| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0103/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/01 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/01
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Э.Э- өмгөөлөгч Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч М.Ш-, Э.Э- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овгийн М-гийн Ш-, Ө- овгийн Э-ын Э- нарт холбогдох эрүүгийн 1827002470087 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой мужаан мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багт оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, урьд
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийнн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар ,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоног баривчлах ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Г- овгийн М-гийн Ш- /РД: ___/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг ___ тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Ө- овгийн Э-ын Э-, /РД:___/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ш-, Э.Э- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын дундуур 2 удаагийн үйлдлээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг, ___ гэх газарт байрлах “___” ХХК-ий хөрөө рамын мэргэжлийн байгууллагын ажлын байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 9 ширхэг галын хор хулгайлж хохирогч Б.Г-од 308 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч М.Ш- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Э.Э- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын дундуур манай ажлын байрны амралтын өрөөнд байсан 11 ширхэг галын хорноос 10 ширхэг галын хор нь алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн ...тухайн галын хорыг 1 ширхэгийг нь 50000 төгрөгөөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас 2016 оны 04 дүгээр сард авч байсан ...2018 оны хавар онцгой байдлын газар болон мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд 5 ширхэг галын хор хэвийн ажиллаж байна, бусад нь хугацаа дууссан байна гэж хэлж байсан ...” ___" ХХК нь миний өөрийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг ...гомдолтой байна, алдсан галын хор буюу ажиллагаатай байсан 5 ширхэг галын хорыг төлүүлмээр байна. Онцгой байдлын газраас 10 ширхэг галын хор худалдаж авч байсан юм. Тэр галын хорноос 9 ширхэгийг хулгайд алдсан ...ажиллаж байгаа 4 ширхэг, 6 ширхэг нь ажиллагаагүй галын хорнууд байна гэж хэлсэн ...хулгайд алдсан галын хорнуудаас 1 ширхэг нь ажиллагаагүй байсан учраас ажиллагаатай 4, ажиллагаагүй 5 ширхэг галын хорыг маань хулгайлсан ...хүн орохоор зайтай, тухайн хэрэг болсны дараа мод тавьж, шороо асгуулсан. Бүх хаалгаа ажлаа дууссаны дараа байнга цоожилдог ...хохирлоо төлж барагдуулсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 29-31, 70-71/,
Гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр хулгайд алдахын өмнөх өдөр тухайн галын хорнууд бүгд байсан. Тэгээд би маргааш нь ажлын байрны хогийг шүүрдэж байсан чинь галын хор байсан газар мөр нь үлдээд галын хорнууд байхгүй байсан ...Тэгээд би Х.О- гэх “___" ХХК-ий захирлын эхнэрт нь хэлж мэдэгдсэн ...Тухайн газар нь ажлын байрны өрөө байгаа юм ...нийт 10 ширхэг галын хор байдаг байсан ...гэтэл 1 ширхэг галын хор үлдсэн байсан. Тэгэхээр 9 ширхэг алга болсон байх учиртай" гэсэн мэдүүлэг /хх 34-35/,
Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би “___" ХХК-д ажиллаж байгаад орой 18 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад дэлгүүр орчихоод ойр зуурын юм авчихаад гараад гэр рүүгээ алхаж байхад М.Ш- шуудайтай дөрвөлжин юм шиг хэлбэртэй зүйл үүрчихсэн явж байхаар нь би юу авч байгаа юм гэж асуухад чамд ямар хамаатай юм гэж хэлчихээд яваад өгсөн. Маргааш нь би ажил дээрээ ирэхэд 10 ширхэг галын хорноос 5 ширхэг нь алга болчихсон байхаар нь Т.Г-ад хэлсэн. Тэгээд ажлаа дуусаад гэртээ харьж амарчихаад маргааш өглөө нь ирэхэд дахиад 4 ширхэг галын хор алга болчихсон байсан ... “___” ХХК-ий дотор амралтын өрөөнд 10 ширхэг л галын хор байдаг юм. Түүнээс 9 ширхэг галын хорыг 2 удаагийн үйлдлээр хулгайлсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 72-73/,
Гэрч Ж.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард гэртээ байж байсан чинь Бат-Өлзий сумын иргэн М.Ш- манай гэрт ирээд танай барилгын хогон дээрээс чинь галын хор олсон ав гэж хэлсэн. Тэгээд тухайн галын хорыг үзэхэд манайд байсан галын хортой адилхан байсан. Тэгээд авах гэтэл хогон дээрээс олж ирсэн ажлын хөлс гэж 20000-30000 төгрөг нэхээд байсан. Тэгэхээр нь би 10000 төгрөг өгсөн ...манайх 2018 оны хавар хуучин тоосгон байшингаа буулгасан. Тухайн буулгасан байшинд 24 ширхэг галын хор байсан юм, тэгээд тэр галын хор хаашаа мэдэхгүй алга болчихсон юм. Би тухайн алга болсон галын хорыг байшингийн суурин дээрээс Ш-ийг олоод ирж байгаа юм байх гэж бодсон ...тэгээд би Ш-ийг дахиад хогон дээрээс манай галын хорыг олоод ирэх юм бол авна шүү гэж хэлсэн ...тэгээд маргааш нь дахиад тоог нь санахгүй байна хэдэн ширхэг галын хор шуудайнд хийчихсэн авч ирсэн. Би тухайн үед 20000 орчим төгрөг өгсөн ...2 удаа ирэхдээ ганцаараа ирж байсан ...8-9 ширхэг галын хор авч ирж өгсөн ...мэдээгүй Ш- нь танай барилгын хогон дээрээс олж ирсэн гэж хэлсэн ...галын хор авах талаар М.Ш-т ярьж байгаагүй. Би М.Ш-тэй ямар нэгэн танилын холбоо байхгүй" гэсэн мэдүүлэг /хх 74-75/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчид тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх 1-14/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 28/,
- Э.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-47/,
- Хохирогч Б.Г-ын алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 79-82/,
- Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 166-168 / зэрэг болно.
Шүүгдэгч М.Ш-, Э.Э- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын дундуур 2 удаагийн үйлдлээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг, ___ гэх газарт байрлах “___” ХХК-ий үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Б.Г-ын мэдүүлэг /хх 29-31, 70-71/, гэрч Х.Н-, Б.Д-, Ж.Ц- нарын мэдүүлгүүд /хх хх 34-35, 72-73, 74-75/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчид тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх 1-14/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 28/, Э.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-47/, хохирогч Б.Г-ын алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 79-82/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүгдэгч М.Ш-, Э.Э- нарын бүлэглэн 2 удаагийн үйлдлээр нэвтэрсэн гэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах “___” ХХК нь мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2015/0-009 дугаартай Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээгээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч М.Ш-, Э.Э- нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч М.Ш-, Э.Э- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч М.Ш-, Э.Э- нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Э-, М.Ш- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Э-, М.Ш- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, тэдэнд шүүх ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Э.Э-, М.Ш- нарын хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Э.Э-, М.Ш- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-, М.Ш- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Э-, М.Ш- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э-, шүүгдэгч М.Ш- нарыг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-, шүүгдэгч М.Ш- нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-, М.Ш- нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Э-, М.Ш- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-, М.Ш- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Э-, М.Ш- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН