Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 067

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,  

  улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/,         

  хохирогч Б.У ,        

           шүүгдэгч Э.Ж өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Э-ийн  Ж-д  холбогдох эрүүгийн 1910025620859 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ....... оны .... дугаар сарын ....-нд Төв аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ..., Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн  Ж  /РД:............../       

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Ж.Ж  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.У тай маргалдан түүнийг гарыг мушгиж , баруун гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.У тай маргалдан түүний гарыг мушгиж, баруун гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ж.Ж ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалты шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн “UB” Таун хотхоны “СU” дэлгүүрээс ундаа авсан. Зогсоол дээр машинаа байрлуулах гэж байхад шүүгдэгч “дайраад гар” гэж надад хэлсэн. Улмаар шүүгдэгч миний машины толийг өшиглөсөн. Тэгээд бид хоёр маргалдах явцад миний чигчий хуруу гэмтсэн. Үүний дараа надтай хамт явж байсан хүн цагдаа дуудсан. Цагдаа гэмт хэрэг гарсан газар ирж шүүгдэгчийг эрүүлжүүлэх рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Б.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СИЮ нэртэй 24 цагийн дэлгүүрээс ундаа аваад машиндаа суугаад ухрах гэтэл машины ард нэг согтуу хүн дайрчихваа энэ тэр гээд хэл амаар доромжлоод машин руу өшиглөсөн. Тэгэхээр нь буугаад очоод заамдаад авсан чинь миний чигий хуруунаас барьж аваад мушгиад дарсан. ...миний баруун гарын чигчий хурааг мугшиж, зүүн хацар руу нэг удаа өшиглөсөн. Эмчилгээний зардлаа гаруулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-9, 10-11/

4. Гэрч Э.А-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ухрах үйлдэл хийх гэж байхад машины баруун талын жолоочийн хаалганы харалдаа зогсож байсан эрэгтэй хүн “намайг дайраад алчихваа пязда минь” гэж хэлэхэд Ундрах би таныг юу гэж дайрах юм бэ гэхэд нөгөө эрэгтэй хүн ирэнгүүтээ машины баруун талын хаалганы толийг өшиглөхөд толь дотогшоогоо хумигдахад Ундрах хаалгаа онгойлгож бууснаа та яаж байна гэж хэлээд заамдаж авахад Ундрахын гарыг салгаж байхдаа хурууг нь гэмтээсэн. Тэгээд нөгөө ах зугтах гээд байсан. Тэр үед Ундрах танихгүй ахын дээр нь суучихаад цагдаа дуудаарай гэж надад хэлэхээр нь би цагдаа дуудаж өгсөн. Ундрахын баруун гарын чигчий хуруу хавдсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авахуулахад чигчий хурууны дээд үе нь хугарч, шөрмөс нь сунасан байсан гэж хэлээд эмчилгээ хийж өгсөн. Ундрах танихгүй ахтай заамдсан байдалтай зогсож байхад тэр хүн баруун гарыг нь мушгиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

5. Гэрч Л.Н-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ж  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үг ихтэй, олон юм ярьдаг болчихдог. Тэрнээс биш хүнтэй зодоон цохион хийгээд байдаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13234/-ний дүгнэлт:

            -Б.У ын биед баруун гарын чигчий хурууны үзүүрийн шивгүүрийн сэлтэрсэн хугарал, зүүн хацрын төвгөр, зүүн гарын дунд хурууны 2-р үений гадна гадаргуун зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна.

             -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 24-25/

7. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-29-31/

8. Шүүгдэгч Э.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Намайг заамдахаар нь би гарыг нь салгах гээд гарыг нь мушгихад хугалсан. Тэрнээс өөрөөр бол би ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж хугалсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Ж нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13234/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч нь Э.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.У тай маргалдан түүний гарыг мушгиж, баруун гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ж.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Ж ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар хохирогчид 800.000 төгрөг төлж барагдуулсан, үлдсэн 632.890 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э.Ж 800.000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Ж ы хувийн байдал “...54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, тэтгэвэрт...”  гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар , Б овогт Э-ийн  Ж ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ж-д  оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 Э.Ж-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалахаар шийдвэрлэсэн болохыг дурдъя.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж аас 632.890 /зургаан зуун гучин хоёр мянга найман зуун ерэн/ төгрөгийг гаргуулж  хохирогч Б.У ад олгохоор шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Э-ийн  Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э-ийн  Ж ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ж-д  оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Э.Ж-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж аас 632.890 /зургаан зуун гучин хоёр мянга найман зуун ерэн/ төгрөгийг гаргуулж  хохирогч Б.У ад олгосугай.           

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Ж-д  сануулсугай.  

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Ж-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР

 

 

.