Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 041

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи, 

иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг,      

улсын яллагч Н.Пүрэвтогтох,           

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч C.Н , түүний өмгөөлөгч Б.Адалбек,

гэрч Ц.Б , Н.Ц , Д.Н ,

шинжээч эмч Ц.Ганболд,           

шүүгдэгч Л.Б , түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А   овогт Л-ийн    Б-д   холбогдох эрүүгийн 1910000000256 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, .......... тоотод оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, А   овогт Л-ийн    Б  /РД /                                                                                                                                                     

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Л.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг 40 минутаас 22 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1015 дугаар байрны 32 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан 37 настай, эрэгтэй Чанаравын Б-тай маргалдан түүний биед олон удаа хутгалж, нүүр цээж,  хэвлий хөндий нэвтэрсэн, шарх, дух, зүүн зовхины гадна хэсэг, зүүн зулайд зулгаралт, тархины хоёр бөмбөлгийн аалзан хальс доорх цус харвалт, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий хөндий, чацархайн цус хуралт бүхий олон тооны гэмтлийг учруулж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

1. Шүүгдэгч Л.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Хонгорзул элэгний хатуурал, зүрхний хэм алдагдалт, сүръеэ өвчин тусаж Улсын 3 дугаар эмнэлэг, хавдар судлалын эмнэлэгт бүртгэлтэй, эмчилгээ хийлгэж байгаа. Миний эхнэрийн эмчилгээ шөнийн 1 цагт оройтож дуусдаг байсан. Би барилгын ажил хийж, эхнэртээ тусалдаг байсан. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний эхнэр өдрийн 12:00-13:00 цагийн хооронд гэрээсээ гарсан. 15:00 цагийн үед над руу Наранпүрэв залгаж “чухал хүн ирсэн байна, чамтай уулзъя гэнэ, бид хоёр одоо танайд очино гэртээ байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд 15 минутын дараа би гэрээсээ гарахад Наранпүрэв ангийн найз Б-тай хамт ирсэн байсан. Бид баярлаж хоорондоо дотноор тэвэрч мэндэлсэн. Бид манай гэрийн гадаа уулзаж тамхи татаж, Наранпүрэв дэлгүүр орж архи согтууруулах ундаа авсан байсан. Наранпүрэв дэлгүүрээс гарч ирэхдээ тортой зүйлээ надад өгч “би ажил дээрээ очих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Батбаяр бид хоёр манай гэрт ороход торонд 2 шил архи, 2-3 лааз пиво байсан. Би тухайн үед Батбаярт цай хийж өгөх гэж байсан боловч Батбаяр архи уухыг санал болгосон. Бид хоёр манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхэд насны дурсамжуудаа ярьсан. Би ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийхантайгаа 25 жилийн турш уулзаагүй байсан. Би Б-тай өмнө 2 удаа уулзаж байсан. Батбаяр Өмнөговь аймагт ажилладаг бөгөөд тухайн өдөр “би картаа алга болгосон, эхнэртэй таарамж муутай байна” гэж надад хэлсэн. Батбаяр архи ууж дууссны дараа дахиж архи нэмж уухыг санал болгосон. Харин би түүнд “архи уугаад хэрэггүй, орой ангийхан ирнэ” гэж хэлэхэд Батбаяр “зүгээр, чи тэр хүртэл сэргэнэ” гэж хэлсэн. Би түүнд “надад мөнгө байхгүй гэхэд Батбаяр надад “би зохицуулна” гэж хэлээд удалгүй нэг хүнээс 50.000 төгрөгийг дансандаа шилжүүлүүлсэн. Бид хоёр дахин архи нэмж ууж байхад Батбаяр гэнэт надад агсам тавьж эхэлсэн. Батбаяр надад дээрэнгүйгээр “би хотод ирсэн, хүүхэн зохицуулж өгнө биз дээ, би танайд хононо” гэж хэлэхэд би эсэргүүцсэн. Улмаар бид хоёр маргалдаж зодолдсон. Бид хоёр тухайн үед согтуу байсан. Дараагаар нь би зодооныг намжааж угаалгын өрөөнд нүүрээ угааж байхад хохирогч надруу хутга барьж “алнаа, пиздаг” гэж орилж байсан. Би бие хамгаалах гэж түүнтэй ноцолдож түүнийг гэмтээж, улмаар түүнийг алсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч C.Н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн орой 22:00 цагийн үед бэр залгаж “Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн цагдаа залгаад байна, та нар хэлтэс дээр хүрээд ир” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очиход цагдаа нар “бид нараас мэдүүлэг авъя” гэж хэлсэн. Цагдаа нар надаас миний хүүгийн хувийн байдлын талаар тодруулж асуусан. Харин цагдаагийн хэлтсээс гарч ирэхэд миний нөхөр “хоёулаа гэртээ харъя” гэж хэлсэн. Бид хоёр гэртээ ирэхэд миний нөхөр “хүү нас барсан байна” гэж хэлсэн. Би 4 хүүхэдтэй, 3 хүү, 1 охинтой. Миний амь хохирогч хүү цагдаагийн академи төгссөн, дэд хурандаа цолтой, төлөв даруу зантай, сайн хүү байсан. Би шүүгдэгчийг өмнө огт харж байгаагүй. Миний хүү шүүгдэгч рүү хутга барьж “ална” гэж дайрч байсанд би итгэхгүй байна. Амь хохирогч хүнтэй муудалцаж, хүүхэн авч явах хүн биш. Би шүүгдэгчид маш их гомдолтой байна. Надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би хүүхдээ мөнгөөр үнэлэхгүй. Харин миний нөхөр хүүхддээ санаа зовниж 2019 оны 10 дугаар сА   нас барсан. Би шүүгдэгчээс дансаар хохирлын 10.101.000 төгрөгийг авсан. Энэ нь оршуулгын тал зА  алд нь хүрэхгүй байна. Шүүгдэгч одоог хүртэл надаас уучлалт гуйгаагүй. Шүүгдэгч ажил албан тушаалын хувцастайгаа ирсэн хүнийг танихгүй байна гэдэг нь ойлгогдохгүй байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/    

3. Гэрч Н.Ц-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өмнө нь Л.Б ийн гэрт очиж байсан боловч тогтоогоогүй. Учир нь бид олуулаа очиж байсан тул надад түүний гэрийн хаягийг нарийн тогтоох шаА  лагагүй байсан...амь хохирогч намайг гар утсаар дуудахдаа согтуу байсан. ...Би лифт хүлээж байсан. Тэгээд шүүгдэгчийн гэрийг олоогүй байсан тул гэртээ харьсан. Шүүгдэгч амь хохирогч нарын гар утас холбогдох боломжгүй байсан тул би Пагамдулам руу залгаж явлаа гэж хэлээд харьсан...гэмт хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгчийн гэрт ороогүй... Би амь хохирогчтой 3 жилийн өмнө архи ууж байсан. Тухайн үед амь хохирогч надад агсам тавьж байсан...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

  4. Гэрч Д.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Амь хохирогч анх надтай уулзахдаа бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. ... Би шүүгдэгч, амь хохирогч нарт “Титэм” 0.75 литрийн архи, 2 лааз сэнгүүр авч байсан байхаа, би сайн санахгүй байна.... тухайн үед надад 50.000-70.000 төгрөг байсан... Би шүүгдэгчийн гэрийн түлхүүрийг хараагүй... би өмнө нь амь хохирогчтой архи ууж байгаагүй ...Анх  архи, согтууруулах ундаа худалдаж авах санааг амь хохирогч гаргасан...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/

 5. Гэрч Ц.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгч Л.Б ийн ах нь юм... тухайн өдөр шүүгдэгч надруу залгаж “дүү нь өнгөрсөн”. “Энэ намайг ална гэж хэлж байсан” гэж хэлээд утсаа тасалсан. ... Хонгорзул надруу залгаж “Б  сонин юм яриад байна” гэж хэлээд намайг гэрт нь хамт очихыг шаА  сан. ... Би шүүгдэгчийн үгэнд итгээгүй байсан тул цагдаагийн байгууллага руу залгаагүй... би хаалгыг нээж босогноос цааш яваагүй... Шар иштэй хутга цаад талын хананы өнцөгт байсан... шүүгдэгч “хаалга нээж чадахгүй” гэж хэлсэн тул би хаалгыг түлхүүрээр онгойлгосон... тухайн байр 4 түлхүүртэй... Нисэхээс Яармаг руу 20 минутын турш явсан. Мөн Хонгорзулыг хүлээж байсан тул ямар хугацаа өнгөрсөнийг санахгүй байна... шүүгдэгч амь хохирогчийн цаана сууж байсан...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/  

6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын 1015 дугаар байрны 6 дугаар давхарт 32 тоот 2 өрөө орон сууцны дотор үүдний хэсэгт дэд хурандаа цол бүхий энгэртээ Ч.Батбаяр гэсэн нэр бичигтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хээрийн хувцастай 35-40 орчим насны эрэгтэй хүн толгой хэсэг нь гадагш гарах хаалга руу чиглэн биеийн өвөр хэсгээр буюу түрүүлгээ харж шалан дээр унасан биеийн ил харагдах хэсэг, дүрэмт хувцас нь их хэмжээний цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хэвлий, нуруу дух хамрын орчимд ил харагдах хутгалагдсан байж болзошгүй шархтай нас барсан байдалтай цогцос байсан...Үзлэгээр цогцосны дэргэд шар өнгийн модон бариултай ажлын хэсгийн өргөн нь 4 см, урт нь 18 см хэмжээтэй хутга улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсныг илрүүлэн шинжилгээ хийлгэхээр хураан авсан. Тухайн цогцос байсан хэсэг буюу уг айлын үүдний коридор хэсгийн шал хэсэгт цогцос байрлах хэсэг болон эргэн тойронд цус мэт улаан хүрээн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсан...” гэсэн /хх-ийн 8-23/   

            7. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Үзлэгээр хамрын яс, мөгөөрс бүтэн, хоёр нүдний зовхинд хөхөрсөн, хамрын зүүн чамархайн урд хэсгээр хавдсан. Духны баруун хэсэгт, зүүн чамархайн урд хэсэгт, зүүн хөмсөг нүдний гадна хажуу, баруун хөмсөгний дээр, баруун нүдний дээд зовхины гадна хэсэгт тус тус улаан өнгийн зулгаралттай Дээд уруулын дотор гол хэсэг, доод уруулын дотор зүүн хэсэгт бараан хөх өнгийн цус хуралттай. Доод уруулын дотор баруун хэсэгт язарсан шархтай зөөлөн эд нь хууларч гадагш сөрдийсөн. Духны баруун хэсэгт хуйхны захад зүүн дээрээс баруун доош ташуу байрлалтай 5 см урт, 0.5 см орчим гүн, хамрын нуруунд нүдний түвшинд ташуу байрлалтай 1.7 см урт, зүүн чихний гэдсэнд 1.8 см урт, амны зүүн доор эрүүний хэсэгт ташуу байрлалтай 2 см урт амны хөндий рүү нэвтэрсэн, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үеийн дотор нугалаасанд 3 см урт, 1 см орчим гүн булчин шүрмэс ил гарсан долоовор хурууны гуравдугаар үений нугалаасанд 1.6 см урт, 0.5 см гүн, тавдугаар хурууны гуравдугаар шивнүүрийн гадна хажууд 1.8 см урт 0.5 см гүн, зүүн мөрний урд суганы харалдаа 2.5x1 см, 10 см орчим гүн, бугалганы урд дунд хэсэгт 2.5x1 см ясны гадна талаар орсон 7 см орчим гүн шархтай. Цээжинд өвчүүний доод хэсэгт 3.5x1.2 см ташуу байрлалтай хавирганы мөгөөрсийг зүсэж цээжний хөндий рүү нэвтэрсзн, зүүн хөхний доод хэсэгт 7.5 х4.5 см ангайсан өөхөн эд ил гарсан, дээрээс доошоо чиглзсэн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, баруун суганы урд шугамаар хавирганы нум орчим 4x2.8 см хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, харалдаа цавьний дээд хэсэгт 4.5х4см мөн хэвлий рүү нэвтэрсэн уг шархнаас урд дээд хэсэгт 2.5 см зайд 3.3x0.8 см дээрх шархтай арьсан доогуураа нийлсэн, суганы дунд шугамаар сүүжний харалдаа 3.3x0.8 см, хэвлийн зүүн хэсэгт хэвлийн хүйсний голоос 5 см зайд 2.5x0.8 см, зүүн далны гадна хэсэгт суганы харалдаа 2.8x1.3 см арьсан дсогуур зүүнээс баруун нийлсэн 10 см орчим гүнтэй, зүүн далны шугамаар далны доод ирмэгээс доош 10 см зайд 9.5x1.2 см хэвлийн хөндий рүү нэвтэрсэн зах ирмэг тэгш шархнуудтай ...” гэсэн /хх-ийн 24-29/

            8. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-35/

            9. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-52/  

            10. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 24-25/

            11. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 56/

            12. Хохирогч C.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг өнгөрч байхад талийгаач хүү Батбаяр над руу утасдаж хотод ирж байна гэж хэлсэн. Батбаярын хамтран амьдрагч буюу эхнэр нь Баярцэцэг орой 22 цаг өнгөрөөд бид нар утасдаж цагдаагаас яриад байна, юу болсон бэ гэж асуусан Түүний дагуу бид Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн...Шөнө 00 цаг 40 минутын үед манай нөхөр Чанаравт манай хүү нас барсныг хэлсэн...Бидний хувьд хүүгээ алдсандаа их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийн талаар гэвэл Буяны ажлын зА  ал, сэтгэл санааны хохирол, 3 хүүхдийн тэтгэлэг цалингийн зээлийн үлдэгдэл, хүүхдүүддээ сар болгон 50.000 төгрөгийг хадгаламжид хийдэг байсан. Энэ бүх зА  лыг нэхэмжилж гаргуулан авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61, 2хх-ийн 29/   

          13. Гэрч Б.Х   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ эмнэлэгт үзүүлэхээр гарсан гэрт манай нөхөр Л.Б  ганцаараа үлдсэн, уг нь над руу байнга залгадаг юм харин өнөөдөр нэг ч удаа залгаагүй байж байгаад орой 20 цаг 30 минутын орчим миний 88738444 гэх дугаар руу 88735473 гэх өөрийнхөө дугаараас нилээн согтуу бололтой залгаад “манайд манай ангийн хүүхэд ирээд энэ над руу дайрч намайг зодсон, тэгэхээр нь би хутгалчихлаа, одоо хөдлөхгүй байна” гэж уйлаад утсаа салгасан. Би буцааж залгаад “юу яриад байгаа юм битгий тоглоод бай” гэсэн чинь “чи бид хоёрын амьдрал одоо дууссан, би одоо амиа хорлоно” гэж утсаар орилоод байхаар нь утсаа салгаад төрсөн ах Л.Болорчулуун руу /дугаарыг нь сайн мэдэхгүй/ чатаар залгаж “Л.Б  согтуу нэг юм яриад байна” гэхэд “над руу бас ярьсан чи хаана байна хамт очъё гээд би 10 дугаар хороололын автобусны буудлаас такси барьж Гурвалжингийн гүүрээр даван Нисэхийн тойрог дээр ирэхэд ах нь машинтайгаа зогсож байгаад миний таксины мөнгийг өгөөд бид хамтдаа гэрт нь очиж хаалга нүдэхэд хаалгаа тайлахгүй гар утсаа авахгүй байсан. Гэр дотор юм түжигнээд Л.Б  хэн бэ гэж орилоод хаалгаа тайлахгүй байсан, гаднаас нь сонсоход үүд хэсэгт гулгаж унаад байхаар нь ээжийнх нь гэр рүү буцаж яваад гэрийн илүү түлхүүр аваад гэрт ороход шалан дээр эрээн өнгийн хувцастай том биетэй эрэгтэй хүн нил цус болчихсон хэвтэж байсан. Харин Л.Б  хөл хэсгээрээ шалдан дээгүүрээ подволк.. өмссөн нилээн согтуу “би хүн алсан энэ байна, үхсэн” гэж хэлсэн тэгээд би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/      

          14. Гэрч Ц.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг 38 минутад Б  88735473 дугаарын утсаараа миний 98111977 дугаарын утас руу залгахаар нь утсаа авсан чинь нилээд согтуу байдалтай “дүү нь өнгөрсөн ахаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм вэ, юу болсон юм вэ” гэж асуусан дүү нь таньд хэлмээргүй байна, өглөө угаасаа мэдээгээр гарна. би угаасаа хэлж чадахгүй ээ, чадахгүй” гэж хэлснээ утсаа салгасан. Тэгснээ 20 цаг 53 минутанд дахин залгаад “энэ нэг юм намайг ална тална гэж дайрч байсан, одоо өөрөө энд үхчихсэн хэвтэж байна, та ирээд хэрэггүй танд гай болно, би таныг ирүүлмээргүй байна” гэж хэлээд утсаа дахиад салгачихсан. Тэр хооронд Б ийн эхнэр 88738444 гэсэн дугаартай утсаараа над руу залгаад “Б  тань руу залгасан уу” гэхээр нь “харин сая залгаад сонин сонин юм яриад байх юм” гэж хэлсэн чинь “харин над руу бас залгаад би хүн алчихлаа гээд байна, одоо эмнэлгээс гараад такси бариад явж байна, та намайг спорт цогцолбор дээр тосоод байж байгаарай, тэнд уулзъя” гэхээр нь би машинаа асаагаад очоод Хонгорзулыг тосч аваад дүү Б ийн гэрт очсон. Тэднийх Буянт-Ухаа-2 хорооллын 1015 дугаар байрны 6 дугаар давхрын 32 тоотод байдаг юм. Яваад очоод гаднаас нь чагнахад дотор ямар ч чимээгүй, нам гүм байсан бөгөөд хаапгыг нилээд удаан тогшсон чинь цаанаас хүн ирж байгаа чимээ дуулдаж байгаад үүдэнд ирээд унаад байх шиг байсан. “Хаалгаа тайл” гэж хэлсэн чинь түлхүүрээр онгойлгож чадахгүй байгаа юм уу нэг юм шажигнуулж дуугаргаад хаалганы бариул хөдөлгөөд  байсан. “Хөөе Сүхээ хаалгаа онгойлгооч ээ” гэж хэлсэн чинь “чи хэн бэ” гэж хэлсэн. “Ах нь байна" гэж хэлсэн чинь “за” гээд хаалгаа онгойлгох гээд оролдоод онгойлгож чадахгүй байсан. Б ийг ах дүү нар нь Сүхээ гэж хочилдог юм. Хаалгаа онгойлгохгүй 10 орчим минут болсон бөгөөд энэ ерөөсөө онгойлгож чадахгүй юм байна гэж бодоод Хонгорзулыг дагуулаад буцаад гэр рүүгээ явсан. Гэрийн илүү түлхүүр надад байсан болохоор гэрт очоод түлхүүрээ аваад буцаж ирээд хаалгыг онгойлгосон чинь үүдэнд нүүрээрээ доошоо харсан байдалтай, ногоон эрээн өнгийн цэргийн хувцастай, эрэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд толгойных нь дор тэр чигтээ цус болсон, үүд хавийн хана мөн цус болсон, газарт хэвтэж байсан хүний цаахан талд шар өнгийн бариултай хутга газарт байсан. Тэр хутга цустай байсан эсэхийг сайн анзаараагүй юм байна. Анх гэрийн хаалгыг онгойлгоход Б  газарт хэвтэж байсан хүний цаад талд бие засах өрөөний үүдэнд газарт сууж байсан Б  болохоор ямар ч хувцасгүй, миний харснаар саарал өнгийн дотуур хувцастайгаа л байсан. Биенд нь цус нөж болсон юм харагдаагүй, харин миний анзаарснаар баруун мөр нь байсан байх зулгарсан, мөн өвдөг нь зулгарсан байсан. Апь талын хөл нь байсан эсэхийг анзаараагүй. Би Б-д   хандаад "хөөе чи юу хийчихсэн юм бэ” гэж асуусан чинь босч ирснээ “энэ өөрөө түрүүн ална хядна гээд дайраад байсан, одоо өөрөө үхчихсэн хэвтэж байна, яах гэж ирсэн гай вэ, босооч чи” гэж хэлээд нөгөө газарт хэвтэж байсан хүнийг өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/   

          15. Гэрч Д.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний бие “Буянт-Ухаа” спорт цогцолбор дээр явж байхад Ч.Батбаяр нь 88660833 дугаараас 15 цаг 36 минутын үед залгаж “Би Төв аймаг дээр явж байна, одоо Нисэхийн тэнд яваад очъё, ирээд аваадхаач” гэж хэлсэн. Дараа нь 15 цаг 37 минутын үед 88048502 дугаараас Ч.Батбаяр залгаж “Утас тасраад байна. Сүлжээ тасраад байна” гэж хэлсэн. Тэгээд 16 цаг 19 минутын үед Ч.Батбаяр нь өөрийнхөө дугаараас залгаж “Би Нисэхийн тойргийн тэнд ирчихлээ гэж залгасан. Би өөрийн “Приус-20” маркийн, 261УНЯ улсын дугаартай саарал өнгийн машинтай Нисэхийн аюулгүйн тойргийн урд талаас очиж авсан. Би авахаас өмнө надтай фургон маркийн машин зөрөөд явахаар нь араас нь явсан боловч биш байсан. Би тэгээд Төв аймаг руу явах замаар буцаж эргээд замаас авсан. Ч.Батбаяр нь машинаас буугаад замын эсрэг талд гарсан зогсож байсан. Ч.Батбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ногоон эрээн өнгийн алаг хувцастай байсан. Ерөнхийдөө архи үнэртсэн байсан боловч согтуу эсэх нь сайн мэдэгдэхгүй байдалтай байв. Ч.Батбаяр нь “өчигдөр би уусан, одоо ажил тарж байгаа юм чинь ангийнхантай уулзчихаад, маргааш ажпаа амжуулна" гэж байсан. Би түүнд “чи гэртээ хүргүүлэх юм уу” гэхэд тэр “би халамцуу байна, ээж ааваас санаа зовоод байна, чи ажилтай бол Б ийнд хүргээд өгчих" гэж хэлсэн. Тэгээд би Б ийн 88735473 дугаар руу өөрийн дугаараас 16 цаг 27 минутанд залгаж ярьсан. Б-д   “Батбаяр хөдөөнөөс ирсэн байна, чамтай уулзана” гэж байна гэж хэлсэн. Б  “хүрээд ир, хүрээд ир, манайх Буянт-Ухаа-2 хороололд, ирээд залгачих" гэсэн. 16 цаг 32 минутын үед Буянт-Ухаа-2 хороололд очиж Б ээс хаягийг нь асуухад 1015 дугаар байр гэж хаягаа зааж өгөөд гадаа хүрээд ир, би гарлаа гэж хэлсэн. Очоод удалгүй Б  гадаа гарч ирж бид хоёр дээр ирсэн. Б  нь дээгүүрээ бараан өнгийн цамцтай, бэлтгэлийн өмд шиг өмд өмссөн явж байсан. Б  эрүүл байсан. Батбаяр хөдөөнөөс ирсэн, надад мөнгө байхгүй гэхээр нь би түүнд 20 мянган төгрөг өгсөн. Би ажилтай байсан тул гэрийн гаднаас яваад өгсөн. Б ийн гэрт ороогүй...19 цаг 07 минутын үед Батбаяр нь 88660833 дугаараас залгаж “хүрээд ирээ” гэж дуудсан. Би түүнд “найз нь ажилтай байна, өнөөдөр уулзаж чадахгүй” гэж хэлсэн. Б  мөн давхар цаанаас хүрээд ир гэж дуудсан. Би очих боломжгүйгээ хэлсэн юм. Б , Батбаяр хоёр надтай 19 цаг 07 минутын үед залгах үед архи уусан халамцуу байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/

            16. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнөговь аймгаас өглөө 07 цаг өнгөрөөд Улаанбаатар хотод хоригдол хүргэж өгөх ажилтай албаны фургон машинтай жолооч Отгонбаяр, хуяглан хүргэлтийн оффицер Алтангэрэл, шийдвэр гүйцэтгэгч Мянган-Эрдэнэ бид нар гарсан...Жижиг пост өнгөрөөд засмалаар жоохон явж байгаад дэд дарга Батбаяр буусан. Батбаяр дарга “манай найз ирж авна, тосч авна гэсэн гэж байсан...Батбаяр дарга бууснаас хойш надтай утсаар огт холбогдоогүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81/

          17. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч эмч Ц.Ганболдын задлан шинжилгээ хийсэн 818 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Талийгаачид нүүр цээж, хэвлий хөндий нзвтэрсэн мөчдөд олон тооны хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, дух, зүүн зовхинь гадна хэсэг, зүүн зулайд зулгаралт, тархины хоёр бөмбөлгийн аалзан хальс доорх цус харвалт, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий хөндий мацархайн цус хуралт тогтоогдлоо. 3.4 Дээрх шархнуудыг ир үзүүртэй 2.5 см-зэс доошгүй өргөнтэй 15 см-с доошгүй урттай зүйл 10-11 удаагийн, нүүрний зулгаралтууд нь мохоо зүйлээр үүсгэгдэх шүргэгдэх үед үүсгэгдэнэ. 5.6. талийгаачид учирсан гэмтлүүд нь амь үед нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн байна 7.Олон хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас баржээ. 8. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. Эмнэлгийн тусламж авах боломгүй цус богино хугацаанд ихээр алдаж үхэлд хүргэсэн байна 10. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 11.Цус нь 1-р бүлэг байна...” гэсэн /хх-ийн 108-110/

          18. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 579 дугаартай дүгнэлт:  1 .“Л.Б  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Л.Б  нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсонь дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. З.Л.Б  нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Л.Б  нь юмыг зөвөөр тусган ойлгож зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Л.Б  нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байсан байна. 6. Л.Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 7. Л.Б эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаА  лагагүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 116/

            19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3947 дугаартай дүгнэлт: “...Л.Б ийн биед баруун бугалга, хоёр тохой, зүүн шуу, бүсэлхий, зүүн өвдөг, хоёр шилбэ, хоёр тавхай, баруун сарвуу, баруун гуяанд зулгаралт, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун өвдөг, цээж, зүүн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх баруун сарвуу, баруун гуяны зулгаралт гэмтэл нь ир үзүүртэй, ирмэгтзй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр бусад гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. бусад гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 120/

            20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Мөнхбатын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1860 дугаартай “...5 дугаартай Папилон системийн нэгдсэн 2 дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь Л.Б ийн зүүн гарын долоовор хурууны хээтэй, 8 дугаартай Папилон системийн нэгдсэн санд 5 дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь Л.Б ийн зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна. 16 дугаартай Папилон системийн нэгдсэн санд 13 дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь Л.Б ийн зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна  гэсэн дүгнэлт/хх-ийн 152-153 хуудас/

            21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Тамирмаагийн 2019 Опы 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1856 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн сараал цоохор хүрмэнд 40 мм, 17мм, 30 мм, 22 мм, 25x45 мм, 30 мм, 35 мм, 32 мм хагас ханцуйтай цамцанд 32 мм, 25 мм, 22 мм, 27 мм, 17 мм, 30 мм, 9x20x29 мм, 30 мм хагас ханцуйтай ногоон цамцанд 35 мм, 37 мм, 39x20 мм, 20 мм 45 мм, 27 мм, 24 мм, 32 мм, 26 мм, хөх цэнхэр дотоожинд 29 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Харин бараан шар цоохор хүрмэнд 10х13 мм, 35x30 мм ногоон ноосон цамцанд 40x30 мм хатуу зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна. Түүнчлэн бараан шар цоохор хүрмэнд 180x40 мм, хагас ханцуйтай ногоон цамцанд 80 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна. Мөн хагас ханцуйтай ногоон цамцанд 25 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна...” гэсэн дүгнэлт / 2 хх-ийн 38-39 хуудас/

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Мөнхбатын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2122 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон эрээп өнгийн хүрэм, ногоон эрээн өмд, бор ногоон өнгийн футболик, бор ногоон өнгийн футболик, бор ногоон өнгийн ноосон цамц, саарал өнгийн дотуур өмд, хөх ногоон өнгийн дотоож, хар өнгийн 1 хос оймс, эрхин бугуйвч, металл бугуйвч, зүүлтэн дээр байх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн... Ногоон эрээн өнгийн хүрэм, ногоон эрээн өмд, бор ногоон өнгийн футболик, бор ногоон өнгийн ноосон цамц, саарал өнгийн дотуур өмд, хөх ногоон өнгийн дотоож, хар өнгийн 1 хос оймс, эрхин бугуйвч, металл бугуйвч, зүүлтэн дээр илэрсэн цус нь ДНХ тогтоцоороо Ч.Батбаярын ДНХ- ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн /2хх-ийн 57-59/    

            23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Гантуяагийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2101 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “ариун цэврийн өрөөний шалны гадаргуу дээрээс бэхжүүлэн авсан цусны арчдас” гэж хаяглан маралд бзхжүүлсэн улаан хүрэн өнгийн толбо, “гадна үүдний хэсгээс бэхжүүлэн авсан цусны арчдас” гэж хаяглан маралд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн толбо, “цус мэт зүйлээр бохирлогдсон ханы цаас” гэж хаяглан маралд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн голбо, “коридорын шалнаас бэхжүүлж авсан цусны арчдас гэж хаяглан маралд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. 2. “Гадна үүдний хэсгзэс бэхжүүлэн авсан цусны арчдас” гэж хаяглан маралд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Ч.Батбаярын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3. “Ариун цэврийн өрөөний шалны гадаргуу дээрээс бэхжүүлэн авсан цусны арчдас” гэж хаяглан маралд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн толбо, “цус мэг зүйлээр бохирлогдсон ханы цаас” гэж хаяглан маралд бэхжүүлсэн улаан хүрэн өн.гийн толбо, “коридорын шалнаас бэхжүүлж авсн цусны арчдас” гэж хаяглан маралд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн толбонд дээр цус илэрсэн цус нь 2299 Л.Б ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...”  /хх-ийн 152-153/

            24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Гантуяагийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2123 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. 2. Шар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо 2299 дугаартай Л.Б ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 64-65 хуудас/

            25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Гантуяагийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2121 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн урд хэсэгтээ машины зурагтай футболик, саарал өнгийн биеийн тамирын өмд, ташаандаа бичигтэй цагаан өнгийн оруулгатай, хөх саарал дотоожин дээр цус илэрсэн. 2. Урд хэсэгтээ машины зурагтай футболик, саарал өнгийн биеийн тамирын өмд, ташаандаа бичигтэй цагаан өнгийн оруулгатай, хөх саарал дотоожин дээр илэрсэн цус нь ДНХ тогтоцоороо Ч.Батбаярын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3. Саарал өнгийн биеийн тамирын өмдөн дээр илэрсэн цусанд холимог ДНХ-ийн тогтоц илэрч байна. Уг холимог ДНХ-ийн тогтоцод Ч.Батбаяр, Л.Б  нарын цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов...” гэсэн дүгнэлт /2хх-ийн 70-72/

            26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Гантуяагийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2124 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг өнгийн хүрээтэй, хар өнгийн артай гар утас, Айфоне загварын хар өнгийн гар утсан дээр цус илэрсэн. 2. Мөнгөлөг өнгийн хүрээтэй, хар өнгийн артай гар утасан дээр илэрсэн цус нь ДНХ тогтоцоороо Ч.Батбаярын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна З.Айфоне загварын хар өнгийн гар утсан дээр илэрсэн цусанд холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Уг холимог ДНХ-ийн тогтоцод Ч.Батбаяр, 2299 дугаартай Л.Б  нарын цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна... гэсэн дүгнэлт /2хх-ийн 77-79/  

             27. Шинжээч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ир үзүүртэй зэвсэг нь нэг төрлийн хутга байж болно. Өөрөөр хэлбэл нэг зэвсгийн улмаас үүссэн байж болно. Чухам ямар байрлалд байх үед үүссэнийг тогтоох боломжгүй. Янз бүрийн байрлалд байх үед үүсч болно. Ихэнх гэмтлүүд нь биеийн урд гадаргуугаар үүссэн байсан. Ч.Батбаярын тархинд үүссэн гэмтэл нь толгойн зүүн чамархайн хэсэгт үйлчилсэн хүчин зүйлийн улмаас үуссэн байна. Нүүрэнд үүссэн зулгаралт гэмтлүүд нь гадны хүчин зүйлийн цохигдох, шүргэгдэх үед үүссэн байх боломжтой. Нас барах үед хүнд зэргийн согтолттой байсан. Биеэ хамгаалах чадвартай эсэх нь тухайн хүний биеийн онцлог, архи даах чадвараас шууд хамааралтай байдаг. Хүнд зэргийг согтолттой хүн нарийн ур чадвар шаА  агдах үйлдэл хийх чадваргүй ч аюулаас зугтах эсэргүүцэх, хариу үйлдэл хийх боломжтой байдаг...” гэсэн мэдүүлэг /2 хх- ийн 83-84/

             28. Гэрч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..“...Уг байрны 6 давхарт лифтээр гарахад шатны хажууд дуудлага өгсөн гэх Хонгорзул, Болорчулуун нар байсан. Энэ хаалга гэж 32 дугаартай хаалгыг тэр хоёр зааж түлхүүрийг надад Болорчулуун өгсөн. Хаалганы цаана ямар нэгэн чимээ гарахгүй байсан. Би түлхүүрийг хаалганы цоожинд хийж эргүүлэн цоожийг онгойлгож дотогш ороход коридор хэсэг байсан. Уг хэсгийн шал, хана шкаф зэрэг эд зүйлс нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон, шалан дээр доошоо харсан, эрээн хувцастай, махлаг эрэгтэй хүн шалан дээрх цусан дээр хэвтэж байсан. Хажууд нь очиход нас барсан бололтой байсан. Өрөөнүүдэд нам гүм чимээгүй байсан учраас хүн байгаа эсэхийг шалгахад том өрөөний онгорхой шалан дээр биеийн тал хэсэг нь гадагш гаргасан, эрэгтэй хүн урдаас хараад сууж байсан. Бид нарыг хараад тэр хүн “та нарыг ойртвол үсэрлээ шүү, би хүн алсан угаасаа насаараа шоронд явна” гэж хэлж байсан. Тэр хүн 30 гаран насны согтуу эрэгтэй ганцаараа байсан. Байранд өөр хүн байгаагүй. Тэр хүн хөл нүцгэн байсан. Ойртох л юм бол амиа хорлоно шүү гээд байсан. Тэр үед би жолооч, эрүүгийн мөрдөгч нараа өрөөнөөс гаргасан. Тэгээд тэр хүнтэй 10 гаран минут харьцаа тогтоож яриа өдөж, энэ хүн чинь амьд байна, буугаад ир гэж тайвшруулж байгаад цонхноос буулгасан. Тэр үед нь түүнийг барьж аваад гадагш гаргасан. 103-аас 22 цаг 35 минутын орчимд эмч ирж үзээд эрээн хувцастай хүнийг нас барсан байна гэж хэлсэн ..Нийслэлийн шуурхай удирдлагын хэлтсийн бүрэлдэхүүн 23 цаг өнгөрч байхад ирж үзлэгийг хийсэн. Намайг анх дуудлагаар очиход орцны шалан дээр буюу 32 тоот хаалганы гадна талд ямар ч цусан мөр, толбо байгаагүй. Хаалгыг би түлхүүрээр онгойлгон дотогш орсон. Дотор ороход коридорын шал тэр чигтээ цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Бид нар том өрөөнд ороод хэрэг үйлдсэн байж болзошгүй хүнийг гадагш гаргасан, тэр үед хаалганы гадна талд дээрх цус мэт зүйл үүссэн байх боломжтой. Яг хэн үүсгэсэн болохыг мэдэхгүй байна. Холбогдогч амиа хорлоно гээд байсан учраас бид нар аль болох амьд гаргахыг хичээсэн. Бид нарыг очсны дараа 103-ын эмч ирж хэвтэж байгаа хүний хажууд очиж зогсоод үзлэг хийсэн. Тэгээд нас барсан талаар хэлсэн...Эрээн хувцастай хүний хувьд хэвлий орчимдоо зүсэгдсэн байдалтай байсан. Биеийн баруун талд нь шар өнгийн иштэй хутга байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102/

            29. Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Батбаяр агсамнаад “Пизда минь дуугүй бай, би чамтай ярьж байна. Чи зүгээр сонсох ёстой мэдэв үү чи” гэж агсарч эхэлсэн. Би Батбаярыг чи ингэж агсан согтуу тавиад хүүхэн шуухан яриад байх юм бол манайхаас гар гэж хөөсөн. Тэгээд бид хоёр муудалцсан. Батбаяр “чи намайг хөөдөг хэн бэ, пизда минь гээд бид хоёр том өрөө, коридор хоёрын зааг дээр, гал тогооны булангийн хажууд бид хоёр барьцалдаж аваад нилээд ноцолдсон...Би үүднээс эргээд харсан чинь Батбаяр над руу хутга бариад ирж байсан. Би хутгатай гарыг нь барьж аваад хутгыг нь салгая гэж ноцолдож байснаа би санаад байна...нэг сэхээ ороод хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй байна нэг харсан чинь Батбаяр газар хэвтэж байсан. Цустайгаа хутгалдсан...Нэг ангийн хүүхдийн амь насанд хүрсэнд миний хувьд маш их харамсаж байна. Согтуугийн харгайгаар, санамсаргүй тохиолдлоор ийм юм болчихлоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187-189/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.        

            Шүүгдэгч Б.Б  нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 199, 202-207, 208-210/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.       

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаА  лага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№818, 579, 3947, 1860, 1586, 2122, 2101, 2123, 2121, 2124/-ний дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.       

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Л.Б ийн үйлдэлд тохирсон байна.         

Учир нь шүүгдэгч Л.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг 40 минутаас 22 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1015 дугаар байрны 32 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан 37 настай, эрэгтэй Чанаравын Б-тай маргалдан түүний биед олон удаа хутгалж, нүүр цээж,  хэвлий хөндий нэвтэрсэн, шарх, дух, зүүн зовхины гадна хэсэг, зүүн зулайд зулгаралт, тархины хоёр бөмбөлгийн аалзан хальс доорхи цус харвалт, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий хөндий, чацархайн цус хуралт бүхий олон тооны гэмтлийг учруулж, онц харгис хэрцгийгээр алсныг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон байдлыг хамааруулж ойлгоно. Тухайн нөхцөлд хэргийн хохирогчийн биед нь олон тооны шарх гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч эмч Ц.Ганболдын задлан шинжилгээ хийсэн 818 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан дээрх дүгнэлт, нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч C.Н , түүний өмгөөлөгч Б.Адалбек нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад “...эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь...”, 2.11 дэх заалт “...бүлэглэж....” алсан гэж маргасан нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх ба шүүх бүрэлдэхүүн Л.Б ийг хохирогч Ч.Батбаярыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, бүлэглэж алсан гэж үзэх үндэслэлгүй байна.       

          Учир нь гэрч Б.Х   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ эмнэлэгт үзүүлэхээр гарсан гэрт манай нөхөр Л.Б  ганцаараа үлдсэн, ...орой 20 цаг 30 минутын орчим миний 88738444 гэх дугаар руу 88735473 гэх өөрийнхөө дугаараас нилээн согтуу бололтой залгаад “манайд манай ангийн хүүхэд ирээд энэ над руу дайрч намайг зодсон, тэгэхээр нь би хутгалчихлаа, одоо хөдлөхгүй байна” гэж уйлаад утсаа салгасан. ...Гэр дотор юм түжигнээд Л.Б  хэн бэ гэж орилоод хаалгаа тайлахгүй байсан, гаднаас нь сонсоход үүд хэсэгт гулгаж унаад байхаар нь ээжийнх нь гэр рүү буцаж яваад гэрийн илүү түлхүүр аваад гэрт ороход шалан дээр эрээн өнгийн хувцастай том биетэй эрэгтэй хүн нил цус болчихсон хэвтэж байсан. Харин Л.Б  хөл хэсгээрээ шалдан дээгүүрээ подволк өмссөн нилээн согтуу “би хүн алсан энэ байна, үхсэн” гэж хэлсэн тэгээд би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/,     

          гэрч Ц.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хонгорзулыг тосч аваад дүү Б ийн гэрт очсон. ...гаднаас нь чагнахад дотор ямар ч чимээгүй, нам гүм байсан бөгөөд хаапгыг нилээд удаан тогшсон чинь цаанаас хүн ирж байгаа чимээ дуулдаж байгаад үүдэнд ирээд унаад байх шиг байсан. “Хаалгаа тайл” гэж хэлсэн чинь түлхүүрээр онгойлгож чадахгүй байгаа юм уу нэг юм шажигнуулж дуугаргаад хаалганы бариул хөдөлгөөд  байсан. “Хөөе Сүхээ хаалгаа онгойлгооч ээ” гэж хэлсэн чинь “чи хэн бэ” гэж хэлсэн. “Ах нь байна" гэж хэлсэн чинь “за” гээд хаалгаа онгойлгох гээд оролдоод онгойлгож чадахгүй байсан...Хаалгаа онгойлгохгүй 10 орчим минут болсон бөгөөд энэ ерөөсөө онгойлгож чадахгүй юм байна гэж бодоод Хонгорзулыг дагуулаад буцаад гэр рүүгээ явсан. Гэрийн илүү түлхүүр надад байсан болохоор гэрт очоод түлхүүрээ аваад буцаж ирээд хаалгыг онгойлгосон чинь үүдэнд нүүрээрээ доошоо харсан байдалтай, ногоон эрээн өнгийн цэргийн хувцастай, эрэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд толгойных нь дор тэр чигтээ цус болсон, үүд хавийн хана мөн цус болсон, газарт хэвтэж байсан хүний цаахан талд шар өнгийн бариултай хутга газарт байсан. Тэр хутга цустай байсан эсэхийг сайн анзаараагүй юм байна. Анх гэрийн хаалгыг онгойлгоход Б  газарт хэвтэж байсан хүний цаад талд бие засах өрөөний үүдэнд газарт сууж байсан Б  болохоор ямар ч хувцасгүй, миний харснаар саарал өнгийн дотуур хувцастайгаа л байсан. Биед нь цус нөж болсон юм харагдаагүй, харин миний анзаарснаар баруун мөр нь байсан байх зулгарсан, мөн өвдөг нь зулгарсан байсан. Апь талын хөл нь байсан эсэхийг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/,    

          гэрч Д.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ажилтай байсан тул гэрийн гаднаас яваад өгсөн. Б ийн гэрт ороогүй...19 цаг 07 минутын үед Батбаяр нь 88660833 дугаараас залгаж “хүрээд ирээ” гэж дуудсан. Би түүнд “найз нь ажилтай байна, өнөөдөр уулзаж чадахгүй” гэж хэлсэн. Б  мөн давхар цаанаас хүрээд ир гэж дуудсан. Би очих боломжгүйгээ хэлсэн юм. Б , Батбаяр хоёр надтай 19 цаг 07 минутын үед залгах үед архи уусан халамцуу байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/,

            Гэрч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг хэсгийн шал, хана шкаф зэрэг эд зүйлс нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон, шалан дээр доошоо харсан, эрээн хувцастай, махлаг эрэгтэй хүн шалан дээрх цусан дээр хэвтэж байсан. Хажууд нь очиход нас барсан бололтой байсан. ...Тэр хүн 30 гаран насны согтуу эрэгтэй ганцаараа байсан. Байранд өөр хүн байгаагүй. Тэр хүн хөл нүцгэн байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102/,   

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Мөнхбатын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1860 дугаар дүгнэлт /хх-ийн 152-153/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Тамирмаагийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1856 дугаартай дүгнэлт /2хх-ийн 38-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Гантуяагийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2121 дугаартай дүгнэлт /2хх-ийн 70-72/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Гантуяагийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2123 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 64-65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Гантуяагийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2124 дугаартай дүгнэлт /2хх-ийн 77-79/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

            Үүнээс үзэхэд хохирогч Ч.Батбаяр нь тухайн үед ажлын байран дээрээ байгаагүй бөгөөд ажлын хувцастайгаа хот руу орж ирэн ангийн найзын хувиар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг 40 минутаас 22 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1015 дугаар байрны 32 тоотод Л.Б ийн гэрт ирсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хамтран хэрэглэж улмаар Л.Б тэй маргалдсаны улмаас түүнд олон удаа хутгалуулан амь насаа алдсан гэж үзэхээр байна.   

Иймд шүүгдэгч Л.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч C.Н гийн өмгөөлөгч Б.Адалбекээс хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг далимдуулан алсан байх тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзнэ үү гэж санал гаргаж маргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй байна.  

            Учир нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч эмч Ц.Ганболдын задлан шинжилгээ хийсэн 818 дугаартай шинжээчийн: “...10. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 11.Цус нь 1-р бүлэг байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 108-110/,  

            Шинжээч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нас барах үед хүнд ззргийн согтолттой байсан. Биеэ хамгаалах чадвартай эсэх нь тухайн хүний биеийн онцлог, архи даах чадвараас шууд хамааралтай байдаг. Хүнд зэргийг согтолтой хүн нарийн ур чадвар шаА  агдах үйлдэл хийх чадваргүй ч аюулаас зугтах эсэргүүцэх, хариу үйлдэл хийх боломжтой байдаг...” гэсэн мэдүүлэг /2 хх- ийн 83-84/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3947 дугаартай: “...Л.Б ийн биед баруун бугалга, хоёр тохой, зүүн шуу, бүсэлхий, зүүн өвдөг, хоёр шилбэ, хоёр тавхай, баруун сарвуу, баруун гуяанд зулгаралт, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун өвдөг, цээж, зүүн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 120/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Л.Б , Ч.Батбаяр нар нь хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүнд зэргийн согттолтой байсан, тухайн үед хохирогч Ч.Батбаяр нь идэвхтэй үйлдлээр Л.Б ийн биед гэмтэл учруулсан нөхцөл байдлууд тогтоогдсон байх тул /Л.Б ийн биед хөнгөн гэмтэл учирсан/ хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэх боломжгүй юм.            

Шүүгдэгч Л.Б эд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.Б ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар өөрийн санаачилгаар Л.Б  нь 10.101.000 төгрөгийг төлж барагдуулсан, 11.905.780 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал /...38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдА  аг.../ зэргийг харгалзан Л.Б эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 18 /арван найм/ жилийн хорих ялаар шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Л.Б  нь хүнд гэмт хэрэгт холбогдсон /12-20 жил, бүх насаар нь хорих ялтай/, хувийн байдал /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан/ зэргийг харгалзан түүнд оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б ийн цагдан хоригдсон 660 /зургаан зуун жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зА  ал, хүүхдийн тэтгэлэг, өмгөөллийн хөлс нийт 358.044.348 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хүний амь нас хохирсон оршуулгатай холбоотой зА  алд нэхэмжилсэн 22.006.780 төгрөгийг шүүгдэгч Л.Б ээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба үүнээс шүүгдэгч Л.Б  нь 10.101.000 төгрөгийг төлж барагдуулсныг тэмдэглэж байна.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зА  ал болон гэм хор учруулсны төлбөрийг шаА  ах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б ээс 11.905.780 /арван нэгэн сая есэн зуун таван мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулж, хохирогч C.Н д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.      

Харин хохирогчийн төлөөлөгч өмгөөөлгчийн хөлсөнд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, бусад зА  лаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлая.

Өөрөөр хэлбэл хохирогчийн төлөөлөгчөөс өмгөөллийн үйлчилгээний зА  алд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн шаА  лагыг шүүх хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь: Хохирогч Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг  болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зА  алд орж тооцогдохгүй юм.     

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаА  лагад хамаарахгүй тул өмгөөллийн зА  ал нэхэмжилсэн шаА  лагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.    

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдъя.     

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, отверка 1 ширхэг, хугарсан түлхүүр 1 ширхэг, товч 1 ширхэг, цусны дээж 4 ширхэг, хэргийн газраас илэрсэн гарын мөр 18 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гар утас 2 ширхэг, кулонтой гинж 1 ширхэг, биеийн тамирын өмд 1 ширхэг, футболик 2 ширхэг, турсик 1 ширхэг, гутал 1 хос, талийгаачийн хувцас болох цоохор өнгийн өмд 1 ширхэг, китель 1 ширхэг, ногоон өнгийн ноосон цамц 1 ширхэг, тэлээ бүс 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, камерийн бичлэгтэй СД-г 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалахаар шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. А   овогт Л-ийн    Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А   овогт Л-ийн    Б ийг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б эд оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б ийн цагдан хоригдсон 660 /зургаан зуун жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.   

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б ээс 11.905.780 /арван нэгэн сая есэн зуун таван мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулж, хохирогч C.Н д олгосугай.

 

6. Хохирогчийн төлөөлөгч өмгөөөлгчийн хөлсөнд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, бусад зА  лаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, отверка 1 ширхэг, хугарсан түлхүүр 1 ширхэг, товч 1 ширхэг, цусны дээж 4 ширхэг, хэргийн газраас илэрсэн гарын мөр 18 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гар утас 2 ширхэг, кулонтой гинж 1 ширхэг, биеийн тамирын өмд 1 ширхэг, футболик  2 ширхэг, турсик 1 ширхэг, гутал 1 хос, талийгаачийн хувцас болох цоохор өнгийн өмд 1 ширхэг, китель 1 ширхэг, ногоон өнгийн ноосон цамц 1 ширхэг, тэлээ бүс 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, камерийн бичлэгтэй СД-г 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.   

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Б эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

 

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гА  ан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Б эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.БАТБОЛОР

    

                          ШҮҮГЧИД                                                  Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                                

                                                                                             Х.ОДБАЯР