| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01095/и |
| Дугаар | 1400 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01095/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сум, ****** дугаар баг, *** тоотод оршин суух Б*** н Б*** /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн ****** сум, 6 дугаар баг, *** тоотод оршин суух Б*** ******* /РД: *******/-д холбогдох
"Эцэг тогтоолгож, хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б*** , хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би О.*******тай 2011 онд танилцан, 2012 оноос гэр бүл болж амьдарсан. 2013 оны 01 сарын 20-ны өдөр охин *******, 2015 оны 07 дугаар сарын 27-нд ******* нарыг төрүүлсэн. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй учир хүүхдүүдээ миний нэрээр овоглож гэрчилгээ авсан. О.******* нь сүүлийн үед гадуур хоногоор явж архи уугаад гэр орондоо ирэхээ больсон. Зан ааш нь хувирч өөр хүнтэй харьцаатай болж, түүнтэйгээ хамт амьдарч байгаа. Иймээс бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймээс хүүхдийн эцэг тогтоож, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж байна" гэв.
Хариуцагч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2011 оноос хойш гэр бүлийн харилцаатай болж, хамтран амьдарсан нь үнэн. Энэ хугацаанд *******, ******* нарыг төрүүлсэн бөгөөд эд нар нь миний хүүхэд мөн. Би одоо өөр хүнтэй холбоотой байгаа нь үнэн. Иймд 2 охиноо ээж дээр нь үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна“ гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б*** нь О.*******ад холбогдуулан, *******, ******* нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчид 2011 оноос танилцан, гэр бүлийн харьцаатай болж, улмаар 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр охин *******, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин ******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, *******, ******* дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.
Хариуцагч О.******* нь охин *******, ******* нарын төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа ба энэ талаар зохигчид маргаангүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар О.*******ыг 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин ******* нарын эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д: “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д: “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэл, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу *******, ******* нарт эцэг О.*******аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар О.*******ыг 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр охин *******, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин ******* нарын эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар О.*******ыг 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.*******аас тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Б*** д олгож, 46,796 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ