| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2015/01415/И |
| Дугаар | 138/ШШ2016/01313 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2016/01313
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны иргэний хэргийн шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* тоотод оршин суух /РД:*******/ ******* овогт *******гийн *******д холбогдох
“Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 48*******60 төгрөг гаргуулах тухай "Өв тэгш эрх ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* сумын 4 дүгээр баг, 16 дугаар байрны подвальд байрлах “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбоо нь Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Сууц өмчлөгдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудад заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. ******* сумын ******* дүгээр багийн харьяа орон сууцны байруудыг хариуцан ажилладаг. Манай сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгчид нь сар бүр дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний сангийн төлбөрт зориулан төлбөр төлдөг ба Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* тоотод оршин суух нь *******гийн ******* төлбөрийн мэдэгдэх хуудас авсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул төлбөрөө гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Д.Алтанцэцэгээс 2014 оны төлбөрийн үлдэгдэл 12240 төгрөг, 2015 оны төлбөрийн үлдэгдэл 20400 төгрөг, 2016 оны төлбөрийн үлдэгдэл 16320 төгрөг, нийт 48*******60 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч *******гийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* дүгээр баг, 15 дугаар байрны 04 тоотод оршин суудаг. Би “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн 48*******60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 12 сарын 01-ны дотор төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч Я.******* нь нэхэмжлэгч “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбооны харьяа *******-р баг, ******* тоотод оршин суудаг ба тэрээр Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүрэгтэй байна.
Я.******* нь 2014 оны төлбөрийн үлдэгдэл 12240 төгрөг, 2015 оны төлбөрийн үлдэгдэл 20400 төгрөг, 2016 оны төлбөрийн үлдэгдэл 16320 төгрөг, нийт 48*******60 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч Я.******* нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 48*******60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Я.******* нь нэхэмжлэлийн шаардлага 48*******60 төгрөгийг нэхэмжлэгч “Өв тэгш эрх” Сууц өмчлөгчдийн холбоонд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Я.*******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Өв тэгш эрх ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3 .Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ