Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/04

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Энхжин, 

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М- овгийн Г-ын Б-ад холбогдох эрүүгийн 1927002280109 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг ___ гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийтгэгдэж байсан, М- овгийн Г-ын Б-, РД:___,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч  Г.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг оршин суух оөрийн гэртээ хохирогч Ц.Ч-гийн нүүрэн тус газар гараараа цохиж үүдэн нэг шүдийг нь унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэх өгөхгүй гэв.

Хохирогч Ц.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 09 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гэрээсээ 17 цагийн үед Бат-Өлзий сумын 5 дугаар багт байдаг Б-ын гэрт очсон. Тэгээд тэдний гэрт Б-, ээж, дүү нь өөр хоёр танихгүй хүн байсан. Тэгээд гэрт нь Б-ын дүүгийн хамт баруун талын орон дээр юм яриад сууж байсан чинь Б- яагаад байгаа пизда вэ гээд над руу дайрахаар нь би яасан юм гэсэн чинь миний уруул руу цохьсон. Тэгээд Б-ыг дүү нь аваад явсан. Тэгсэн миний үүдэн шүд хугараад цус гарсан. Тэгээд би гэртээ харьсан. Би бага зэрэг согтуу байсан. Б- их согтуу байсан. Миний уруул хэсэг рүү Б- зүүн гараараа 3 удаа цохиж үүдэн 1 шүд унагасан. Би Б-ыг ямар шалтгаанаас болж намайг зодсныг мэдэхгүй. Намайг цохих гэхээр нь би гараараа хаасан чинь миний татаж байсан тамхины цог унаад Б-ын хүзүү рүү нь орсон юм. Тэгээд намайг түлж алах гэлээ гээд цохьсон” гэсэн мэдүүлэг /хх 6-7/,

Гэрч М.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Бат-Өлзий сумын гэртээ байж байсан чинь манай дүү Б- гэртээ Д-, С- нарын хамт 18 цагийн үед орж ирээд нэг пиво уусан. Тэгсэн гаднаас Ч- орж ирээд тэд нар хамт архи уусан. Тэгээд Г.Б-, Ц.Ч- нар нь тамхины цогон дээрээс болж Г.Б-, Ц.Ч-г нэг цохиод авсан юм. Тэгээд Ч- ам хамраас нь цус гарсан байсан. Тэгээд Ц.Ч- яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 12/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №473 тоот дүгнэлтэд: “1.Үзүүлэгч Ц.Ч-гийн биед дээд эрүүнд зүүн нэг шүд унасан гэмтэл тогтоогдлоо. ...4.5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 19/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

-Г.Б-ын хувьд ногдох хөрөнгөнөөс 1 сая төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /хх 27-29/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44-45/,

-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт болон хувийн байдлын талаар нотлох баримтууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг оршин суух оөрийн гэртээ хохирогч Ц.Ч-гийн нүүрэн тус газар гараараа цохиж үүдэн нэг шүдийг нь унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Ц.Ч-гийн өгсөн мэдүүлэг /хх 6-7/, гэрч М.Я-ын өгсөн мэдүүлэг /хх 12/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №473 тоот дүгнэлт /хх 19/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Г.Б-ын хувьд ногдох хөрөнгөнөөс 1 сая төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /хх 27-29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44-45/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт болон хувийн байдлын талаар баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Г.Б-ын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Б-ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүгдэгч Г.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Хохирогч Ц.Ч- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Г.Б-ын  эзэмшлийн 1.000.000 төгрөгний үнэлгээ бүхий улаан шар өнгийн “Даюун” маркийн мотоциклийг бимүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №62 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М- овгийн Г-ын Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М- овгийн Г-ын Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Ч- эрүүл мэндийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Б-ын  эзэмшлийн 1.000.000 төгрөгний үнэлгээ бүхий улаан шар өнгийн “Даюун” маркийн мотоциклийг бимүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №62 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН