Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/02

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,

Улсын яллагч: Ш.Баасандорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я-,

Шүүгдэгч П.Э-ын өмгөөлөгч Н.Болд,

Шүүгдэгч П.Э-, А.А-, Ж.М- нарын өмгөөлөгч О.Хишигсүрэн,

Шүүгдэгч П.Э-, П.Э-, А.А-, Ж.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-ийн Э-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-ийн Э-, А-гийн А-, Ж-ын М- нарт холбогдох эрүүгийн 1802003600267 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Холбогдогчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо ___ байрны ___ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт П-ийн Э- /РД:___/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо ___ байрны ___ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт П-ийн Э- /РД:___/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум ___ баг ___ байр ___ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С- овогт Ж-ын М- /РД:___/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ___ баг ___ гудамж ___ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 393 дугаартай Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 255.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Т- овогт А-гийн А-/РД:__/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э- нь 2018 оны 5 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль экологид 675.719 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэгт хамтран оролцож, А.А-, П.Э-, Ж.М- нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхийг санаачилж удирдан төлөвлөж гэмт хэргийн зохион байгуулагчийн үүрэгтэй оролцож 2018 оны
5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.М- нь “П.Э-ыг 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэдгийг мэдсэн, гэрчээр мэдүүлэг өгсөн атлаа гэмт хэрэгт хамтран оролцож, А.А-, П.Э-, Ж.М- нартай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр дахин ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.А- нь “П.Э-ыг 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэдгийг мэдсэн, гэрчээр мэдүүлэг өгсөн атлаа гэмт хэрэгт хамтран оролцож, П.Э-, П.Э-, Ж.М- нартай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр дахин ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э- нь “П.Э-ыг 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэдгийг мэдсэн, гэрчээр мэдүүлэг өгсөн атлаа гэмт хэрэгт хамтран оролцож, А.А-, П.Э-, Ж.М- нартай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр дахин ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр дараахь нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:  

Шүүгдэгч П.Э- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Солонгос явж ирээд 02 ковш авсан нэгийг сэлбэгэнд ашиглан нэгийг нь түрээслэх  журмаар аваад аман гэрээ хийж нүүрсэнд түрээслэсэн боловч эвдэрээд байхаар нь Улаанбаатар хотод авчираад Э-той аман гэрээ хийж түрээслэсэн” гэв.

Шүүгдэгч П.Э- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 05 дугаар сард Баруун сөдөтий нарийн хамар гэх газар очиж уурхай эрхлэх зорилгоор М- А- нарыг утсаар дуудаж хамтарч ажиллах санал тавьж, усан буу ашигласан шороог дахин ашиглах зорилгоор байж байтал Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсээс ирж эрүү үүсгэсэн юм. Тийм учраас техник хөдөлгөж болохгүй гэсэн шаардлагатай тавьсан. Бид нар шалгагдаад явж байх хугацаанд хохирол тогтоох болон орон нутгаас 07 хоногт 1-2 удаа шалгалт ирж байсан тэр хугацаанд ажиллаж байгаагүй. Тэгээд 2018 оны 08 дугаар сард малчдаас бороо их орж нүх рүү ус орж нуур тогтоод мал ороод байна гэсэн гомдол гарсан.Тиймээс шороо зөөж нүх булах зорилгоор дуудаж 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр М- А- нар Дархан хотоос ирж техник хөдөлгөөн хийж байтал Улаанбаатар хотоос шалгалт ирж дахин эрүү үүсгэн техникээ буцаа гэсэн шаардлага тавьсан. Шороогоор нүхээ булчихаад техникээ буцаан, гарсан хохирол төлбөрөө хүлээн зөвшөөрч төлж барагдуулна” гэв.

Шүүгдэгч Ж.М- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “А- над руу залгаад зарын дагуу нэг ажил байна хоёулаа явах уу гэсэн. Түрээс нь хэд юм гэхэд 5.000.000 төгрөг гэсэн гэхээр нь би зөвшөөрөлтэй юм уу гэж асуусан чинь 2 гаруй жил ажилласан зөвшөөрөлтэй гэхээр нь би очиж ажилласан. 05 дугаар сард очиход шалгалт ирээд машинаа хөдөлгөж болохгүй гэхээр нь би гэр рүү гээ явсан. Тэгээд би утсаар машинаа авъя гэж удаа дараа холбогдсон. 8 дугаар сард над руу ирж машинаа ав гэж холбогдсон. Тэгээд очиж машинаа авсан” гэв.

Шүүгдэгч А- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 05 дугаар сард fasebookээс уурхайд машин авна гэсэн зарын дагуу Э-той ярилцаад М-эд санал болгоод түрээсээ тохиролцоод зөвшөөрөлтэй юм уу гэсэн зөвшөөрөл байгаа гэхээр нь 2018 оны 05 дугаар сард Бат-Өлзий суманд ирж 10 хоног ажиллаж байхад Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсээс ирээд зөвшөөрөлгүй уурхай ажилуулах гээд байна техникээ хөдөлгөж болохгүй гэсэн. Тэгээд хүүхдийн гар түлэгдсэн гэхээр нь би Дархан хот руу явсан юм.  2018 оны 07 дугаар сард дахин ирж техникээ шалгачхаад наадам үзнэ гээд буцаад явсан юм. 07 дугаар сарын сүүлээр Э-той надруу яриад нүх рүү мал унаад байна нүхүүдийг булаад өгөөч гэсэн. Тэгээд ирж эхний өдөр нүх булах зорилгоор 03 машин шороо ачсан байсан чинь Улаанбаатар хотоос цагдаа нар ирээд уурхайд ажиллаж болохгүй техникээ аваад буц гэсэн тэгээд машинаа аваад Дархан хот руу буцсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдээс мэдээлэл ирсэн. Тухайн өдөр  2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр  хуралтай байсан учраас иргэдийн хурлын төлөөлөгч нар газрын даамал, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Аюушжав  нийт 16 хүн уурхайн техник суурилуулсан газар нь очсон. Багийн дарга нар иргэдээ цуглуулж уулзалт хийж уурхайд алт олборлох үйл ажиллагаа явуулахгүй талаар мэдээлэл өгсөн. Энэ газраас 2018 оны 05 дугаар сарын 22-оос 2018 оны 05 дугаар сарын 29-ний хооронд нүү гэсэн шаардлага тавьж, мэдэгдэл өгчихөөд явсан. Түүнээс хойш 2018  оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын мэргэжлийн хяналтын геологи уурхай хариуцсан хэлтсийн дарга Б-э дарга Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хууль бусаар алт олборлож байгаа хүмүүс байгаа болохоор мэргэжлийн хяналтын байцаагч нартай хамт ирж тухайн газар очиж шалгаад 2 ковш, экскаварт  лац тавьсан. Мэргэжлийн хяналтын газрын кадастарын албаны Н- компьютероор цэгүүдийн зургийг авч тус материалиудыг Хархорин сумын Цагдаагийн хэлтэс рүү шалгуулахаар явуулж 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Хархорин сумын Цагдаагийин хэлтсээс эрүүгийн хэрэг үүгэсэн гэсэн. Тухайн газар 06 сарын 02-ны өдөр  дахин шалгалт хийж 06 дугаар сарын 13-14-ний өдөр Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтаас Өвөрхангай аймгийн засаг даргад  хууль бусаар  уул уурхай ажлуулаад байна гэсэн гомдол ирсэн. Өвөрхангай аймгаас ажлын хэсэг байгуулан Байгаль орчин аялал зуучлалын геологи хариуцсан мэргэжилтэн Жавхлант болон сумын цагдаа нар ирж Э-ын цахилгаан үүсгэврийн  жанамыг авах гэсэн боловч жанам нь олдохгүй байсан. Тэгээд зөвхөн хөдөлгүүрийн жанамыг хурааж авсан. Усан буутай холбоотой зүйл хурааж аваагүй.  2018 оны 10 сарын 08-нд 4.115.000 төгрөг,  2019 оны 04 дүгээр сард 4.000.000 төгрөг төлж барагдуулсан” гэв.

- Гэрч Т.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би ховогоор ачиж ирсэн шороог ковшоор алт угаадаг буу руу хийдэг ажил хийж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 30-31/,

- Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний ажил үүргийн хуваарь болохоор угаасан шорооноос гарсан хайрга чулууг түрж урд руу нь асгаж тэгшлэх үүрэгтэй...” гэсэн мэдүүлэг /1 хх 32, 203-204/,

- Гэрч Ц.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...3 өдөр ажиллахад буулгасан шорооноос 31 шороог усан буугаар угаасан...” гэсэн мэдүүлэг /1хх ЗЗ/,

- Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уурхайн гэрүүдийн баруун талд эрүүл  газарт хуулалт хийсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 34-35, 2 хх 218/,

- Гэрч М.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн газарт ашигт малтмал хайх хайгуулын ашиглалт явуулах ашиглалтын тусгай   зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага байхгүй юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 207-208/,

- Гэрч Д.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э- нь Баруун сөдтийн нарийн хамар гэх газарт 3 дахь жилдээ гарч байгаа энэ жил 05 дугаар сард техник  хэрэгслээ авчирсан байх...” гэсэн мэдүүлэг /1 хх 213-214/,

- Гэрч   Н.Т--ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2О18 оны 05  дугаар сарын эхээр  техник хэрэгслээ авч ирж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 215-216/,

-  Гэрч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э- уурхайд 2018 оны 05 дугаар сарын дундуур  “Баруун  сөдтийн   Нарийн  хамар”  гэх  газарт уурхай  ажиллуулахаар ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 217-218/,

-  Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ухсан газрын дээр нь урд угаагдсан шороо байсныг зайлуулаад доош нь эрүүл газрыг ухсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 219-220/,

- Гэрч Ж.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нөхөн сэргээлт хийсэн газраас шороо угааж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 221-222/,

- Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 227/,

-Гэрч С.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2О18 оны 5 дугаар сарын 25-ны өдөр газарт очиж хяналт шалгалт хийх үед баримтжуулан дарсан зургийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын хяналтын прокурорт хүргүүлсэн...” гэсэн мэдүүгэг /1 хх 235-236/,

Гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бат-Өлзий сумын нутагт байсан хүн, хуулийн этгээдүүдэд тусгай зөвшөөрөл нь байгаагүй...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 238-239/,

- “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Бат-Өлзий сумын төвөөс 40 км зайд “Баруун сөдтий” гэх газар байв. Уг газарт ашигт  малтмалын   хайгуул  олборлолтын  үйл   ажиллагааны   улмаас  эвдэрсэн талбайтай байв...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 8-17/,

- “Уурхайн техник хэрэгслүүд байгаа газарт газрын хөрс эвдэгдсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй шороон овоолго ухаж газрууд олноор үүссэн байна...”гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 159-164/,

- “...Нийт 9.823.560 төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан байна...” гэх 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18/03 тоот шинжээчийн дүгнэлт /1 хх 48-74/,

- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Нарийн хамар гэх газар иргэн П- овогтой Э- хууль бусаар алт олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээх зардал тооцох ажлын тайлан /1 хх 242-2 хх 41/,

- “Тэрэгэ Эстимэйт” ХХК-ий хийсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3896/01, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3896, 2019 оны 01 дүгээр сарын 23-нб өдрийн 01/09 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2 хх 45, 48-49, 2 хх-229/,

- Хас үнэлгээ ХХК-ий хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /2 хх 233/,

- Шинжээч  Б.Батчимэгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нийт талбайд 675.719 төгрөгийн  хохирол учирсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 51/,

- Шинжээч   Б.Очмаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ   талбайд   нийтдээ   9 823 560   төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан тооцоо гарсан...бид нарын дүгнэлт гаргасан газраас зүүн тийшээ өөр талбай байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 52/,

- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг ха-ллын дагуу шилжүүлэх тухай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол /2 хх 9/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1 хх 147/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 165-172/,

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 хх 177-178, 182-183, 2 хх 163, 167/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 хх 19/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Э- нь 2018 оны 5 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль экологид 675.719 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэгт хамтран оролцож, А.А-, П.Э-, Ж.М- нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхийг санаачилж удирдан төлөвлөж гэмт хэргийн зохион байгуулагчийн үүрэгтэй оролцож 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Бат Өлзий сумын нутаг Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.М- нь “П.Э-ыг 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэдгийг мэдсэн, гэрчээр мэдүүлэг өгсөн атлаа гэмт хэрэгт хамтран оролцож, А.А-, П.Э-, Ж.М- нартай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр дахин ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.А- нь “П.Э-ыг 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэдгийг мэдсэн, гэрчээр мэдүүлэг өгсөн атлаа гэмт хэрэгт хамтран оролцож, П.Э-, П.Э-, Ж.М- нартай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр дахин ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э- нь “П.Э-ыг 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэдгийг мэдсэн, гэрчээр мэдүүлэг өгсөн атлаа гэмт хэрэгт хамтран оролцож, А.А-, П.Э-, Ж.М- нартай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр дахин ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т.Д-, С.М-, Ц.Аръяа, Б.Б-, М.Ж-, Д.Ж-, Н.Т--, М.Э-, Д.О-, Ж.Д-, Д.Д-, С.Б-э, Д.Н- нарын мэдүүлэг /1хх 30-31, 32, 203-204, 33, 34-35, 2 хх 218, 1 хх 207-208, 213-214, 215-216, 217-218, 219-220/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18/03 тоот шинжээчийн дүгнэлт /1 хх 48-74/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Нарийн хамар гэх газар иргэн П- овогтой Э- хууль бусаар алт олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээх зардал тооцох ажлын тайлан /1 хх 242-2 хх 41/, “Тэрэгэ Эстимэйт” ХХК-ий хийсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3896/01, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3896, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/09 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2 хх 45, 48-49, 2 хх-229/, Хас үнэлгээ ХХК-ий хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /2 хх 233/, шинжээч  Б.Батчимэгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нийт талбайд 675.719 төгрөгийн  хохирол учирсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 51/, шинжээч   Б.Очмаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ   талбайд   нийтдээ   9 823 560   төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан тооцоо гарсан...бид нарын дүгнэлт гаргасан газраас зүүн тийшээ өөр талбай байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 52/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг ха-ллын дагуу шилжүүлэх тухай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол /2 хх 9/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1 хх 147/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 165-172/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 хх 177-178, 182-183, 2 хх 163, 167/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 хх 19/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.А-, П.Э-, Ж.М-, П.Э- нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.      

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч А.А-, П.Э-, Ж.М-, П.Э- нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

Иймд шүүгдэгч А.А-, П.Э-, Ж.М-, П.Э- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч А.А-, П.Э-, Ж.М-, П.Э- нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.А-, П.Э-, Ж.М-, П.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг х-зан шүүгдэгч П.Э- нарт торгох ял оногдуулж, шүүгдэгч А.А-, Ж.М-, П.Э- нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж тус тус шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

 Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч нарын олборлолт хийж байсан “алт” хамаарч байгаа юм. Иймд шүүгдэгч нарыг газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх дүгнэж байна.

Энэ гэмт хэргийг үйлдэхэд хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч, өөрөө ухагч эксковатор зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй ба эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, ашиг олох зорилгоор ашиглагддаг гэж үзлээ.

Харин шүүгдэгч нар нь

- 38,000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 25-71 ун улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн ковш,

- 22,500,000 төгрөгийн үнэлгээ 80-17 ДАР 2003 үйлдвэрлэгдсэн өөрөө буулгагч автомашин,

- 105,000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 20-86 ун 2005 онд үйлдвэрлэгдсэн экскаватор,

- 42.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 07-15 ДАР улсын улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн өөрөө буулгагч автомашин,

- 30.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2005 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн ковш,

- 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий усан буу /Нийт 241.500.000/ төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж  түүнийг үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Түүнчлэн дээрх техник хэрэгслүүд нь шүүгдэгч нарын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байна. Иймд үнийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

П.Э- нь 2018 оны 5 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Баруун Сөдтий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль экологид 675.719 төгрөгийн хохирол учруулсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар нийт 1.351.420 төгрөгийн төлбөртэй байна. Шүүгдэгч А.А-, П.Э-, Ж.М-, П.Э- нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсны улмаас байгаль экологид 9.823.560 төгрөгийн хохирол учруулсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар нийт 29.470.680 төгрөгийн төлбөртэй байна. Үүнээс шүүгдэгч П.Э- нь хохиролд 8.115.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт /1 хх 47/, /2 хх 85/ авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүнээс одоо төлөгдөөгүй үлдсэн хохирол 22.707.100 төгрөгийн хохирол байгаа бөгөөд шүүгдэгч П.Э- 604.090, шүүгдэгч П.Э- 7.367.670, шүүгдэгч А.А- 7.367.670, шүүгдэгч Ж.М- 7.367.670 төгрөгийг тус тус Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгал орчны хамгаалах санд 2020 онд төлж барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я-тай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бичгээр тохиролцсон болохыг дурдаж байна.

Шүүгдэгч П.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

Шүүгдэгч П.Э-, П.Эрдэнхүү, Ж.М-, А.А- нар нь тус тус 3 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

Шүүгдэгч П.Э-ын цагдан хоригдсон 3 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж,

Шүүгдэгч П.Э-, Ж.М-, А.А- нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал  олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүх байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

Шүүгдэгч П.Э-, Ж.М-, А.А- нарыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,  

Шүүгдэгч П.Э-, Ж.М-, А.А- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж,

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх,

мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч П.Э-, П.Э-, А.А-, Ж.М- нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шүүгдэгч П.Э-, П.Э-, А.А-, Ж.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овгийн П-ийн Э-, Х- овгийн П-ийн Э-, Солоон овгийн Ж-ын М-, Тайжууд овгийн А-гийн А- нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овгийн П-ийн Э- 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овгийн П-ийн Э-, Тайжууд овгийн А-гийн А-, Солоон овгийн Ж-ын М- нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч П.Э-, П.Эрдэнхүү, Ж.М-, А.А- нар нь тус бүр 3 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ын цагдан хоригдсон 3 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45.000 төгрөгийг шүүгдэгч П.Э-т оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялаас хасч 5.955.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-, Ж.М-, А.А- нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал  олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүх байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-, Ж.М-, А.А- нарыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.  

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-, Ж.М-, А.А- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

10. Шүүгдэгч П.Э- 604.090, шүүгдэгч П.Э- 7.367.670, шүүгдэгч А- 7.367.670, шүүгдэгч М- 7.367.670 төгрөгийг тус тус ӨВ Бат-Өлзий сумын Байгал орчны хамгаалах санд 2020 онд төлж барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я-тай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бичгээр тохиролцсон болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх,

мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-оос 60.375.000, шүүгдэгч П.Э-гээс 60.375.000, шүүгдэгч А.А-ас 60.375.000, шүүгдэгч Ж.М-ээс 60.375.000 төгрөгийг тус бүр гаргуулан нийт 241.500.000 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Э-, П.Э-, А.А-, Ж.М- нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Э-, П.Э-, А.А-, Ж.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН