Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 071

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,             

улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/,                 

хохирогч, шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд,   

хохирогч, шүүгдэгч Х.М , түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,  

шинжээч С.Одончимэг, Т.Номинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч  овогт Э-ны М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт, Б   овогт Х-ын  М-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910020330786 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:         

            Монгол Улсын иргэн, .... оны ....дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .....настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .......... хамт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ч  овогт Э-ны М /РД:............../     

Монгол Улсын иргэн,  ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ..... Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ......  тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №345 тоот тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Б   овогт Х-ын  М  /РД:................./ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.М , Х.М  нар нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-н үйлчилгээний төвийн ард талын автомашины зам дээр хоорондоо маргалдан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн ард талын автомашины зам дээр зүүнээс баруун тийш чиглэлтэй том оврын автомашиныг жолоодон 2 дугаар эгнээнд явж байсан Э.М ын зүүн гар талаас Тоёато приус-30 маркийн автомашины жолооч Х.М  огцом орж ирж тормос гишгэхэд том оврын автомашины жолооч Э.М  сигнал дарж зогссон бөгөөд улмаар Э.М ыг 1 дүгээр эгнээний зам руу шилжээд явахад нь дахин Х.М  урд нь гарч ирж тормос гишгэхэд нь Э.М  та яаж замын хөдөлгөөнд оролцож байгаа юм бэ” гэж Х.М т хэлэхэд чи муу 1 дүгээр эгнээ сул байхад яагаад 1 дүгээр эгнээгээрээ явахгүй байгаа юм бэ”, “би дүрмээрээ явж байсан” гэж хэлэн хоорондоо маргалдаж улмаар Э.М  нь Х.М ын нүүр, шанаа тус газар нь цохиж, Х.М  нь Э.М ын толгой тус газарт нь цохиж хоорондоо маргалдан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь:          

1. Шүүгдэгч Э.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Э-ны гүүрнээс уруудаж 19 дүгээр хорооллын “Дунд голын” зам руу туслах замаар эргэх гэж байсан. Тухайн үед би 2 дугаар эгнээ зам руу эргээд замаараа явж байхад ачааны тэрэгний “сохор бүс” гэх нэршилтэй баруун урд талаас гэнэт жижиг тэрэг огцом орж ирсэн. Тэгэхээр нь би сигнал дарахад шүүгдэгч М  машинаа огцом зогсоосон тул би түүний машинтай ойрхон тормосолж машинаа зогсоосон. Тэгээд шүүгдэгч М  машинаа хөдөлгөж урагш хөдөлсөн боловч дахин огцом тормосолж миний урд зогссон. Тэгэхээр нь би 1 дүгээр эгнээ зам руу шилжиж ороод явж байхад шүүгдэгч М  дахин миний урд гарч ирээд тормослож зогсоход би машинаасаа бууж “та яаж замын хөдөлгөөнд оролцож байгаа юм бэ” гэж асуухад “чи муу 1 дүгээр эгнээ сул байхад яагаад 1 дүгээр эгнээгээрээ явахгүй байгаа юм бэ” гэж надад ууртайгаар хариулсан. Би тухайн маргааны дараа машиндаа суугаад урагшаа замын хөдөлгөөнд оролцоод явсан. Гэтэл шүүгдэгч М  дахин машинтайгаа миний урд гарч огцом тормосолсон. Тэгээд миний машины кабинд гартаа төмөр барьж орж ирээд “ална чамайг, чи муу 50 мянгатын атаман Мөнхөө гэж дуулсан уу” гэж хэлээд намайг айлгах гэж оролдсон. Би бие хамгаалах зорилгоор машинд байсан отвёрткийг авч түүнд “би танаас айхгүй шүү” гэж хэлсэн. Уг отвёрткийг би айлгах гэж гартаа бариад хэсэг хугацааны дараа буцааж байсан газар нь тавьсан. Бид хоёр машины кабинаас бууж байгаад маргалдсан ба шүүгдэгч М  над руу дайраад байсан тул би бие хамгаалах зорилгоор түүнтэй ноцолдож байхдаа түүнийг цохиж хөмсгийг нь сэтэлсэн байсан. Би түүнийг гэмтээх зорилгоор санаатай цохиогүй. Гэтэл шүүгдэгч М  102 дугаар руу залгаж цагдаагийн байгууллагад “том машины жолооч машинаараа намайг хажуу талаас шахсан. Үүний улмаас надтай маргалдаж намайг цохиж гэмтээсэн” гэсэн утгатай дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа ирж хэргийн газар юу болсон талаар асуухад би болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Мөн зам дээр авагдсан машины тормосны мөр, шүүгдэгч Мөнхбаярын машины ард байсан төмөр зэргийг харуулахыг хичээсэн боловч цагдаа “энэ дуудлагаар ирэх ёстой байсан цагдаа өөр газар дуудлагатай байгаа тул би ирсэн юм. Та хоёр хэлтэс дээр очиж асуудлаа шийд” гэж хэлсэн. Тэгээд би машинаа хэргийн газраас холгүй байршуулаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү очсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

2. Шүүгдэгч Х.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 45 минутын үед хотын төвөөс 19 дүгээр хороолол руу гэртээ харихаар явж байсан. Гэтэл 19 дүгээр хорооллын Петровисын колонкоос баруун зүгт “Дунд голын” замаар явж байхад гэнэт ачааны тээврийн хэрэгсэл араас сигналдаж намайг цочоосон. Тэгээд гэрлэн дохион дээр зогсож байхад ачааны тэрэгний жолооч машинаасаа бууж ирээд “та яагаад гэнэт 1 дүгээр эгнээ замаас 2 дугаар эгнээ зам руу дарж орсон бэ” гэж асуухад “би дүрмээрээ явж байсан” гэж хэлсэн. Тэгсэн шүүгдэгч М надтай маргалдаж миний энгэрээс заамдаж байгаад шууд цохьсон. Дараагаар труба гаргаж ирээд миний хоолойноос шахаж боосон. Гэрлэн дохионы ногоон гэрэл асаж замын хөдөлгөөнд оролцож байсан хүмүүс араас сигналдаж байсан тул бид хоёр машинаа замаас чөлөөлж байгаад үргэлжлүүлж маргалдсан. Тухайн үед шүүгдэгч М намайг хавирч унагааж гурван удаа гараараа цохьсон. Тэгээд “би том байгууллагын ачааг ачиж байгаа, цагийн 600.000 төгрөгийн цалинтай ажилладаг тул алдсан цагийн цалингаа чамаар төлүүлнэ” гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа би цагдаа дуудсан. Цагдаа ирээд бид хоёрыг хэлтэс дээр ирж асуудлаа шийдэхийг шаардсан. Харин М   ыг ”ачааны машинаа гурвалжингийн гүүрний зогсоол дээр байрлуулж араас хэлтэс дээр ирээрэй” гэж хэлж байсан... би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би шүүгдэгч М   ын биед гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/     

3. Хохирогч Э.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Шүүгдэгч М  гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Дараа нь намайг төмрөөр цохих гэж байсан боловч би өөрийгөө хамгаалж түүний гарнаас барьсан. Надад гомдол санал байхгүй. Харин эмчилгээний 120.000 төгрөгийг нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/        

            4. Хохирогч Х.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Шүүгдэгч М намайг гараараа толгой хэсэг рүү цохьсон. Миний бие зулгарсан, шалбарсан, толгой үе үе өвдөж байгаа бөгөөд би нарийн эмч нараар бие үзүүлж байгаагүй. Харин би 320.000 төгрөгийн MRI үзүүлсэн хохирлыг нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

            5. Хохирогч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн хойд зам дээр хувийн эзэмшлийн приус 30 маркийн машинтай явж байхад араас 32-66 гэх автомашины жолооч араас сингнал дараад байсан. Би цааш явж байгаад гэрлэн дохион дээр очоод байж байтал тухайн залуу бууж ирээд цонх онгорхой байхад маргалдаж чи муу урдуур орж ирээд тоормос гишгэлээ гэхээр нь би чиний урдуур тулгаж гишгээгүй нэгдүгээр эгнээ чинь зайтай байна гэж хэлсэн. Тэгээд намайг буугаад ир гээд би машинаасаа буутал намайг хоолойноос боож шахсан. Тэгээд намайг уулзвар гараад зогсоодох чаддаг юм бол гэж хэлэхээр нь гараад зогстол нөгөө залуу араас ирээд үгийн зөрүүгүй зүүн шанаа руу 3 удаа цохиж хөл рүү хавсарч унагаагаад босож ирэнгүүт баруун хөмсгөн тус газар нэг удаа цохиж сэтэлж гэмтээсэн ...Тухайн хөмсөг болон нүд рүү цохиулснаас болж зовхи унжаад байгаа одоогоор би 43.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ирээдүйд гарах эмчилгээний зардлыг шүүх хурал дээр нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11/   

            6. Хохирогч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө хүн машины бууж ирээд намайг шууд заамдаж аваад чи муу яаж яваад байна гээд миний толгой руу гараараа цохьсон. ...миний толгой руу нилээн хэдэн удаа цохьсон. Би 500.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан. Томографикийн зураг авахуулсан. Хохирлоо нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/  

            7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10394/-ний дүгнэлт

           -Э.М ын биед тархи доргилт, баруун шанаанд шалбаралт, гарын шуунд цус хуралт, баруун чамарай, дагзны хуйханд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.

           -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

           -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-22/,    

            8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10210/-ний дүгнэлт

          -А.Мөнхбаярын биед баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, баруун алимны салстад цус хуралт, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          -Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна /хх-27/   

            9. Шүүгдэгч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э.М  гэх залуу намайг хоолой боосон, гараараа зүүн шанааны товгор яс руу гараараа 3 удаа цохьсон. Мөн баруун хөмсөг рүү нэг удаа цохьсон. Өөр зүйл болоогүй. Би М   ын биед гар хүрч зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-48, 49-53/,       

           10. Шүүгдэгч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. М  миний толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохьсон. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр би ганцаараа явж байсан. Мөн М  гэх хүн бас ганцаараа явж байсан юм. М  гэх хүн намайг цохих гэж байсан төмрөө гартаа барьж байснаа цагдаа дуудчихаад шууд машиныхаа багаж руу хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-63/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.       

            Шүүгдэгч Э.М , Х.М  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31, 33/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10394, 10210/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.    

Учир нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн ард талын автомашины зам дээр зүүнээс баруун тийш чиглэлтэй том оврын автомашиныг жолоодон 2 дугаар эгнээнд явж байсан Э.М ын зүүн гар талаас “Тоёато приус-30” маркийн автомашины жолооч Х.М  огцом орж ирж тормос гишгэхэд том оврын автомашины жолооч Э.М  сигнал дарж зогссон бөгөөд улмаар Э.М ыг 1 дүгээр эгнээний зам руу шилжээд явахад нь дахин Х.М  урд нь гарч ирж тормос гишгэн хөдөлгөөний эрчмийг саармагжуулж саад учруулсны улмаас хоорондоо маргалдаж улмаар Э.М  нь Х.М ын нүүр, шанаа тус газар нь цохиж, Х.М  нь Э.М ын толгой тус газарт нь цохиж хоорондоо маргалдан зодолдож бие биедээ Х.М ын биед баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, баруун алимны салстад цус хуралт, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, Э.М ын биед тархи доргилт, баруун шанаанд шалбаралт, гарын шуунд цус хуралт, баруун чамархай, дагзны хуйханд хаван хавдар бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М , өмгөөлөгч Ч.Болдбаатар нар нь: “Х.М : ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би шүүгдэгч Э.М ын биед гар хүрээгүй..., шүүгдэгч Х.М ын өмгөөлөгч Ч.Болдбаатар “…бодит нөхцөл байдал дээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.М ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй авагдсан байна. Учир нь шүүгдэгч Э.М  гэмт хэрэг гарсан гэх өдрөөс хойш 5 хоногийн дараа анхны мэдүүлгээ өгч байсан. Энэ хугацаанд шүүгдэгч Э.М ын анхны мэдүүлэг өөрчлөгдсөн байх боломжтой байна. Харин тухайн хэрэгт шүүгдэгч Мөнхбаярыг гэм буруутай гэж үзэх боломжгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М  биедээ ямарч эмчилгээ хийлгэж байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь түүнд шууд хохирол учраагүй гэдгийг нотолж байна. Шүүгдэгч Х.М ыг дээрх зүйлээр цагаатгаж өгнө үү...” гэж маргасан бөгөөд шүүгдэгч Х.М ын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10394, №10210 шинжээч дүгнэлт, хохирогч, шүүгдэгч Э.М , Х.М  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Х.М ыг Э.М ын биед тархи доргилт, баруун шанаанд шалбаралт, гарын шуунд цус хуралт, баруун чамархай, дагзны хуйханд хаван хавдар бүхий гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.        

Иймд шүүгдэгч Э.М , Х.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.   

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.М , Х.М  нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.М ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Э.М ын шүүх хуралдаанд өгсөн “….Надад Х.М т гомдол санал байхгүй...нотлох баримтаар нэхэмжилсэн хохирлыг нэхэмжлэхгүй...”  гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, Э.М ын хувийн байдал /...33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.../, шүүгдэгч Х.М ын “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би шүүгдэгч Э.М ын биед гар хүрээгүй...”, хохирогч Х.М ын ….Би хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Х.М ын хувийн байдал /...50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч  овогт Э-ны М   , Б   овогт Х-ын  М  нарыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М , Х.М  нарт оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.      

Шүүгдэгч Э.М , Х.М  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.    

Хохирогч Х.М ын нэхэмжилсэн 363.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу шүүгдэгч Э.М аас 363.000 /гурван зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.М т олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч  овогт Э-ны М   , Б   овогт Х-ын  М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч  овогт Э-ны М   , Б   овогт Х-ын  М  нарыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М , Х.М  нарт оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Э.М , Х.М  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М аас 363.000 /гурван зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.М т олгосугай.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.М , Х.М  нарт сануулсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.М , Х.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

     

      

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР