| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0419/Э |
| Дугаар | 649 |
| Огноо | 2017-08-31 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 649
Д.Мандширт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Э.Ундрах-Хэрлэн
Ялтан Д.Мандширын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлоор Д.Мандширт холбогдох эрүүгийн 201625014297 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шонх овогт Даваадоржийн Мандшир, 1988 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 47-1.12 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:УЗ88060530/,
Д.Мандшир нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар Б.Эрдэнэчулууны эзэмшлийн улсын дугаар аваагүй мөнгөлөг саарал өнгийн Тоёота Кроун маркийн суудлын автомашиныг мөнгийг нь дараа өгнө гэж авч хохирогчид үлэмж хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн хохирол учруулан Тоёота Кроун маркийн автомашиныг нь залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Мандширын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шонх овогтой Даваадоржийн Мандширыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Мандширээс эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Д.Мандширт 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мандширт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Мандширээс 20.000.000 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25-57 тоотод оршин суух Б.Эрдэнэчулуунд олгохоор шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Мандширыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэдийгээр хүний эд хөрөнгийг авч хохироосон ч хохиролын тал дээр шүүх бодит байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь Д.Мандшир нь Өлзий-Орших гэгч этгээд барилгын 200 сая төгрөгийн тендерийн ажил байна урьдчилгаа 4 сая төгрөг хэрэгтэй гэж худал хэлэн хуурч мэхлэн Б.Эрдэнэчулууны Атлет-Кроун машиныг нь ломбарданд тавиулан залилсан. Д.Мандширын хувьд Өлзий-Орших гэгч этгээдийг олж намайг хохиролгүй болгож өгөөч гэдэг хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргасан боловч энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Уг машиныг 5.500.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Машиныг ломбард хэдэн төгрөгөөр цааш нь зарсаныг тогтоогоогүй. Мөн тухайн машин 2015 онд хэдэн төгрөгийн үнэтэй байсныг тогтоогоогүй. Шүүх Б.Эрдэнэчулуун, Д.Мандшир нарын хооронд ямар ч бэлэн мөнгө өгөлцсөн, авалцсан асуудал байхгүй байхад, дээрх нотлогдвол зохих асуудлыг тогтоогоогүй байхад шууд Д.Мандшираас 20 сая төгрөг гаргуулах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.
Прокурор Э.Ундраххэрлэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирлын асуудал дээр анх хохирогч гомдол гаргахдаа автомашинаа 20 000 000 төгрөгөөр үнэлж бид 2 тохиролцож авсан. Мөрдөн байцаалтын шатанд Д.Мандширын өгсөн мэдүүлэг дээр ч би тухайн автомашиныг 20 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Мөн хавтаст хэрэгт худалдах, худалдан авах гэрээ авагдсан. 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Тухайн үед нотариатын төлбөрийг бага төлөхийн тулд 10 000 000 төгрөгөөр хийсэн гэсэн талаарх мэдүүлэг байдаг. Хохирлын асуудал дээр тухайн үеийн ханшаар “автомашин нь улсын хилээр дөнгөж орж ирээд Монгол Улсад яваагүй автомашин байсан” гэж хохирогч мэдүүлдэг. Д.Мандшир өөрөө тухайн үедээ энэ автомашиныг өөрөө очиж авсан. Тэгэхдээ Батмөнхтэй хамт очиж авсан талаар гэрч мэдүүлсэн байдаг. Нэгэнт хохирлын үнэлгээг 2 тал тохиролцоод 20 000 000 төгрөг гэж гэрээ хийсэн. Тухайн үед номероо аваагүй автомашины зах зээлийн үнэлгээ нь 20 000 000 төгрөг байсан гэдгийг хохирогч мэдүүлдэг учраас заавал үнэлгээ хийлгэх шаардлагагүй, маргаангүй гэж үзэж байна. Өлзий-Орших гэдэг хүнийг олж байцаагаагүй гэж яриад байна. Өлзий-Оршихын талаар анх хохирогч огт мэдүүлдэггүй. Сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байцаасан байцаалтад ялтан “би энэ автомашиныг 20 000 000 төгрөгөөр бодож авсан нь үнэн гэж мэдүүлдэг ч Өлзий-Оршихын талаар яригддаггүй. Сүүлд нь би Өлзий-Орших гэх хүн тендерийн материал надад өгнө гэсэн учраас материалдаа мөнгө өгөхийн тулд Эрдэнэчулуунаас энэ автомашиныг аваад ломбарданд тавиад өгсөн гэх асуудал сүүлд яригдсан. Ломбарданд автомашин тавьсан асуудлыг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр авснаас хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй. Ломбарданд автомашин тавьсан талаараа өөрөө мэдэж байгаа тухайн ломбарднаас автомашиныг нь хураах талаар мэдэгдсэн. Нэгэнт иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэдгээр Д.Мандшир өөрөө хариуцлагатай хандах ёстой байсан. Хохирогч Б.Эрдэнэчулуунд тендерийн материал үзүүлэн төлж чадах юм байна гэсэн итгэл төрүүлэн, төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн үйлдэл бүрэн нотлогдсон гэж үзэж байна...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.Мандшир нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар Б.Эрдэнэчулууны эзэмшлийн улсын дугаар аваагүй мөнгөлөг саарал өнгийн Тоёота Кроун маркийн суудлын автомашиныг мөнгийг нь дараа өгнө гэж хэлэн авч хохирогчид үлэмж хэмжээний буюу 20 000 000 төгрөгийн хохирол учруулан түүний Тоёота Кроун маркийн автомашиныг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Ялтан Д.Мандширын сэжигтнээр байцаагдсан: “... 2015 оны 6 сарын эхээр байх Эрдэнэчулуун гэдэг ахыг Да хүрээ техникийн зах дээр байхад нь найз Батмөнхийн ах Өлзий-Оршихтой хамт очиж би Эрдэнэчулуун ахад “барилгын тендерт оролцох гэсэн юм машин авмаар байна, нэг сарын дараа 50 хувийг нь өгнө, үлдэгдлийг нь сар сард нь өгнө” гэж тохироод 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун 180 маркийн, саарал өнгийн машиныг 20 000 000 төгрөгт бодож аваад унаад явсан. Эрдэнэчулуун ах бид хоёр худалдах, худалдан авах гэрээг БЗД-ийн 16 хороо Офицеруудын ордны зүүн талд нотариатын газар очиж хийсэн. Ингээд би Сэлэнгэ аймаг руу аавындаа очоод 2-3 хоноод Улаанбаатар хотод ирээд Өлзий-Оршихтой уулзахад “тендерт оролцоход дэнчинг нь өгөх хэрэгтэй байна, 4 000 000 төгрөг хэрэгтэй” гээд миний машиныг барьцаанд тавихаар болж Цайз 16-ын замын урд талд байх Сайн ломбарданд би өөрийн нэрээр 5 500 000 төгрөгт тавьж, 4 000 000 төгрөгийг дэнчингийн мөнгө, мөн 500 000 төгрөгийг “банкны мөнгө өгмөөр байна” гээд авсан, 300 000 төгрөгийг хүмүүсийг хоол унданд оруулмаар байна, авсан машин барьцаанд тавихад хүнээс мөнгийг зээлсэн гээд 167 000 төгрөг гээд нийт 4 967 000 төгрөгийг Өлзий-Орших авсан. Тухайн үед хамт явсан Батмөнх, Бат-Эрдэнэ, Золбаяр бид нар үлдсэн 500 000 төгрөгийг хувааж авсан. Тухайн үедээ хэдэн сарын хугацаатай, хэдэн хувийн хүүтэй тавьсаныг санахгүй байна, бичиг нь надад байгаа. Машины барьцаанд тавьсан хүүний мөнгийг ерөөсөө төлөөгүй тэгээд л зарагдсан. Машинд ямар улсын дугаар авсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-56/,
Ялтан Д.Мандширын яллагдагчаар байцаагдсан: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь би өөрөө Өлзий-Оршиход итгэж тендер авах гэж машинаа барьцаалан дэнчинг нь бэлдсэн ба Эрдэнэчулууныг залилсан гэж үзэхгүй байна. Энэ хэрэг асуудал Өлзий-Оршихтой л холбоотой гэж бодож байна. Эрдэнэчулуун нь тендер авах талаарх Өлзий-Оршихын баримт бичигт итгэж машинаа өгсөн. Түүнээс надад машинаа өгөхгүй байсан. Надад өөр ямар нэгэн гэрээ болон барьцаа хөрөнгө ч байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-60/,
Ялтан Д.Мандшир анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 5 дугаар сард намайг ажилгүй, хотод байх үед тендерийн ажил байна, 4 000 000 төгрөг хэрэгтэй юм байна гээд Өлзий-Орших бүх бичиг баримттайгаа явж байсан. Өлзий-Орших бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөөд одоо 4 000 000 төгрөг олох хэрэгтэй гэж намайг шантаачилж эхэлсэн. Гэтэл би яаж мөнгө олох юм бэ? гэхэд чи машины тухай яриад байсан машинаа ломбарданд тавьчих гэсэн. Батмөнх хажуунаас бид бас төлөлцөнө гэсэн тул Өлзий-Оршихтой хамт Эрдэнэчулуун ах руу очсон. Өлзий-Оршихын бүрдүүлсэн тендерийн материалыг Эрдэнэчулуун ахад үзүүлээд машинаа авч шууд Зүүнхараа явсан. Би 1 дэх өдөр нь буцаж ирээд машиныг буцааж өгье гэхэд Өлзий-Орших ажил бүтэх гэж байна гээд ломбарданд тавиулсан. Надад мөнгө байгаагүй тул Өлзий-Орших ломбарданд тавиад 5 400 000 төгрөг авсан. Ингээд гадаа нь 5 хүн машинд сууж байхад Өлзий-Оршихоос би мөнгөө ямар хүнд өгөх гэж байгааг болон найдвартай эсэхийг асуухад надтай маргалдсан ба миний талд орох хүнгүй тул би ганцаараа үлдсэн ба Өлзий-Орших намайг 1 цохисон. 4 000 000 төгрөгийг дэнчинд өгнө гэсэн ба 500 000 төгрөгийг банкны зээлнд өгнө гээд Өлзий-Орших авч үлдсэн мөнгийг бас авсан. Тендерт зуучилсан хүнийг хоолонд оруулна гээд 300 000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг гэртээ хоол хүнс авъя гэсэн.
Маргааш нь Хархорин дээр цуглараад авсан мөнгөө дэвтэр дээр Өлзий-Орших бичиж байсан ба зөндөө олон юм авчихсан байсан. Ингээд би залилуулчихлаа гэдгээ ойлгоод мөнгөө авъя гэсэн ч тендер удахгүй бүтнэ гээд байсан. Эрдэнэчулуун ахаас 1 сарын дараа хагасыг буюу 10 000 000 төгрөгийг нь өгнө гэж хэлээд анх 20 000 000 төгрөгийн үнэтэй машин авсан. Өлзий-Орших надад хэлэхдээ, хагас сарын дотор төлнө гэсэн. Зээлийн үлдсэн мөнгийг нь сар, сард нь өгнө гэж анх Эрдэнэчулуун ахтай тохирсон. Сүүлд би Чингэлтэй дүүргээр асуухад ямар ч тендер байхгүй гэсэн. Би Өлзий-Оршихтой очиж уулзахад 1 сарын дараа мөнгө өгнө гэж итгэлтэй хэлсэн. Тэрнээс хойш би Эрдэнэчулуун ахад огт мөнгө төлөөгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 111-112/
Хохирогч Б.Эрдэнэчулууны: “...2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай хүргэн болох Бямбасүрэнгийн найз Д.Мандшир гэх залуу над дээр барилгын тендерийн материал барьж ирж үзүүлээд би тендер аваад ажил хийх гэж багйаа юм удахгүй мөнгөтэй болно. Ажлаа амжуулахын тулд машины хэрэг болоод байна би мөнгөө аваад таньд мөнгийг чинь өгье гээд над дээр байсан Аттелет Кроун маркийн машиныг үзээд энэ машиныг чинь л авъя гээд байсан юм. Ингээд би Д.Мандширт итгээд өөрийн зарж байсан 20 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Кроун маркийн машиныг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Энэ үеэс хойш Д.Мандшир дахиж надтай уулзаагүй ба би 2015 оны 12 сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд Д.Мандширын гэрт нь очиход Д.Мандшир байхгүй аав нь гээд хүн согтуу байсан. Тэгтэл удалгүй Д.Мандшир өөрөө ирж уулзаад 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлээд явсан. Ингээд Д.Мандшир дахин надтай уулзаагүй, утас нь ч холбогдохоо байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 5-7/,
Хохирогч Б.Эрдэнэчулууныг дахин байцаасан: “...Д.Мандширт зарсан Тоёота Кроун маркийн автомашиныг би 2015 оны эхээр Монгол улсад оруулж ирсэн ба Д.Мандширт би өөрөө нэрийг нь Офицеруудын ордны зүүн талын замын эсрэг талын хаан банкны хойд талын нотариат дээр орж худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлж өгсөн. Уг гэрээн дээр машины үнийг 10 000 000 гэж бичүүлсэн байгаа боловч би Д.Мандширт уг машиныг 20 000 000 төгрөгөөр зарсан. Би Д.Мандшираас машины төлбөрт урьдчилгаа мөнгө аваагүй. Мөн одоог хүртэл нэг ч төгрөг аваагүй. Би Д.Мандширтай анхнаасаа машины үнийн дүнг 20 000 000 төгрөг гээд ярьчихсан ба Д.Мандшир надаас нотариатын зардлыг багасгаад өгөөч гээд байхаар нь машины үнийг 10 000 000 төгрөг болгож бичүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31/
Хохирогч Б.Эрдэнэчулуун анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Д.Мандшир 3-4 удаа манай хүргэнтэй хамт ирж уулзаад машин авмаар байна гэсэн. Удаа дараа тендерийн бичиг баримт барьж ирсэн. Сая шүүгдэгч худлаа ярьж байна. Зах дээр үнийг нь судлаад таны машиныг авна гэж 2-3 удаа над дээр ирсэн. Мөн жишиг үнэтэй машин ямар байгааг харсан. Машины төлбөрийг сар сард өгөхөөр тохирсон гэж худлаа хэлж байна. Тендерийн ажил бүтмэгц улсын баярын үеэр төлбөрийг хийж дуусгана гэсэн.
Тэгээд миний машиныг авснаас хойш надтай нэг ч удаа холбогдоогүй.Анхнаасаа залилан мэхлэх сэдэлттэй байсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 112-113/,
Гэрч Т.Алтанбагана мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2010 оноос хойш Эрдэнэчулуун ахтай хамт ажилд нь туслаад туслах ажилтнаар ажиллаж байна. 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байхаа би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна Эрдэнэчулуун ах дээр үл таних 2 залуу ирж уулзаж байгаад түүний Тоёота Кроун маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг авсан. Тухайн үед Эрдэнэчулуун ах тэр 2 залуутай юун тухай ярьсан юу гэж хэлээд машиныг авсан талаар мэдэхгүй би яриаг сонсоогүй. Харин сүүлд Эрдэнэчулуун ахаас сонсоход Бямбасүрэн гэдэг хүргэнийх нь найзууд ирээд мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлээд машиныг авсан гэж хэлсэн. Тухайн үед машин бол орж ирсэн улсын номер дугаар аваагүй монголд яваагүй шинэ машин байсан. Эрдэнэчулуун ах Мандшир гэдэг хүнд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 8-9/
Гэрч Т.Батмөнх мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Д.Мандширыг 2003 оноос хойш танина. Бид хоёр Сэлэнгэ аймгийн Зүүн хараад 10 жилд нэг ангид сурдаг байсан. Улаанбаатар хотод 2013 оноос уулзаж хамтран барилгын ажил хийдэг байсан. 2014 оны хавар бид хоёр нэг барилгын ажил хийж дуусгаад цаашид юу хийх талаар ярьж байгаад миний төрсөн ах болох Өлзий-Оршихын гэрт очиход Чингэлтэй дүүрэгт хийгдэх гэрэлтүүлгийн ажил байгаа талаар таньдаг хүн хэлсэн, барьцаа мөнгө 4 000 000 хэрэгтэй гэсэн. Ингээд тэр үеэс эхлэн уг ажлыг хийхээр болж барьцааны мөнгийг хайсан боловч олоогүй. Гэтэл Мандшир “надад Да хүрээ зах дээр машин зардаг таньдаг хүн байгаа, тэнд нэг атлет кровн машин байгаа, тэрийг аваад барьцаанд тавиад мөнгө гаргаж авъя” гэж хэлсэн. Бид яг ямар учиртайг асууж “яаж дараа төлөх вэ” гэхэд “би болгоноо, миний танил ах байгаа” гэж хэлээд Да хүрээ зах орж нэг ахтай уулзаж “миний тендерийн ажил бүтсэн, мөнгө нь орж ирэхээр танд өгчихнө” гэж хэлээд нэг Тоёота кровн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад улсын дугаар аваад Зүүнхараа яваад ирээд 3-4 хоногийн дараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Сайн ломбарданд 5 500 000 төгрөгт тавьсан. Тэгээд уг мөнгөнөөсөө хэдийг хэнд өгснийг мэдэхгүй, Бат-Эрдэнэ, Золбаяр болон надад 100 000 төгрөг “түр авч бай” гээд өгсөн...” гэх мэдүүлгүүд /1хх-ийн 49-50/,
Гэрч Э.Золбаяр мөрдөн байцаалтад өгсөн:”...би Д.Мандширын 10 жилийн сургуулийн найз юм. Бид хоёр барилгын ажил хйидэг бөгөөд 2015 оны 6 дугаар сард намайг Зүүн хараад байхад найз Мандшир цагаан өнгийн Тоёота Кроун маркийн машин унаж ирсэн. Мандшир ярихдаа “таньдаг хүнээсээ зээлээр уг машиныг авсан, тендерийн ажил авахад барьцаа хөрөнгө шаардлагатай болохоор энэ машиныг авсан. Ломбарданд тавиад тендерийн ажлаа авна” гэж байсан. Ингээд тэгж уулзсанаас хойш 2 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд найз Батмөнхийн ах Өлзий-Орших уулзаж машинаа 5 500 000 төгрөгт байх тавиад мөнгөнөөсөө 4 800 000 орчмыг байх Өлзий-Орших ах аваад явсан. Өлзий-Орших тендерийн ажлыг бүтээж өгнө гэж хэлээд л аваад явсан. Яг хэнтэй уулзаж ямар ажил бүтээх гэж байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-52/,
Гэрч Э.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эрдэнэчулуун гэгч хүн миний хадам ээжийн дүү юм. Эрдэнэчулуун нь Да хүрээ зах дээр машин зардаг бөгөөд 2015 оны 6 дугаар сард Мандшир миний танил залуу Эрдэнэчулуун ахад “би Бямбасүрэнгийн найз нь байгаа юм, тендер авсан, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө” гэж хэлээд Тоёота Кроун -180 маркийн машиныг 20 000 000 төгрөгт бодож аваад явсан байсан. Машинаа аваад Сайн ломбарданд тавиад алдсан сураг байна. Тухайн үед Мандширтай хамт Батмөнх гэгч найз нь хамт явсан гэсэн. Миний хувьд Мандширыг 2010 оноос эхлэн таних ба намайг дагаж барилгын ажил хийж байсан. Би Эрдэнэчулуун ахаас машин авсан гэдгийг сүүлд сонсоод ах руу ярьж “надтай хамаагүй шүү, наад хүн чинь мөнгөө өгөх юм уу” гэхэд Эрдэнэчулуун ах “өгөх байлгүйдээ” гэж байсан. Одоо Мандширыг хаана юу хийж явааг мэдэхгүй. Машиныхаа мөнгийг авах гээд Эрдэнэчулуун ах надтай хамт Мандширын ээж аавын байх Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиход “бидэнд хамагүй, яах гэж өгсөн юм” гэж байсан. Мандширыг өөрийг нь хайж зөндөө явж эрэл сураг болсон боловч олоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54/,
Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанд: “...Д.Мандширын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй...” гэх лавлагаа /1хх-ийн 62/,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанд: “...Д.Мандширын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар цахим санд бүртгэгдээгүй...” гэх лавлагаа /1 хх-ийн 63/,
2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1 хх-ийн 65/,
2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ /1 хх-ийн 66/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтойгоос гадна, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Ялтан Д.Мандшир нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Эрдэнэчулууны эзэмшлийн улсын дугаар аваагүй мөнгөлөг саарал өнгийн Тоёота Кроун маркийн суудлын автомашиныг 20 000 000 төгрөгөөр тохирч худалдах худалдан авах зээлийн гэрээ байгуулан авсан нь хохирогч болон ялтны мэдүүлгээр нотлогдож байна. Гэрээнд 10 000 000 төгрөг гэж нотариатын зардлыг бага төлөх гэж үнийн дүнг бууруулж бичсэн нь хохирогч болон ялтны мэдүүлгээр тус тус нотлогдож байх бөгөөд хэн хэн нь машины бодит үнийг 20 000 000 төгрөгөөр тогтоосон талаар маргадаггүй байна. Хэдийгээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч Д.Мандшир нь гэрээгээр халхавчлан Б.Эрдэнэчулууныг залилан мэхэлж, машиныг нь өөрийн эзэмшилд авсаны дараа ломбарданд тавьж мөнгийг нь хувьдаа ашиглан хохирогч Б.Эрдэнэчулуунд машины үнийг төлөх санаа бодолгүй байсан нь хавтаст хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийх шаардлагагүй, хэргийн үйл баримт тогтоогдсон,хэргийн зүйлчлэл зөв,ялтан Д.Мандширт оногдуулсан ял нь ялтны хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирчээ.
Анхан шатны шүүх Д.Мандширт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж ялаас өршөөн хэлтрүүлсэн нь ялтны эрх зүйн байдалд ашигтай шийдвэрлэгджээ.
Иймд ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх”-ийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгтээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлээс 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Тогтоох нь...” гэсэн нь бичвэрийн хувьд зохимжтой биш байх бөгөөд удирдлага болгож байгаа заалтуудаа илүү тодорхой байдлаар бичиж байхыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Э.Ундрах-Хэрлэн
Ялтан Д.М-ын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлоор Д.М холбогдох эрүүгийн 201625014297 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овогт Д.М, 1988 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:УЗ88060530/,
Д.М нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар Б.Э эзэмшлийн улсын дугаар аваагүй мөнгөлөг саарал өнгийн Тоёота Кроун маркийн суудлын автомашиныг мөнгийг нь дараа өгнө гэж авч хохирогчид үлэмж хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн хохирол учруулан Тоёота Кроун маркийн автомашиныг нь залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш овогтой Д.М-г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.М-с эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Д.М-т 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.М-с 20.000.000 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25-57 тоотод оршин суух Б.Э-д олгохоор шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М-г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэдийгээр хүний эд хөрөнгийг авч хохироосон ч хохиролын тал дээр шүүх бодит байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь Д.М нь Ө гэгч этгээд барилгын 200 сая төгрөгийн тендерийн ажил байна урьдчилгаа 4 сая төгрөг хэрэгтэй гэж худал хэлэн хуурч мэхлэн Б.Э Атлет-Кроун машиныг нь ломбарданд тавиулан залилсан. Д.М хувьд Ө гэгч этгээдийг олж намайг хохиролгүй болгож өгөөч гэдэг хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргасан боловч энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Уг машиныг 5.500.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Машиныг ломбард хэдэн төгрөгөөр цааш нь зарсаныг тогтоогоогүй. Мөн тухайн машин 2015 онд хэдэн төгрөгийн үнэтэй байсныг тогтоогоогүй. Шүүх Б.Э, Д.М нарын хооронд ямар ч бэлэн мөнгө өгөлцсөн, авалцсан асуудал байхгүй байхад, дээрх нотлогдвол зохих асуудлыг тогтоогоогүй байхад шууд Д.М 20 сая төгрөг гаргуулах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.
Прокурор Э.Ундраххэрлэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирлын асуудал дээр анх хохирогч гомдол гаргахдаа автомашинаа 20 000 000 төгрөгөөр үнэлж бид 2 тохиролцож авсан. Мөрдөн байцаалтын шатанд Д.М өгсөн мэдүүлэг дээр ч би тухайн автомашиныг 20 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Мөн хавтаст хэрэгт худалдах, худалдан авах гэрээ авагдсан. 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Тухайн үед нотариатын төлбөрийг бага төлөхийн тулд 10 000 000 төгрөгөөр хийсэн гэсэн талаарх мэдүүлэг байдаг. Хохирлын асуудал дээр тухайн үеийн ханшаар “автомашин нь улсын хилээр дөнгөж орж ирээд Монгол Улсад яваагүй автомашин байсан” гэж хохирогч мэдүүлдэг. Д.М өөрөө тухайн үедээ энэ автомашиныг өөрөө очиж авсан. Тэгэхдээ Б хамт очиж авсан талаар гэрч мэдүүлсэн байдаг. Нэгэнт хохирлын үнэлгээг 2 тал тохиролцоод 20 000 000 төгрөг гэж гэрээ хийсэн. Тухайн үед номероо аваагүй автомашины зах зээлийн үнэлгээ нь 20 000 000 төгрөг байсан гэдгийг хохирогч мэдүүлдэг учраас заавал үнэлгээ хийлгэх шаардлагагүй, маргаангүй гэж үзэж байна. Ө гэдэг хүнийг олж байцаагаагүй гэж яриад байна. Ө талаар анх хохирогч огт мэдүүлдэггүй. Сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байцаасан байцаалтад ялтан “би энэ автомашиныг 20 000 000 төгрөгөөр бодож авсан нь үнэн гэж мэдүүлдэг ч Ө талаар яригддаггүй. Сүүлд нь би Ө гэх хүн тендерийн материал надад өгнө гэсэн учраас материалдаа мөнгө өгөхийн тулд Э энэ автомашиныг аваад ломбарданд тавиад өгсөн гэх асуудал сүүлд яригдсан. Ломбарданд автомашин тавьсан асуудлыг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр авснаас хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй. Ломбарданд автомашин тавьсан талаараа өөрөө мэдэж байгаа тухайн ломбарднаас автомашиныг нь хураах талаар мэдэгдсэн. Нэгэнт иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэдгээр Д.М өөрөө хариуцлагатай хандах ёстой байсан. Хохирогч Б.Э тендерийн материал үзүүлэн төлж чадах юм байна гэсэн итгэл төрүүлэн, төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн үйлдэл бүрэн нотлогдсон гэж үзэж байна...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.М нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар Б.Э эзэмшлийн улсын дугаар аваагүй мөнгөлөг саарал өнгийн Тоёота Кроун маркийн суудлын автомашиныг мөнгийг нь дараа өгнө гэж хэлэн авч хохирогчид үлэмж хэмжээний буюу 20 000 000 төгрөгийн хохирол учруулан түүний Тоёота Кроун маркийн автомашиныг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Ялтан Д.М сэжигтнээр байцаагдсан: “... 2015 оны 6 сарын эхээр байх Э гэдэг ахыг Да хүрээ техникийн зах дээр байхад нь найз Б-ийн ах Ө хамт очиж би Э ахад “барилгын тендерт оролцох гэсэн юм машин авмаар байна, нэг сарын дараа 50 хувийг нь өгнө, үлдэгдлийг нь сар сард нь өгнө” гэж тохироод 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун 180 маркийн, саарал өнгийн машиныг 20 000 000 төгрөгт бодож аваад унаад явсан. Э ах бид хоёр худалдах, худалдан авах гэрээг БЗД-ийн 16 хороо Офицеруудын ордны зүүн талд нотариатын газар очиж хийсэн. Ингээд би Сэлэнгэ аймаг руу аавындаа очоод 2-3 хоноод Улаанбаатар хотод ирээд Ө уулзахад “тендерт оролцоход дэнчинг нь өгөх хэрэгтэй байна, 4 000 000 төгрөг хэрэгтэй” гээд миний машиныг барьцаанд тавихаар болж Цайз 16-ын замын урд талд байх Сайн ломбарданд би өөрийн нэрээр 5 500 000 төгрөгт тавьж, 4 000 000 төгрөгийг дэнчингийн мөнгө, мөн 500 000 төгрөгийг “банкны мөнгө өгмөөр байна” гээд авсан, 300 000 төгрөгийг хүмүүсийг хоол унданд оруулмаар байна, авсан машин барьцаанд тавихад хүнээс мөнгийг зээлсэн гээд 167 000 төгрөг гээд нийт 4 967 000 төгрөгийг Ө авсан. Тухайн үед хамт явсан Б, Б, З бид нар үлдсэн 500 000 төгрөгийг хувааж авсан. Тухайн үедээ хэдэн сарын хугацаатай, хэдэн хувийн хүүтэй тавьсаныг санахгүй байна, бичиг нь надад байгаа. Машины барьцаанд тавьсан хүүний мөнгийг ерөөсөө төлөөгүй тэгээд л зарагдсан. Машинд ямар улсын дугаар авсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-56/,
Ялтан Д.М яллагдагчаар байцаагдсан: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь би өөрөө Ө итгэж тендер авах гэж машинаа барьцаалан дэнчинг нь бэлдсэн ба Э залилсан гэж үзэхгүй байна. Энэ хэрэг асуудал Ө л холбоотой гэж бодож байна. Эрдэнэчулуун нь тендер авах талаарх Ө баримт бичигт итгэж машинаа өгсөн. Түүнээс надад машинаа өгөхгүй байсан. Надад өөр ямар нэгэн гэрээ болон барьцаа хөрөнгө ч байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-60/,
Ялтан Д.М анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 5 дугаар сард намайг ажилгүй, хотод байх үед тендерийн ажил байна, 4 000 000 төгрөг хэрэгтэй юм байна гээд Ө бүх бичиг баримттайгаа явж байсан. Ө бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөөд одоо 4 000 000 төгрөг олох хэрэгтэй гэж намайг шантаачилж эхэлсэн. Гэтэл би яаж мөнгө олох юм бэ? гэхэд чи машины тухай яриад байсан машинаа ломбарданд тавьчих гэсэн. Б хажуунаас бид бас төлөлцөнө гэсэн тул Ө хамт Э ах руу очсон. Ө бүрдүүлсэн тендерийн материалыг Э ахад үзүүлээд машинаа авч шууд Зүүнхараа явсан. Би 1 дэх өдөр нь буцаж ирээд машиныг буцааж өгье гэхэд Ө ажил бүтэх гэж байна гээд ломбарданд тавиулсан. Надад мөнгө байгаагүй тул Ө ломбарданд тавиад 5 400 000 төгрөг авсан. Ингээд гадаа нь 5 хүн машинд сууж байхад Ө би мөнгөө ямар хүнд өгөх гэж байгааг болон найдвартай эсэхийг асуухад надтай маргалдсан ба миний талд орох хүнгүй тул би ганцаараа үлдсэн ба Ө намайг 1 цохисон. 4 000 000 төгрөгийг дэнчинд өгнө гэсэн ба 500 000 төгрөгийг банкны зээлнд өгнө гээд Ө авч үлдсэн мөнгийг бас авсан. Тендерт зуучилсан хүнийг хоолонд оруулна гээд 300 000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг гэртээ хоол хүнс авъя гэсэн.
Маргааш нь Хархорин дээр цуглараад авсан мөнгөө дэвтэр дээр Ө бичиж байсан ба зөндөө олон юм авчихсан байсан. Ингээд би залилуулчихлаа гэдгээ ойлгоод мөнгөө авъя гэсэн ч тендер удахгүй бүтнэ гээд байсан. Э ахаас 1 сарын дараа хагасыг буюу 10 000 000 төгрөгийг нь өгнө гэж хэлээд анх 20 000 000 төгрөгийн үнэтэй машин авсан. Ө надад хэлэхдээ, хагас сарын дотор төлнө гэсэн. Зээлийн үлдсэн мөнгийг нь сар, сард нь өгнө гэж анх Э ахтай тохирсон. Сүүлд би Чингэлтэй дүүргээр асуухад ямар ч тендер байхгүй гэсэн. Би Ө очиж уулзахад 1 сарын дараа мөнгө өгнө гэж итгэлтэй хэлсэн. Тэрнээс хойш би Э ахад огт мөнгө төлөөгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 111-112/
Хохирогч Б.Э: “...2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай хүргэн болох Б-н найз Д.М гэх залуу над дээр барилгын тендерийн материал барьж ирж үзүүлээд би тендер аваад ажил хийх гэж багйаа юм удахгүй мөнгөтэй болно. Ажлаа амжуулахын тулд машины хэрэг болоод байна би мөнгөө аваад таньд мөнгийг чинь өгье гээд над дээр байсан Аттелет Кроун маркийн машиныг үзээд энэ машиныг чинь л авъя гээд байсан юм. Ингээд би Д.М итгээд өөрийн зарж байсан 20 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Кроун маркийн машиныг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Энэ үеэс хойш Д.М дахиж надтай уулзаагүй ба би 2015 оны 12 сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд Д.М гэрт нь очиход Д.М байхгүй аав нь гээд хүн согтуу байсан. Тэгтэл удалгүй Д.М өөрөө ирж уулзаад 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэхэд мөнгийг чинь өгнө гэж хэлээд явсан. Ингээд Д.М дахин надтай уулзаагүй, утас нь ч холбогдохоо байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 5-7/,
Хохирогч Б.Э дахин байцаасан: “...Д.М зарсан Тоёота Кроун маркийн автомашиныг би 2015 оны эхээр Монгол улсад оруулж ирсэн ба Д.М би өөрөө нэрийг нь Офицеруудын ордны зүүн талын замын эсрэг талын хаан банкны хойд талын нотариат дээр орж худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлж өгсөн. Уг гэрээн дээр машины үнийг 10 000 000 гэж бичүүлсэн байгаа боловч би Д.М уг машиныг 20 000 000 төгрөгөөр зарсан. Би Д.М машины төлбөрт урьдчилгаа мөнгө аваагүй. Мөн одоог хүртэл нэг ч төгрөг аваагүй. Би Д.М анхнаасаа машины үнийн дүнг 20 000 000 төгрөг гээд ярьчихсан ба Д.М надаас нотариатын зардлыг багасгаад өгөөч гээд байхаар нь машины үнийг 10 000 000 төгрөг болгож бичүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31/
Хохирогч Б.Э анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Д.М 3-4 удаа манай хүргэнтэй хамт ирж уулзаад машин авмаар байна гэсэн. Удаа дараа тендерийн бичиг баримт барьж ирсэн. Сая шүүгдэгч худлаа ярьж байна. Зах дээр үнийг нь судлаад таны машиныг авна гэж 2-3 удаа над дээр ирсэн. Мөн жишиг үнэтэй машин ямар байгааг харсан. Машины төлбөрийг сар сард өгөхөөр тохирсон гэж худлаа хэлж байна. Тендерийн ажил бүтмэгц улсын баярын үеэр төлбөрийг хийж дуусгана гэсэн.
Тэгээд миний машиныг авснаас хойш надтай нэг ч удаа холбогдоогүй.Анхнаасаа залилан мэхлэх сэдэлттэй байсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 112-113/,
Гэрч Т.А мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2010 оноос хойш Э ахтай хамт ажилд нь туслаад туслах ажилтнаар ажиллаж байна. 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байхаа би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна Э ах дээр үл таних 2 залуу ирж уулзаж байгаад түүний Тоёота Кроун маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг авсан. Тухайн үед Э ах тэр 2 залуутай юун тухай ярьсан юу гэж хэлээд машиныг авсан талаар мэдэхгүй би яриаг сонсоогүй. Харин сүүлд Э ахаас сонсоход Бямбасүрэн гэдэг хүргэнийх нь найзууд ирээд мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлээд машиныг авсан гэж хэлсэн. Тухайн үед машин бол орж ирсэн улсын номер дугаар аваагүй монголд яваагүй шинэ машин байсан. Э ах М гэдэг хүнд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 8-9/
Гэрч Т.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Д.М 2003 оноос хойш танина. Бид хоёр Сэлэнгэ аймгийн Зүүн хараад 10 жилд нэг ангид сурдаг байсан. Улаанбаатар хотод 2013 оноос уулзаж хамтран барилгын ажил хийдэг байсан. 2014 оны хавар бид хоёр нэг барилгын ажил хийж дуусгаад цаашид юу хийх талаар ярьж байгаад миний төрсөн ах болох Ө гэрт очиход Чингэлтэй дүүрэгт хийгдэх гэрэлтүүлгийн ажил байгаа талаар таньдаг хүн хэлсэн, барьцаа мөнгө 4 000 000 хэрэгтэй гэсэн. Ингээд тэр үеэс эхлэн уг ажлыг хийхээр болж барьцааны мөнгийг хайсан боловч олоогүй. Гэтэл М “надад Да хүрээ зах дээр машин зардаг таньдаг хүн байгаа, тэнд нэг атлет кровн машин байгаа, тэрийг аваад барьцаанд тавиад мөнгө гаргаж авъя” гэж хэлсэн. Бид яг ямар учиртайг асууж “яаж дараа төлөх вэ” гэхэд “би болгоноо, миний танил ах байгаа” гэж хэлээд Да хүрээ зах орж нэг ахтай уулзаж “миний тендерийн ажил бүтсэн, мөнгө нь орж ирэхээр танд өгчихнө” гэж хэлээд нэг Тоёота кровн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад улсын дугаар аваад Зүүнхараа яваад ирээд 3-4 хоногийн дараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Сайн ломбарданд 5 500 000 төгрөгт тавьсан. Тэгээд уг мөнгөнөөсөө хэдийг хэнд өгснийг мэдэхгүй, Б, З болон надад 100 000 төгрөг “түр авч бай” гээд өгсөн...” гэх мэдүүлгүүд /1хх-ийн 49-50/,
Гэрч Э.З мөрдөн байцаалтад өгсөн:”...би Д.М 10 жилийн сургуулийн найз юм. Бид хоёр барилгын ажил хйидэг бөгөөд 2015 оны 6 дугаар сард намайг Зүүн хараад байхад найз М цагаан өнгийн Тоёота Кроун маркийн машин унаж ирсэн. М ярихдаа “таньдаг хүнээсээ зээлээр уг машиныг авсан, тендерийн ажил авахад барьцаа хөрөнгө шаардлагатай болохоор энэ машиныг авсан. Ломбарданд тавиад тендерийн ажлаа авна” гэж байсан. Ингээд тэгж уулзсанаас хойш 2 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд найз Б ах Ө уулзаж машинаа 5 500 000 төгрөгт байх тавиад мөнгөнөөсөө 4 800 000 орчмыг байх Ө ах аваад явсан. Ө тендерийн ажлыг бүтээж өгнө гэж хэлээд л аваад явсан. Яг хэнтэй уулзаж ямар ажил бүтээх гэж байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-52/,
Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э гэгч хүн миний хадам ээжийн дүү юм. Э нь Да хүрээ зах дээр машин зардаг бөгөөд 2015 оны 6 дугаар сард М миний танил залуу Э ахад “би Б найз нь байгаа юм, тендер авсан, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө” гэж хэлээд Тоёота Кроун -180 маркийн машиныг 20 000 000 төгрөгт бодож аваад явсан байсан. Машинаа аваад Сайн ломбарданд тавиад алдсан сураг байна. Тухайн үед М хамт Б гэгч найз нь хамт явсан гэсэн. Миний хувьд М 2010 оноос эхлэн таних ба намайг дагаж барилгын ажил хийж байсан. Би Э ахаас машин авсан гэдгийг сүүлд сонсоод ах руу ярьж “надтай хамаагүй шүү, наад хүн чинь мөнгөө өгөх юм уу” гэхэд Эрдэнэчулуун ах “өгөх байлгүйдээ” гэж байсан. Одоо М хаана юу хийж явааг мэдэхгүй. Машиныхаа мөнгийг авах гээд Э ах надтай хамт М ээж аавын байх Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиход “бидэнд хамагүй, яах гэж өгсөн юм” гэж байсан. М өөрийг нь хайж зөндөө явж эрэл сураг болсон боловч олоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54/,
Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанд: “...Д.М нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй...” гэх лавлагаа /1хх-ийн 62/,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанд: “...Д.М өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар цахим санд бүртгэгдээгүй...” гэх лавлагаа /1 хх-ийн 63/,
2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1 хх-ийн 65/,
2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ /1 хх-ийн 66/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтойгоос гадна, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Ялтан Д.М нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Э эзэмшлийн улсын дугаар аваагүй мөнгөлөг саарал өнгийн Тоёота Кроун маркийн суудлын автомашиныг 20 000 000 төгрөгөөр тохирч худалдах худалдан авах зээлийн гэрээ байгуулан авсан нь хохирогч болон ялтны мэдүүлгээр нотлогдож байна. Гэрээнд 10 000 000 төгрөг гэж нотариатын зардлыг бага төлөх гэж үнийн дүнг бууруулж бичсэн нь хохирогч болон ялтны мэдүүлгээр тус тус нотлогдож байх бөгөөд хэн хэн нь машины бодит үнийг 20 000 000 төгрөгөөр тогтоосон талаар маргадаггүй байна. Хэдийгээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч Д.М нь гэрээгээр халхавчлан Б.Э залилан мэхэлж, машиныг нь өөрийн эзэмшилд авсаны дараа ломбарданд тавьж мөнгийг нь хувьдаа ашиглан хохирогч Б.Э машины үнийг төлөх санаа бодолгүй байсан нь хавтаст хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийх шаардлагагүй, хэргийн үйл баримт тогтоогдсон,хэргийн зүйлчлэл зөв,ялтан Д.М оногдуулсан ял нь ялтны хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирчээ.
Анхан шатны шүүх Д.М 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж ялаас өршөөн хэлтрүүлсэн нь ялтны эрх зүйн байдалд ашигтай шийдвэрлэгджээ.
Иймд ялтны өмгөөлөгч Х.С гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх”-ийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгтээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлээс 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Тогтоох нь...” гэсэн нь бичвэрийн хувьд зохимжтой биш байх бөгөөд удирдлага болгож байгаа заалтуудаа илүү тодорхой байдлаар бичиж байхыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Х.С гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
О.ЧУЛУУНЦЭЦЭГ