| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0039/Э |
| Дугаар | 045 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 045
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Т.Ө , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж С овогт Т-ийн Ө-д холбогдох эрүүгийн 1910019780670 дугаартай, 187/2020/0039/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны ... дүгээр сарын ......-нд Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт, Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод оршин суух, урьд
2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 245 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлуулсан, С овогт Т-ийн Ө РД:............................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Б-ийн ажиллуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 359.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Б-ийн ажиллуулдаг Мини маркет хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 359.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Т.Ө ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/
3. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-29-32/
3. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгүүрийн зүүн талын цонхоор орж Соёмбо архи. виски, ликор, един, вэлвэйт, зэрэг нийт 10-аад шил 350 орчим мянган төгрөгийн архи, 200 мянган төгрөгийн парламент кастер, рич зэрэг тамхм алдагдсан байсан. Надад сэжигпэж байгаа хүн байхгүй, камерийн бичлэгэнд гарч байсан траншейны согтуу хүн авсан гэж бодож байна. Урьд хулгай орж байгаагүй. Би энэ дэлгүүрт ажиллаад 1 жил болж байна. Энэ дэлгүүр нь манай ахын дэлгүүр байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
4. Гэрч Т.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би траншейнээр амьдарч явдаг би байнга төмөр, хог түүж амьдардаг. Би тухайн дэлгүүрээс хулгайлсан архиа Хужаагийн траншейнд Мөнхдалай гэгчтэй хамт уусан. Тамхийг нь Мөнхдалай бүгдийг нь авсан. Би тухайн өдөр архи уусан, тухайн бичлэгт байгаа, хулгай хийсэн хүн би мөн. Би ганцаараа хулгай хийсэн. Мөнхдалай хамт хог түүдэг 4-р цахилгаан станцын урд байдаг траншейнд амьдардаг. Би ямар ч байсан тухайн дэлгүүрт цонхоор нь ороод архи тамхи л авсан, өөр зүйл аваагүй. Тэгээд шууд траншейндаа ороод Мөнхдалайтай архи тамхиа хэрэглэсэн. Би дэлгүүрээс хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/
5. Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ө нь урьд 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 245 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлуулж байсан болох нь шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57-60, 62/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Б-ийн ажиллуулдаг Мини маркет хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 359.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.Ө ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой...” гэсэн /хх-14/, Т.Ө ын хувийн байдал /...33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ах, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С овогт Т-ийн Ө-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Т.Ө ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Т.Ө аас 359.000 /гурван зуун тавин есэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 10/2-22 тоотод оршин суух, Цогнууд овогт Баттөмөрийн Б /РД:............../-т олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Т-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С овогт Т-ийн Ө-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Ө ад эдлэх 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Т.Ө ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Т.Ө аас 359.000 /гурван зуун тавин есэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б т олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Ө ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Ө ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР