| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01519/и |
| Дугаар | 1424 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01519/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүргийн ****** дүгээр хороо, *******тын ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дархан хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1987 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Эхлээд үйлдвэр хариуцсан технологичоор ажиллаж байгаад хувцас захиалгын тасагт ээлжийн мастераар томилогдон ажилласан. Тухайн үед ажиллаж байсан баримтууд архивт байхгүй, тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Д.******* нь Дархан хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1987 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл технологич болон ээлжийн мастериар тус тус ажиллаж байсан болох нь 1986 онд Нийтийн аж ахуйн удирдах газраас олгосон 107842 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Баяраагийн “би 1967 оноос 1991 он хүртэл Дархан хотын ахуйн үйлчилгээний удирдах газар чанар шалгагч, мастериар ажиллаж байсан. Д.******* нь 1986 оны эхээр яамны томилолтоор тус газарт ээлжийн мастериар 1991 он хүртэл ажилласан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Зэсэмийн “... Д.******* нь 1986 оны эхээр Дархан хотын ахуйн үйлчилгээний удирдах газарт ээлжийн мастериар ажиллаж байгаад 1991 онд жирэмсний амралт аваад явсан... ” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Д.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /РД: УС 61091000/-ийн Дархан хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1987 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл технологич болон ээлжийн мастериар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ