Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01650/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, *******ын ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, *******ын ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* овогт *******гийн нарын  

ын үрчилж авсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.*******, Н. нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэдээ:

Б.*******, Н. бид 1988 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлж амьдарч байна. 1980 онд Н. миний төрсөн ах ын хүүхэд болох Энхтулгыг үрчилж авч, өсгөн хүмүүжүүлсэн ба 1988 онд нөхөр Б.*******тойгоо албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж Энхтулгын нөхөр *******ийн нэрээр овоглох болсон. Энхтулгыг миний бие 1 настай байхаас нь өөр дээрээ өсгөж өнөөдөр 36 настай эрүүл саруул амьдарч байна.

Хуулийн дагуу 2016 онд миний бие 50 нас хүрч 4 хүүхэдтэй тул тэтгэвэрт гарах гэсэн боловч ыг 1988 оноос буюу 8 настай байхад нь үрчилж авсан байх тул тус нөхцлийг хангахгүй байна гэх хариу өгч тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа болно. Гэтэл бодит байдал дээр Энхтулгыг 1980 оноос буюу 1 настай байхаас нь үрчилж авсан болно. Иймд шүүх иргэн миний эрхийг хамгаалж Энхтулгыг 1 настай байхад нь үрчилж авсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч нарын хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.*******, Н. нар нь ыг үрчилж авсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

а нь 1980 оны 10 дугаар сарын 25-нд *******гийн Ганбаатар, гийн Нэргүй нарын дундаас төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******гийн нар нь 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүсэлт гаргагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Б.*******, Н. нар нь 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр , нараас 1980 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн ыг үрчилж авсан болох нь хэрэгт авагдсан ын тодорхойлолт, ын цахим үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар 1980 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн ******* адуу овогт *******ийн Энхтулгыг ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******гийн нар нь 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үрчилж авсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУЯА