| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2020/0006/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/05 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/05
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,
Шүүгдэгч Д.Б-ыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овгийн Д-гийн Б-од холбогдох эрүүгийн 1927002060099 тоот хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Баяннуур сумын ___ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М- овгийн Д-гийн Б- /РД:___/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг ___ гэх газраас хохирогч Ч.С-ийн 6 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.....2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Д-г ахын дүү адуу ачаад өг гээд С-ийн адуунаас 6 тооны адууг нь ачсан” гэв.
Хохирогч Ч.С- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.....2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө адуун сүргээсээ 6 адуугаа алдаад хайсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд Архангай аймгийн Хотонт суманд адуугаа ирж үз гээд хоёр хүүхдээ явуулахад манай 6 адуу уяатай байсан гэв.
Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын ___ багийн нутаг ___ гэх газар гэртээ байж байтал Б- гээд манай хүргэний дүү үдээс хойш /цагийг нь санахгүй байна/ манайд ирээд надад ах нь Булган аймгийн Баяннуур сумаас 6 тооны адуугаа алдсан /гүйлгэсэн/ байж байгаад хуучин зусч байсан Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уньт гэх газраас олоод танай энд туугаад ирлээ. Чи намайг буцаагаад Баяннуур руу гэрт хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь хүргэж өгөхөөр болсон. Тухайн 6 тооны адууг манай гэрийн хойд талд байх байрнаас /өвөлжөө/ ачаад байж байтал Хотонт сумын ард талд цагдаа зогсоосон” гэсэн мэдүүлэг /хх 41-42/,
Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой Архангай аймгийн Хотонт сумын ___ багийн нутаг ___ гэх газар гэртээ ганцаараа байж байтал Д- орж ирээд надтай хамт хэдэн адуу ачилцаад өгөөч тэгээд хамт яваад өгөөч гэсэн....Тэгээд орой Д-ийн өвөлжөөн дээр очиход 5 адуу хашаанд нь уяатай байсан тэр 5 адууг Д-ийн хүргэн ахын портер дээр ачсан” гэсэн мэдүүлэг /хх 38-40/,
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн нутаг ___ гэх газраас хохирогч Ч.С-ийн 6 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.С-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Д-, Ч.А- нарын мэдүүлэг /хх 38-40, 41-42/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх 10-15/, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл /16-21/, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /26-29/, Шинжээчийн дүгнэлт “Вендо” ХХК хөрөнгийн үнэлгээ /хх 54-58/, Булган аймгийн Баяннуур сумын ___ багийн засаг даргын тодорхойлолт /хх 70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Б-ын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Б-од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзаж хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Д.Б- нь хохирогч С-т гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо 1.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр “төлбөр барагдуулах гэрээ” байгуулж илэрхийлсэн болохыг дурдав.
Шүүгдэгч Д.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн ___ арлын дугаартай Супер даюун маркын мотоциклийг ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж улсын орлогод оруулах нь зүйтэй. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул Хятад улсад үйлдвэрлэсэн ___ арлын дугаартай Супер даюун маркын мотоциклийг улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Д.Б-од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүргийг тус тус хүлээлгэж,
шүүгдэгч Д.Б-ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шүүгдэгч Д.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж,
шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хургуулснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М- овгийн Д-гийн Б- нь бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М- овгийн Д-гийн Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-ын гэмт үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн ___ арлын дугаартай Супер даюун маркын мотоциклийг улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч Д.Б- нь хохирогч С-т хохиролд 1.000.000 төгрөг өгөхөө 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр “төлбөр барагдуулах гэрээ” байгуулж илэрхийлсэн болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хургуулснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН