Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 033

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,          

улсын яллагч Г.Эрдэнэ /томилолтоор/,          

шүүгдэгч Ё.Х, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ё-ийн  Х-д   холбогдох эрүүгийн 1902000000216 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, ....... .. дүгээр сарын ...-нд Улаанбаатар төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........, ам бүл ......хамт Чингэлтэй дүүрэг ......... тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол, ............ тоотод оршин суух,    

урьд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон, Б  овогт Ё-ийн  Х

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ё.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны 1 дүгээр орцонд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй 49,76 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            Мөн дээрх бодисноос 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH хотхоны 6е байрны 15 тоотод 3,54 грамм бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.З-т9,5 грамм, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.М-т 8,2 грамм, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 17,8 грамм, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 10,72 граммыг тус тус өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ё.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны 1 дүгээр орцонд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй 49,76 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            Мөн дээрх бодисноос 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH хотхоны 6е байрны 15 тоотод 3,54 грамм бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.З-т9,5 грамм, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.М-т 8,2 грамм, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 17,8 грамм, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 10,72 граммыг тус тус өгсөн болох нь: 

1. Шүүгдэгч Ё.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр М, Н, З нартай хамтарч 5 ширхэг шавар худалдаж авч цагдаагийн байгууллагын ажилтанд баригдсан. Миний бие 3 дахь удаагаа шүүх хуралдаанд орж байна. Би шүүхийн бүх шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/     

2. Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16-17 цагийн орчим ажил дээрээ сууж байгаад хүнд ус өгөхөөр босоход гадаа нэг унадаг дугуй унасан, 40 орчим насны, тунгалаг нүдний шилтэй залуу ирээд О-г асуусан. ...уг залуутай хамт гараад гадаа уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-31-33/

3. Нэгжлэг хийсэн тухай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгатын 52 дугаар байрны 5 тоотод хаягтай ...зочны өрөөний дунд хэсэгт байрлах шүүгээний доод шургуулганд резинээр боосон                                       20000 төгрөг, 100000 төгрөгийн дэвсгэртүүд      байх ба 10000 төгрөгийн дэвсгэрт 64 ширхэг, 20000 төгрөгийн дэвсгэрт 318 ширхэг байсан ...Уг нийт 7.000.000 төгрөгийг түр хураан авлаа ...” /1хх-8-21/

4. Нэгжлэг хийсэн тухай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл “...Хан-Уул дүүргийн 15-р хороо КН 6е байрны 1 дүгээр орцны 15 тоотод ...үүдний коридорт байх саарал өнгийн цүнхийг харан дохио өгсний дагуу цүнхийг онгойлгож үзэхэд цүнхэнд байх бичиг баримт бүхий хавтасны дотроос 3 хэсэг ягаан өнгийн туяатай хальсан гялгар уутанд                                      боосон шавар мэт зүйл гарч ирсэн....зөөврийн комьпютерийн доод хэсэгт “шавар” мэт зүйл наасан байх ба тусгай зориулалтын хусагчаар хусан авч, ...Уг хувцаснууд дээр байх хар өнгийн цаасан хайрцаг дотор ягаан өнгийн туяа бүхий хальсан гялгар уутаар ороосон дугуй зууван хэлбэртэй хүрэн бор өнгийн “шавар” мэт зүйл 1 ширхэг байсныг хураан авч, ...хөх өнгийн жинсэн өмдөн дээр тугалган цаасан дээр бор шаргал өнгийн олон хэсэг үйрсэн “шавар” мэт зүйл...” гэх тэмдэглэл /1хх-30-45/

5. Ё.Хгийн биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл: “...ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/...” гэх тэмдэглэл /1хх-ийн 124-128/

6. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: “...Ё.Х та 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Одцацрал гэх хүнээс 5 сая төгрөг аваачиж өгсөн гэх салоныг болон шавар гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис авсан гэх газраа зааж өгч чадах уу гэхэд ...”Магап ОиазИа за1оп” гэх нэртэй салоны үүдэнд ирж би Одцацралыг уг салоноос дуудуулсан юм. Мөн уг салоны үүднээс баруун тийш 4 цонх явж 4 дүгээр орцны үүдэнд ирж Одцацралтай энэ газар дуудан мөнгө өгсөн гэж зааж байв. ...шавар гэх мансууруулах авсан гэх 23 дугаар сургуулийн баруун талд байх 4 давхар байр руу явав. ...4-р давхарын дунд ирж баруун талын хананд тогтоосон хар өнгийн дөрвөлжин хайрцаг руу орсон интернетын утасны гаднах хуваан хоолойг зааж би шавраа энэ хоолойноос авсан юм” гэх тэмдэглэл /1хх-231-234/

7. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...Гэрч Ж.О нь А4 цаасан дээр байрлуулсан ...№5 дугаарласан эрэгтэй буюу Ё-ийн  Х гийн цээж зургийг зааж энэ 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Одцацралтай “Наран Гуаша” салоны гадаа уулзсан унадаг дугуй унасан 40 орчим насны, тунгалаг нүдний шил зүүсэн залуу мөн байна /1хх-235-237/

8. Эрүүгийн 1802000180046 дугаартай хэрэгт арилжааны банкнуудаас авсан дансны хуулгуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 79-82, 217-235/

9. Эрүүгийн 18020021900108 дугаартай хэргийн яллагдагч нарын ашигладаг гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...Ё.Хгийн ашигладаг 93...... дугаартай дуудлагын түүхэнд үзлэгийг явуулахад: 2018.04.01-ний өдрөөс 2018.04.23-ны өдрийн хооронд Б.Н гийн 99..... дугаартай 35 удаа холбогдсон, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Н 99........., Б.З ын 99......., Б.Н-н 89......., Н.М  ын ...... дугааруудтай байнга холбогдсон бүртгэлүүд бүртгэгдсэн байна...” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 3-4/  

10. Эрүүгийн 1802002190108 дугаартай хэрэгт хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх-ийн 2-14/

11. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн лабораторийн 'шинжээчийн 4613 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн Ё.Х ...авсан гэх шээс... стандартын ажлын зааврын дагуу дээж бэлтгэн чанарын урвал явуулахад дээрх дээжинд ...тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 95-96-р хуудас/

12. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн лабораторийн шинжээчийн 4611 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...гялгар ууттай шавар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. ...гялгар ууттай шавар мэт зүйл делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /3хх-ийн 108-109/

13. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн лабораторийн шинжээчийн 4610 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 822-3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн шилэн савны ёроол хэсэгт бор хүрэн өнгийн шавар мэт зүйл, 822-3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шаргал өнгийн төмөр савны ёроол хэсэгт бор хүрэн өнгийн шавар мэт зүйл, 822-2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тугалган цаас, 24 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн гаанс, 24 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АJ1971331 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, 9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн асаагуур, 30 гэсэн хаягтай хүрэн ногоон өнгийн арьсан сав, 30 гэсэн хаягтай хүрэн ногоон өнгийн арьсан саванд хийсэн хуйлсан 1 YI JIAO гэсэн бичигтэй мөнгөн дэвсгэрт, 822-1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AJ3080819 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, 822-1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AL3536392 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, 16 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн сальфетканд боосон ягаан өнгийн гялгар уут, 16 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тугалган цаас, 822-3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн төмөр чимхүүр зэргээс дельта-9  тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт /3хх-ийн 115-124/

          14. Шүүгдэгч Ё.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн:  “…Би үе мөчний тулай өвчинтэй сүүлийн 10 жил ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй тул бие маань маш ихээр өвддөг болсон ба уг өвчинд каннабисын төрлийн мансууруулах бодис сайн гэсэн тул хаяа хаяа олдохоороо хэрэглэдэг юм. Үе мөч өвдсөн үедээ каннабис мансууруулах бодис хэрэглэхээр өвдөлт намдааж бие тайвширдаг юм. Тэгээд би хүмүүсээс заримдаа каннабис гэх мансууруулах бодис байна уу байвал өгөөч гэх мэтээр асуудаг юм. Тэгтэл өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүмүүсээс зүс мэдэх Одцацралд хүнд шавар гэх  мансууруулах бодис байгаа гэх сураг дуулдсан юм. Тэгэхээр нь би танил Золбаяр, М, Насанбуян нарт шавар гэх мансууруулах бодистой хүн байна гурвуулаа нийлээд мөнгөө нийлүүлээд худалдан авах уу гэхэд тэр гурав тэгье гээд Золбаяр надад 1 сая төгрөг бэлнээр М нь 600.000 төгрөг бэлнээр мөн 400.000 төгрөг зээлээр дансаар шилжүүлэн авсан. Мөн Н-с нэг сая төгрөгийг бэлнээр аваад надад өөрт байсан хоёр сая төгрөгөө нэмээд нийт 5 сая төгрөг бүрдүүлэн О-н ажиллаж байгаа гэх 5 дугаар сургуулийн урд талд байх гоо сайханы салон дээр очин уг салонд ороод дотор ажиллаж байсан хүмүүсээс Одцацрал гэх хүн ажиллладаг уу гэхэд Одцацрал нь энд ажилладаг гээд цаанаас Одцацрал гарч ирсэн юм. Тэгээд бид хоёр салонаас гараад үүдэнд нь уулзан найз нөгөөдхөөс чинь авах санаатай байна гээд өөрт байсан 5.000.000 төгрөгөө Одцацралд өгөөд өөрийн 93........ дугаарыг өгсөн. Тэгээд Одцацралаас салаад явж байхад миний утсанд танихгүй дугаараас ирсэн мессэж ба уг мессэжийг уншихад 23 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байх 4 давхар хуучны байрны 4 дүгээр давхарын интернетийн шугамны гадна талын хамгаалалт бүхий хувцанцарыг татахад дотор талд нь гялгар ууттай зүйл байхаар нь аваад гялгар уутнаас нь дотор зүйлийг гаргаж үзэхэд 5 ширхэг зуйван хэлбэртэй шавар гэх мансууруулах бодис байсан юм. Уг бодисоо аваад З-т Монгол банкны авто зогсоол дээр уулзан 1 ширхэгийг өгсөн, Насанбуянд 120-н автобусны буудлын баруун хойд талд байх байрнуудын тэнд уулзан 2 ширхэгийг нь өгсөн юм. Мөн Мтай Шангрила худалдааны төвийн хойд талд уулзан 1 ширхэгийг тус тус өгөөд өөртөө 1 ширхэгийг үлдээсэн юм. Тэгээд саяханаас Англи хэлний багш мэргэжилтэй Н гэх охинтой ажлын шугамаар түүний гэр болох Хурд хороололд уулзсан юм. Н гэрт  очиход түүнтэй хамтаар гадаад улсын эрэгтэй хүн байсан ба Н хоол захиалгын хоол захиалаад юм яриад сууж байхад Н гадаа манай найзууд ирчихлээ гэхээр нь бид хоёр хамт гэрээс гаран гадаа гарахад байрны гадаа нь хар өнгийн ВМW маркийн суудлын тэрэгтэй 2 эрэгтэй хүн байсан юм. Тэр хоёр эрэгтэйг бид урьд өмнө ганц хоёр удаа харж байсан зүс таних хүмүүс байсан. Тэгээд Н бид хоёр машинд суугаад Зайсан зүг рүү яваад Хаан Хиллс хотхоны гадна авто зогсоол дээр очоод зогстол цагдаа ирээд бариад авсан. Золбаяр, М, Н нар нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг талаар бол мэдэхгүй. Энэ гуравтай хамт урьд өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 119-121/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ё.Х нь урьд 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 236-239/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4613, №4611, №4610/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ё.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 дугаар байрны 1 дүгээр орцонд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй 49,76 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            Мөн дээрх бодисноос 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо KH хотхоны 6е байрны 15 тоотод 3,54 грамм бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.З-т9,5 грамм, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.М-т 8,2 грамм, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 17,8 грамм, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н-д 10,72 граммыг тус тус өгснийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.   

Мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсан аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.   

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготойгоор  гэдэг нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг ашиг олох зорилгоор бусдад шилжүүлж, худалдаж байгаа үйлдлийг ойлгохоор байна.    

  Учир нь шүүгдэгч Ё.Х нь Б.З , Н.М  , Б.Н , Б.Н  нараас мансууруулах бодис нийлж худалдан авч хэрэглэх санал гаргасны дагуу Ц.О-с 5 сая төгрөгөөр мансууруулах бодисыг худалдан авч Б.З , Н.М  , Б.Н , Б.Н  нарт тус тус өгч, худалдаалах зорилгогүйгээр худалдан авсан болох нь Ё.Х, Б.З , Н.М  , Б.Н , Б.Н  нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.     

Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилго гэдэг нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг ашиг олох зорилгоор бусдад шилжүүлж, худалдаж байгаа үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ё.Хгийн үйлдэл нь өөртөө ашиг олох, худалдаалах зорилго агуулаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.    

Өөрөөр хэлбэл өөрийн болон бусдын хүсэл зоригийн төлөө мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахын тулд өөр дээрээ мөнгийг цуглуулан бусдаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч хэрэглэснийг худалдаалах зорилгод нийцүүлэх нь тохирмжгүй гэж үзсэн болно.     

Иймд шүүгдэгч Б  овогт Ё-ийн Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.      

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. 

Шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Ё.Хд хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ё.Хг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ё.Хгийн хувийн байдал /...38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ноён Койнаж” гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХКК-ийн захирал, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ё-ийн Х-д   3 /гурав/ жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон Ё.Хгийн 347 /гурван зуун дөчин долоо/ хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.      

            Шүүгдэгч Ё.Хд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

                1. Шүүгдэгч Б  овогт Ё-ийн Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ё-ийн Х-д   3 /гурав/ жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ё.Хгийн эдлэх 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.   

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон Ё.Хгийн 347 /гурван зуун дөчин долоо/ хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

            5. Ё.Хд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ё.Хд  авсан хувийн баталгаа, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах”, мөн “энэ хэргийн гэрч, хохирогч, холбогдогч нартай уулзахыг хориглох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020  оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.         

            7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ё.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

   

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР