Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2016/00532

 

 

 

 

 

20************** оны *******2 сарын 02 өдөр

Дугаар *******03/ШШ20**************/00532

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч : ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******-******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 57.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20************** оны ************** дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н. нь 20*******2 оны *******-*******2 сарын төлбөр 27.500 төгрөг, 20*******3 оны *******-*******2 дугаар сарын төлбөр 30.000 төгрөг нийт 57.500 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь 20************** оны *******2 дугаар сарын 0*******-ний өдрийн шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: Хариуцагч Н.гээс нэхэмжилсэн хуурай хог хаягдал тээвэрлэлтийн хураамжийн төлбөр 57.500 төгрөг, тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Н. хуурай хог хаягдал тээвэрлэлтийн хураамжийн төлбөр 57.500 төгрөгийг нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 57.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Хариуцагч Н. нь улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т урьдчилан төлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ