| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01211/И |
| Дугаар | 1404 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01211/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* ******* сумын ****** баг, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн *******, /РД: *******, утас: *******/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 1981 оны Багш нарыг бэлтгэх коллежийн соёлын ангийн соёлын ажилтан мэргэжлээр төгсөөд соёлын ордонд 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 35 жил ажилласан. Энэ байгууллагад хөгжимчин, арга зүйч, номын санч, соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. *******ын төвийн ордонд ажиллаж байхдаа 17 жил ахмадын хорооны даргын ажлыг давхар хийсэн. 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар тушаалыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч З.******* нь Дархан-Уул аймгийн ******* ******* сумын *******ын ордонд 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл улс төр соёл, олон түмний эрхлэгч, хөгжимчин, арга зүйчээр, 1995 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл *******ын ордоны даргаар, 2002 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тус соёлын төвд номын санчаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хотын Багшийн сургуулийн соёлын салбарын 13 дахь төгсөлтийн монтаж, 1982 оны фото зураг, шагналын тодорхойлолт, 1984 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* *******ын уурхайн намын хорооны талархлын гэрчилгээ, фото зураг, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн баярын бичиг, 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 6107 дугаар соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэг, 2010 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дурсамж бичиг, гэрч ын “...би өөрөө 1981 онд уурхайчдын соёлын ордонд ажилд орсон юм. Тэр үед З.******* соёл, олон түмний эрхлэгч гэх ажлыг хийж байсан. Ингээд 1987 он хүртэл хамтарч ажиллаж байсан. 1987 оноос хойш энэ хүнийг хаана ажиллаж байсныг мэднэ...” гэх мэдүүлэг, гэрч ын “...Бид цуг ажиллаж байсан юм, энэ хүн *******ын Тэргүүний ажилтан, *******ын гавъяа, ахмадуудын шагнал зэргийг авч байсан. Ажиллаж байгаад 1982 он, 1985 онд 2 удаа жирэмсэний амралт авч байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн ******* нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ******* *******ын ордонд улс төр, соёл олон түмний эрхлэгч, хөгжимчин, арга зүйчээр, 1995 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2002 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ******* ******* сумын *******ын ордны даргаар, 2002 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл *******ын төвд номын санчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч З.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА