Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1501

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00239/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, Б***К-д байрлах *** банкны ****** аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ****** аймгийн ****** сумын ****** баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** Б***,

Хамтран хариуцагч: ****** аймгийн ****** сумын *** тоотод оршин суух, регистрийн дугаар*** У***нарт холбогдох

14.617.520,61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*** , хариуцагч Д.Б***, хариуцагч Х.У*** , нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** банкны ****** аймаг дахь салбарын захирал М.Энхтайван, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Иргэн Д.Б***, Х.У***нар нь *** банктай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 16 400 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ******  аймаг, ****** сум, ****** дугаар баг, *** тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 96 м.кв талбай бүхий хувийн сууц болон тус хаягт байрлах Г-*** тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 701,8 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн *** ДАХ улсын дугаартай Hyundai pronter маркийн ачааны машин, хөрөө рам, тоног төхөөрөмж зэргийг тус тус барьцаалсан.

2. Мөн түүнчлэн дээр дурьдсан зээлдэгч нар нь 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдэн авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ****** аймаг ****** сум*** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 35 м.кв талбай бүхий хувийн сууц, ******* аймгийн ******* сумын ****** багийн нутаг ******* *******нд орших №*** тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1748 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар тус тус барьцаалуулсан.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн төлбөрт 7 991 704,31 төгрөг, зээлийн хүүнд 6 465 508,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 598,19 төгрөг нийт 14 484 811,14 төгрөг төлсөн байх бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 6 355 707,07 төгрөг, зээлийн хүүнд 2 535 196,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 112 441 төгрөг нийт 9 003 344,56 төгрөг тус тус төлсөн байна.

2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн гэрээний хугацаа 2016.12.26-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх графикийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байх бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч биелүүлэхгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардаж байна.

Мөн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот зээлийн гэрээний хугацаа 2016.07.23-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дараах байдалтай байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 8 408 295,69 төгрөг, зээлийн хүү 2 092 998,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183 357,13 төгрөг нийт 10 684 651,43 төгрөг,

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот зээлийн гэрээний үлдэгдэл дараах байдалтай байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 3 644 292,93 төгрөг, зээлийн хүү 233 638,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 937,29 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг нийт 14 617 520,61 төгрөг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б***, Х.У***нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид *** банкны Дархан дахь салбарт барьцаатай зээлийн гэрээ байгуулж 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 400 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг тус тус авсан. Үүнээс хойш гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүүг графикийн дагуу цаг тухайд нь төлж явсан боловч бидний эрхэлж байсан бизнес улс оронд өрнөөд байгаа эдийн засгийн хямралтай нүүр тулж аргагүй байдалд орон графикт төлөлтийг хожимдуулж үүнээс болж нэмэгдүүлсэн. Хүү төлөх зэргээр өнөөг хүртэл банкны хариуцсан ажилтнуудад хүндрэл учруулсандаа хүлцэл өчиж байна. Бидний авсан зээлийг төлүүлэхээр *** банкнаас 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага 14 617 520,61 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Д.Б***, Х.У***нарт холбогдуулан  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч нарын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 8 408 295,69 төгрөг, зээлийн хүү 2 092 998,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183 357,13 төгрөг нийт 10 684 651,43 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3 644 292,93 төгрөг, зээлийн хүү 233 638,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 937,29 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг нийт 14 617 520,61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Б***, Х.У***нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч *** банк нь хариуцагч Д.Б***, Х.У***нартай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 16 400 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, *** тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 96 м.кв талбай бүхий хувийн сууц болон тус хаягт байрлах Г-*** тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 701,8 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн *** ДАХ улсын дугаартай Hyundai pronter маркийн ачааны машин, хөрөө рам, тоног төхөөрөмж зэргийг тус тус барьцаалсан,

мөн талууд нь 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ****** аймаг ****** сум*** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 35 м.кв талбай бүхий хувийн сууц, ******* аймгийн ******* сумын ****** багийн нутаг ******* *******нд орших №*** тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1748 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээнүүд, барьцааны гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 6-40/

Хариуцагч нар нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн төлбөрт нийт 14 484 811,14 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот зээлийн гэрээний дагуу нийт 9 003 344,56 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа эргэн төлөх графикийн зөрчиж байсан тул банкны зүгээс зээл хүү төлөх мэдэгдэл өгч байсан болох нь хэрэгт авагдсан зээлдэгч Д.Б***ын *** банкны Дархан салбарт гаргаж байсан тайлбарууд, *** банкны Дархан салбарын мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 54-56/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээнаас татгалзах эрхтэй байх тул талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.

Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нараас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 8 408 295,69 төгрөг, зээлийн хүү 2 092 998,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183 357,13 төгрөг нийт 10 684 651,43 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр *** тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3 644 292,93 төгрөг, зээлийн хүү 233 638,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 937,29 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг нийт 14 617 520,61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгох нь зүйтэй.

*** банк 331 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 26-ны-ны өдөр зээлдэгч Д.Б***, Х.У***нартай Барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч нарын өмчлөлийн ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, *** тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 96 м.кв талбай бүхий хувийн сууц болон тус хаягт байрлах Г-*** тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 701,8 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ****** аймаг ****** сум*** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 35 м.кв талбай бүхий хувийн сууц, ******* аймгийн ******* сумын 3-р багийн нутаг ******* *******нд орших №*** тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1748 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Барьцааны гэрээнүүд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9-17/

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна..

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** банкны Дархан салбар, хариуцагч Д.Б***, Х.У***нарын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Б***, Х.У***нараас 14 617 520,61 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, *** тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 96 м.кв талбай бүхий хувийн сууц болон тус хаягт байрлах Г-*** тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 701,8 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Дархан-Уул аймаг Дархан сум*** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, 35 м.кв талбай бүхий хувийн сууц, ******* аймгийн ******* сумын 3-р багийн нутаг ******* *******нд орших №*** тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1748 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231038 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 231038 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА