлсэн. “Чи миний эхнэрийн хөлийг дайрчихлаа” гэж худлаа хэлэхэд нь би хариуд нь “би эрүүл байна. Яалаа гэж таны эхнэрийн хөлийг дайрхав” гэхэд чи дайрах гэж оролдлоо гэж худал хэлж миний эд хөрөнгөнд халдаж миний хүүхдийн хажууд намайг хэл амаар доромжилж миний биед халдсан тул би гомдолтой байна. Тухайн өдөр шүд их зовиуртай толгой болон нуруу маш их өвдөж байсан. Миний эмнэлэгт хэвтэх шалтгаан нь зовиур маань мэдрэгдэж байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэдээ сайн мэдэхгүй байна. Тэр хүн тухайн үед эрүүл байсан. Тухайн үед манай хүүхэд болон түүний эхнэр байсан. Тухайн үед намайг зодож байхад түүний эхнэр огт хориглохгүй байсан.” /хх-9-12/ гэх мэдүүлэг,
"2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна байх автомашины зогсоол дээр 02-62 УНБ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Хайлукс загварын машины жолооч Б.Б гэгч уг байрны гадна байрах нийтийн эзэмшлийн зогсоолд би өөрийн эзэмшлийн 61-27 УБТ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-20 загварын машинаа байрлуулсан чинь над дээр ирээд “миний машинаа байрлуулах гэж байсан газар машинаа байрлуулчихлаа” гэж уурлаад хэрүүл маргаан хийгээд намайг элдэв янзаар харааж доромжлоод миний машины түлхүүрийг авах гээд авч чадахгүй болохоороо миний куртикнээс зулгаагаад намайг машинаас буулгах гээд угзраад чирээд байхаар нь би машинаасаа буугаагүй. Тэгсэн Б.Б гэгч намайг хэл амаар доромжилж байгаад миний толгой болон нүүрэн тус газар гараа мангасдаад гараа атгаж байгаад цохисон хэдэн удаа цохисон мэдэхгүй байна..."
“Би тэр өдөр 61-88 УБЯ Ланд 80 машины жолоочид зодуулсан гэж цагдаагийн байгууллагад хуурамч мэдээлэл өгсөн зөрчил гаргасан. Миний энэ мэдүүлгээс болоод А.Баясгалан гэх хүний гэр бүлд маргаан болсон байсан. Би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. 61-88 УБЯ машины жолоочид ямар нэг гомдол санал байхгүй. Зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.” /хх-15/ гэх мэдүүлэг,
“2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна байх авто машины зогсоол дээр 02-62 УНБ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Хайлукс машины загварын машины жолооч Б.Б гэгч уг байрны гадна байрлах нийтийн эзэмшлийн зогсоолд би өөрийн эзэмшлийн 61-27 УБТ улсын дугаартай саарал өнгийн Тоёото приус-20 загварын машинаа байрлуулсан чинь над дээр ирээд “миний машинаа байрлуулах гэж байсан газар машинаа байрлуулчихлаа гэж уурлаад хэрүүл маргаан хийгээд намайг элдэв янзаар харааж доромжлоод миний машины түлхүүрийг авах гээд авч чадахгүй болохоороо миний куртикнээс зулгаагаад намайг машинаас буулгах гээд угзраад чирээд байхаар нь би машинаасаа буугаагүй. Тэгсэн Б.Б гэгч намайг хэл амаар доромжилж байгаад миний толгой болон нүүрэн тус газар мангасдаад гараа атгаж байгаад цохисон. Хэдэн удаа цохисонг мэдэхгүй байна. Тэгсэнээ ахиад миний цээжин тус газар хэд хэдэн удаа гараа атгаж байгаад цохихоор нь би миний бие муу гэж хэлсэн чинь Б.Б гэгч миний ч гэсэн гар муу гэж хэлээд цохиод байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь цагдаагаа дуудахгүй юу пизда минь гэж хэлээд эхнэрээ машиндаа суулгаад явсан. Эхнэр нь тэр хооронд орцны жижүүр эмэгтэйтэй юм ярьж байсан. Ийм зүйл болсон. Жижүүрийн нэрийг Тунгаа гэсэн байхаа би тэр хүний нэр утасны дугаарыг мэдэхгүй.” /хх-19-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б гийн гэрч, яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад эхнэр Сарнайгийн хамт ажлаа тараад гэртээ ирээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 дугаар байрны гадна машинаа байрлуулах гээд ирэхэд зогсоол байхгүй байсан. Бид зогсоол өнгөрч яваад эргээд иртэл манай байрны 4, 5 дугаар орцны урд талын автомашины зогсоолоос нэг машин гарч байхаар нь сул зогсоолд өөрийн эзэмшлийн 02-62 УНБ улсын дугаартай машинтай урд талаараа орох гэсэн багтаагүй. Тэгэхээр нь маниавар хийгээд орох гэсэн багтаагүй. Тэгсэн миний машины ардаас машинууд гарах гээд сигнаалдаад гэрлээрээ дохиод байхаар нь би эхнэрээ буулгаад зогсоол хамгаалаад зогсож бай гэж хэлээд би байрны ард талаар тойроод эргээд иртэл эхнэр байрны урд талын зам дээр зогсож байхаар нь яасан юу болсон гэж асуутал “энэ авгай чинь хүн дайрч алахна уу” гэж асуутал тэр эмэгтэй би энэ зогсоолд орох гэж байсан гэж хэлэхээр нь би түүнд “чи битгий худлаа хэлээд бай би наад зогсоолд чинь машинаа байрлуулах гээд эхнэрээ буулгаж үлээчээд эргээд ирлээ гэж хүчтэй чанга дуугарсан. Тухайн үед тэр эмэгтэй бага насны хүүхэдтэйгээ хамт явж байсан хүүхэд нь хажуугын суудал дээр унтаж байсан. Тэгээд би машинаа 22 дугаар цэцэрлэгийн үүдэнд байрлуулаад гэртээ орсон.” /хх-24-26/ гэх мэдүүлэг,
“Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад эхнэр Сарнайгийн хамт ажлаа тараад гэртээ ирээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 дугаар байрны гадна машинаа байрлуулах гээд ирэхэд зогсоол байхгүй байсан. Бид зогсоол өнгөрч яваад эргээд иртэл манай байрны 4, 5 дугаар орцны урд талын автомашины зогсоолоос нэг машин гарч байхаар нь сул зогсоолд өөрийн эзэмшлийн 02-62 УНБ улсын дугаартай машинтай урд талаараа орох гэсэн багтаагүй. Тэгэхээр нь маниавар хийгээд орох гэсэн багтаагүй. Тэгсэн миний машины ардаас машинууд гарах гээд сигнаалдаад гэрлээрээ дохиод байхаар нь би эхнэрээ буулгаад зогсоол хамгаалаад зогсож бай гэж хэлээд би байрны ард талаар тойроод эргээд иртэл эхнэр байрны урд талын зам дээр зогсож байхаар нь яасан юу болсон гэж асуутал “энэ авгай чинь хүн дайрч алахна уу” гэж асуутал тэр эмэгтэй би энэ зогсоолд орох гэж байсан гэж хэлэхээр нь би түүнд “чи битгий худлаа хэлээд бай би наад зогсоолд чинь машинаа байрлуулах гээд эхнэрээ буулгаж үлээчээд эргээд ирлээ гэж хүчтэй чанга дуугарсан. Тухайн үед тэр эмэгтэй бага насны хүүхэдтэйгээ хамт явж байсан хүүхэд нь хажуугын суудал дээр унтаж байсан. Тэгээд би машинаа 22 дугаар цэцэрлэгийн үүдэнд байрлуулаад гэртээ орсон.” /53-55/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сарнайн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим нөхөр Б.Б гийн хамт 02-62 УНБ саарал өнгийн Хайлукс машинтай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 дугаар байрны урд талын авто зогсоол машинаа байрлуулах гэтэл багтахгүй байсан тул манай нөхөр “чи буугаад зогсоолоо харж бай, би машинаа эргүүлчихээд ирье” гээд хөдөлтөл хажуунаас нэг машин ирээд машинаараа дайрчих шахаад нэг дугуй нь хөлөн дээгүүр гарахаар нь жолооч эмэгтэйд “хүүе чи хүн дайрч аллаа шүү дээ наад зогсоол дээр чинь манайх машинаа тавих гэж байна” гэхэд би наана чинь тавих гээд хүлээгээд зогсч байса юм гэж хэлсэн. Тухайн үед тэр эмэгтэй зайтай зогсч байсан. Би цаашаа эргээд явж байтал жижүүр Тунгалаг тааралдахаар нь “энэ хүүхэн дайрч алахна” гэж хэлчихээд зогсоол таглаад дутуу байрлуулсан. “Энэ машины жолоочийг таних уу” гэж жижүүрээс асуухад “танина, би хэлье” гээд явсан. Манай нөхөр ирээд “чи зогсоолоо харж байхгүй яасан юм бэ” гэж хэлэхээр нь “би энэ хүүхэн чинь дайрч алах гэж байна шүү дээ” гэхэд манай нөхөр зогсоол дээр машинаа байрлуулсан. Тэр хүүхэд очоод маргалдсан. Манай нөхөр тэр эмэгтэйд гар хүрсэн зүйл байхгүй. Худал хэлсэн байна. Тэр хүн намайг зогсож байхад санаатай хөл дээгүүр машинаараа дайрсанд гомдолтой байна. Би тухайн үед нэг их бэртэж гэмтээгүй болохоор гомдол гаргаагүй. Машинаараа намайг түлхээд дайрах шахахлаар нь хажуу тийшээ болоход урд талын дугуйгаараа хөл дээгүүр дайрсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.”/хх-27-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Тунгалагийн өгсөн: “Тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байна. Учир нь би 1991 онд зам тээврийн осолд ороод ой санамж мартдаг болсон. 2019 оны 12 дугаар сарын 19-ны орой тэднийг яг юунаас болж маргалдсаныг хараагүй. Ер нь өдөр болгон л хүмүүс автомашины зогсоол дээрээс болж хэрэлдэж, маргалдаж байдаг учир би нээх их тоодоггүй. Тухайн Батхүү, Болорцэцэг нар яг юунаас болж маргалдсаныг санахгүй. Харин БОлорцэцэгийн гэр нь 26 дугаар байрны 49 тоотод байдаг. Батхүү л тэр эмэгтэйг цохисон. Зодоон болсон бол би заавал цагдаа дуудна.” /хх-56-58/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаартай дүгнэлтэд:
Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: "Тархи доргилт гэмтэл нь толгой руу цохих үед үүснэ. Мангасдах гэж нүүрэн тус газар 1 гарын 5 хуруу алга оролцуулан цохих гэж ойлгож байна. Тиймээс мангасдах болон цохих үед үүсэх боломжтой." /хх-34/ гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Болорцэцэгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-4/,
Хохирогч Н.Болорцэцэгээс гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-37-39/,
Шүүгдэгч Б.Б гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны оройн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээр тээврийн хэрэгсэлээ байрлуулах сул зогсоолоос болж иргэн Н.Болорцэцэгтэй маргалдаж, толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Б г гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Болорцэцэг нь 428.000 төгрөгийн хохирол учир нь баримтаар нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус
тус зааснаар Б.Б гээс 428.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Болорцэцэгт олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС