| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01566/И |
| Дугаар | 1490 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01566/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, Алтан гадас ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* овогт *******гийн*******ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймгийн Зам барилгын ******* хувьцаат компанид 1990-1998 оны хооронд ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Мөн одоо ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа. Архивын лавлагаа, Баярын бичиг гэрэл зураг дээр үндэслэн 1990-1998 оны хооронд Дархан-Уул аймгийн Зам барилгын ******* ХК-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *******ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч ******* нь Дархан-Уул аймгийн Зам барилгын ******* хувьцаат компанид 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр, 118849 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, Дархан хотын Зам барилгын ******* ХК-ийн 1994 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн баярын бичиг, Дархан хотын Зам барилгын ******* ХК-ийн даргын 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Дархан-Уул аймгийн архивын тасгийн 2016 ны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт, фото зураг, гэрч *******гийн “...Би ******* ХК-д 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон юм. Энэ хугацаанд ******* тасралтгүй ажиллаж байгаад 1998 оны 05 дугаар сард ******* аймгийн Хар хорумд хамт ажиллаж байгаад бууж ирсэн юм. 10 дугаар сард ээлжийн амралт аваад тэгээд буцаж ажилд гараагүй юм...” гэх мэдүүлэг, гэрч ын “...******* нь ******* ХК-д жолооч ажилтай байсан юм. 1990 оноос өмнө СОТ-1 гэж Оросын холбооны улсын байгууллага байсан. 1998 он хүртэл тасралтгүй маз машин барьж байсан. Хамт бид фото зураг авахуулсан нь байгаа, 1998 оныг дуустал тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* овогт *******гийн******* /РД: *******/-г Дархан-Уул аймгийн Зам барилгын ******* хувьцаат компанид 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА