| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01565/И |
| Дугаар | 1492 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01565/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлттэй
*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийсэн. Мөн Дархан сумын 4 дүгээр баг, 10-17 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч энэ хаяг дээр амьдардаггүй болох нь тогтоогдсон. Одоогоор хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Шийтгэх тогтоол 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 179 дүгээр гүйцэтгэх хуудсаар ногдуулсан ялыг эдлүүлэх гэтэл ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, 10-17 тоотод оршин суух хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар регистрийн дугаар *******, ******* овогт *******ын Отгонбаярыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. *******ын Отгонбаярыг хаана байгаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА