| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01510/И |
| Дугаар | 1506 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1506
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01638/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ****** дугаар хороололд байрлах ******* ******* банкны Хуучин ****** тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ******* ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар*******, ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: ****** аймаг, ******су мын ****** дугаар баг, ******* ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт ийн нарт холбогдох
8.070.268,41 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч О.*******, Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банкны Хуучин Дархан тооцооны төв болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн О.*******, Ч. нар нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус банктай 2014/028303/0472 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ, тоот Батлан даалтын гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар “Байшин дулаалах материал авах” зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 6.549.286 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1.435.533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85.447 төгрөг, нийт 8.070.268 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлээгүйгээс банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч О.*******, Ч. нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* банкнаас нэхэмжилсэн 8.070.268 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн дүнд ямар ч маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* банкны Хуучин Дархан тооцооны төвийн нэхэмжлэлтэй, О.*******, Ч. нарт холбогдох 8.070.268 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* банкны Хуучин Дархан тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******, Ч. нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.074 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 144.074 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банкны Хуучин Дархан тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА