| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01300/и |
| Дугаар | 1401 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1401
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийниндекс 135/2016/01300/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** багт байрлах банкны ****** салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/, ******* овогт *******ын ******* /РД: *******/ нарт холбогдох,
“22,265,580.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.*******, Н.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:“... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 22,265,580.28 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 15,265,580.28 төгрөгийг төлөх нь үнэн, хүлээн зөвшөөрч байна, төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** тоотод байрлах дугаарт бүртгэлтэй, 29,0 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... хариуцагч нарын хариу тайлбартай танилцлаа, нэхэмжлэлийн шаардлага 22,265,580.28 төгрөгөөс хариуцагч нар нь 7,000,000 төгрөгийг төлсөн ба одоо үлдэгдэл 15,265,580.28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банкны Дархан-Уул салбар нь хариуцагч Б.*******, Н.******* нарт холбогдуулан нийт 22,265,580.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 15,265,580.28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй, Б.*******, Н.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 22,265,580.28 төгрөгөөс хариуцагч нар нь 7,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 15,265,580.28 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** тоотод байрлах дугаарт бүртгэлтэй, 29,0 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,277.90 төгрөгийг сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 134,638,95 төгрөгийг сангийн данснаас, тал хувь болох 134,638.95 төгрөгийг хариуцагч Б.*******, Н.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч банкны Дархан-Уул салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ