| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01659/И |
| Дугаар | 1450 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01659/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй
*******ыг нас барсан тооцуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.******* нь 1997 онд ******* овогтой *******тай танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүү ******* маань төрсөн. Тухайн үед миний нөхөр *******а хотын харъяат байсан тул хүүгээ ааваар нь овоглож, гэрлэлтийн баталгаа авч чадаагүй юм. 2001 оны 10 дугаар сард хүүгээ төрсөний дараа 7 сартай байхад нь миний нөхөр улсруу ажиллахаар явсан. 2001-2008 оныг хүртэл бид үргэлж холбоотой байсан ба хүүдээ ч маш их анхаарал халамж тавьдаг байсан. Одоо миний хүү ******* 15 настай. Миний нөхөр *******а нь 2008 оны 07 дугаар сараас ор сураггүй алга болсон. Ингээд бид тухайн үед гадаад явдлын яам, Цагдаагийн ерөнхий газарт удаа дараалан хандаж цагдаагийн газар интерполлоор эрэн сурвалжласан боловч одоог хүртэл огт сураг гаргаагүй юм. Монголын Цагдаагийн газар олон удаа Бүгд Найрамдах улсын цагдаагийн газарт хүсэлт тавьж хандаж байсан боловч одоог хүртэл олдохгүй, бид ч хүлээж цөхөрч байна. Ингээд би 2014 оны 11 дүгээр сард Сум дундын шүүхэд хандсанаар Шүүхийн шийдвэр гарч *******гийн эцэг нь *******а мөн болохыг тогтоолгож, түүнийг ор сураггүй алга болсонд тооцуулсан юм. Шүүхийн шийдвэрийг аваад нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст очсон боловч зөвхөн нас барсан үндэслэлээр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж олгогддог шийдвэрлэлтэй юм байна. Иймд иргэний 24.1-д зааснаар миний нөхөр *******ыг нас барсанд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч нарын хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь *******ыг нас барсан тооцуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч Д.******* нь овогт *******ын *******тай 1997 онд танилцаж, хамтран амьдарч байх хугацаандаа 2001 оны 2 дугаар сарын 20-нд хүү О.*******г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан О.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Талууд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй тул хүү О.*******г эх Д.*******ээр овоглосон байна.
*******а нь 2000 оны 5 дугаар сард Бүгд Найрамдах Ард Улс руу хувийн шугамаар явж ажиллаж амьдарч байгаад 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сураггүй алга болсон тул Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын албан бичиг, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаартай шийдвэр, гэрч овогт гийн *******ын ... “миний хүү *******а 2001 оны намар улс руу явсан. 2006-2007 оны хооронд сураггүй болсон. хотын эрэн сурвалжлах албанд өгөөд 4-5 жил болж байна, өдийд амьд байгаа гэдэгт итгэхгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч овогт *******ын ...Миний төрсөн ах *******а 2008 онд сураггүй алга болсон. улс руу явсан. Уг нь байнга холбоотой байдаг байсан. Бид хайж шалгаж өгөөч гэж бүх газраар л явсан. ...Одоо сураггүй алга болоод 8 жил болж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно” гэж зааснаар Д.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан овогт *******ын Баттулгыг нас барсныг зарласугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА