| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01505/И |
| Дугаар | 1403 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01663/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ******* *******н ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******гийн
*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие *******тэй 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6.700.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. ******* тухайн үед 8 дугаар баг ******* *******н 3-13 тоотод оршин сууж, ****** Их дэлгүүрт лангуу ажлуулж хүүтэй мөнгө зээлдээд цааш нь хүмүүст өндөр хүүтэй зээлдүүлсэн байсан. Тухайн үед мөнгөний хүүгээ өгч байсан, сүүлдээ өгөхөө байгаад тэгээд би шүүхэд хандсан юм. Эцсийн шатны шийдвэрээр 2.187.500 төгрөг гаргуул гэж гарсан юм. Одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна. Иймд эрэн сурвалжилж өгнө үү, утас нь ******* гэсэн дугаартай байсан. Хүүхэд нь Оюуны-Ирээдүй цогцолборт сурдаг. Өөр тодорхой мэдээлэл байхгүй. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
******* нь ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ******* *******н ****** тоотод оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй нь болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Г.******* нь *******г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, **************н ****** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй овогт гийн Нямсүрэн /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар гийн Нямсүрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. гийн Нямсүрэнг хаана байгаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, **************н ****** тоотод оршин суух *******ын *******д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА