| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0057/Э |
| Дугаар | 092 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 092
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Г.Ганхөлөг,
шүүгдэгч М.Э , түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ж овогт М-ын Э-д холбогдох эрүүгийн 1905039391076 дугаартай 187/2020/0057/Э индекстэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ..... дугаар сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, ........ тоотод оршин суух, урьд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 251 дүгээр шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 834 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Ж овогт М-ын Э /РД:............/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.А байр түрээслүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөг залилсан,
Үнэгүй.мн зарын сайтад байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 8-1 тоотод оршин суух иргэн Х.Д-ыг хуурч, итгэлийг урвуулан ашиглаж 5034861498 тоот хаан банкны дансаар интернет банкаар дамжуулан 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Цахим хэрэгсэл ашиглаж “...байр түрээслүүлнэ...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Г.З-ийг төөрөгдөлд оруулж, Г.З 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн 5034861498 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц түрээслүүлнэ” гэж иргэн Б.Г хуурсны улмаас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ц хаан банкны 5034861498 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Үнэгүй.мн зарын сайтад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ганьт 40в байранд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж зар оруулан 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.У 1.000.000 төгрөгийг өөрийн 5034861498 дугаарын дансанд шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үнэгүй.мн сайтад Баянгол дүүрэгт байр түрээслэнэ гэсэн зарыг байршуулж, иргэн Г.Э нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 5-88 тоот гэртээ байхдаа тус зарын дагуу 88121942 гэх утсаар холбогдож, 5034861498 данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авч улмаар цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М.Д-д “Орон сууц түрээслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуураад иргэн М.Д гээс хаан банкны 5034861498 тоот данс руу 400.000 төгрөг шилжүүлж авч залилсан,
Цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үнэгүй.мн зарын сайтад байр түрээслэнэ гэж зар байршуулсны дагуу хохирогч Б.Н нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан 500.000 төгрөгийг 5034861498 тоот данс руу шилжүүлүүлэн авч залилсан нийт үргэлжилсэн байдлаар 8.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.А байр түрээслүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөг залилсан,
Үнэгүй.мн зарын сайтад байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 8-1 тоотод оршин суух иргэн Х.Д-ыг хуурч, итгэлийг урвуулан ашиглаж 5034861498 тоот хаан банкны дансаар интернет банкаар дамжуулан 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Цахим хэрэгсэл ашиглаж “...байр түрээслүүлнэ...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Г.З-ийг төөрөгдөлд оруулж, Г.З 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн 5034861498 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц түрээслүүлнэ” гэж иргэн Б.Г хуурсны улмаас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ц хаан банкны 5034861498 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Үнэгүй.мн зарын сайтад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ганьт 40в байранд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж зар оруулан 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.У 1.000.000 төгрөгийг өөрийн 5034861498 дугаарын дансанд шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үнэгүй.мн сайтад Баянгол дүүрэгт байр түрээслэнэ гэсэн зарыг байршуулж, иргэн Г.Э нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 5-88 тоот гэртээ байхдаа тус зарын дагуу 88121942 гэх утсаар холбогдож, 5034861498 данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авч улмаар цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М.Д-д “Орон сууц түрээслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуураад иргэн М.Д гээс хаан банкны 5034861498 тоот данс руу 400.000 төгрөг шилжүүлж авч залилсан,
Цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үнэгүй.мн зарын сайтад байр түрээслэнэ гэж зар байршуулсны дагуу хохирогч Б.Н нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан 500.000 төгрөгийг 5034861498 тоот данс руу шилжүүлүүлэн авч залилсан нийт үргэлжилсэн байдлаар 8.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Г залилсан хэргийн нотлогдсон байдал:
2. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-16-17/
3. Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Үнэгүй.мн андуудын урд талд гал тогооны тавилгатай 2 өрөө байрыг түрээсэлж төлбөрийг байрыг түрээсэлж төлбөрийг 3 сараар авна гэсэн зарын дагуу 88176054 утас руу залгаад зарын дагуу явж байна таны байр цэвэрхэн үү дулаахан уу гэж асуухад би өөрөө олон жил амьдарсан цэвэрхэн дулаахан байр байгаа гэсэн. Тэгэхээр нь би очиж үзье гэж хэлсэн чинь орой 22 цаг орчим үзэх боломжтой гэсэн. 22 цагаас өмнө үзэх боломж байна уу гэсэн чинь үгүй маш олон хүмүүс залгаад манай байранд орно гэж байгаа. Яг орно гэж бодож байвал мөнгөө 5034861498 дугаартай хаан банкны Э гэсэн данс байгаа гэхээр нь би урьдчилгаа нэг сарын мөнгө болох 500 000 төгрөг хийе үлдсэнийг нь орой байраа үзэж байгаад хийе гэж тохирсон.Тэгээд эгч Цэрэннадмид руу залгаад би гайгүй байр олчихлоо барьцаа авахгүй үнэ нь ч гайгүй гэж байна гэж хэлээд 500 000 төгрөг 5034861498 данс руу хийчих гэж хэлээд мөнгийг хийлгэсэн. Мөнгө хийснээс хойш 88176054 өөрөө залгаад мөнгө орсон гээд залгахаар нь найдвартай биздээ танай байр хэдэн давхарт хэдэн тоот юм бэ гэж асуухад найдвартай 4 давхарт гэж хэлээд тоотоо хэлээгүй. Үүнээс хойш нэг ч удаа утсаа авахгүй байраа үзүүлэхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 7/
4. Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн дүү Б.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед залгаад би байр түрээслэхээр хүнтэй ярьчихлаа гайгүй байр байна би зургийг нь харчихлаа би хүүхэдтэйгээ гэртээ байна та гадуур явж байгаа юм чинь 1 500 000 төгрөг байрны эзэн рүү нь хийчих гэж хэлсэн. Тэгээд удаагуй байж байхад Гонзондүмүү ахиж залгаад 500 000 төгрөг хийчих гээд 5034861498 хаан банкны данс өгөхөөр нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлахЖэм молл төвийн хаан банкны АТМ-ээс2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цаг орчимд аав Баасанжавын данснаас 500 000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 12/
2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.А ыг залилсан хэргийн нотлогдсон байдал:
5. Зээлийн гэрээ /1хх-ийн 45/
6. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 32/
7. Хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үнэгүй.мн сайтад “байр түрээслүүлнэ” гэж зар тавьсан байсныг хараад уг хүнтэй 80604090 дугаарын утас руу холбогдож ярьсан. Тэгсэн надаас урьдчилгаа мөнгө асуусан ба би зөвшөөрөөгүй. Ингээд бид хоёр 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10-р хороололын урд талын автобусны буудлын ойролцоо байрлах Нотариатад очиж гэрээ хийхээр уулзсан. Тэгсэн нөгөө хүн маань байрны гэрчилгээг авчраагүй. Гэрчилгээ хэрэг болно гэж бодоогүй. Мөн байрны гэрчилгээ ээжийн нэр дээр байдаг. Би дараагийн нэг дэх өдөр авчрах болно. Харин одоо урьдчилгаа 3.000.000 төгрөг өгөөрэй гэхээр нь нотариатаар батлуулаад 3.000.000 төгрөгийг өөрийнхөө данснаас нөгөө хүний данс руу мобайлаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31/
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Энхзаяаг залилсан хэргийн нотлогдсон байдал:
8. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 110/
9. Хохирогч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 5-88 тоот гэртээ байхдаа Үнэгүй.мн зарын сайтад байсан Баянгол дүүрэгт байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулсан 88121942 гэсэн дугаарлуу залгахад би энэ байрыг түрээслэхдээ 3 сарын мөнгийн 1 сарын барьцаатай урьдчилж авна гэсэн. Тэгээд би Э гэх хүний 5034861498 гэсэн хаан банкны данс руу өөрийн 5024566278 гэсэн данснаас интернет банк ашиглан 1.200.000 төгрөг шилжүүлсэн Тэгээд тэр залуу надад хэлэхдээ 10 сарын 27-ны өдөр байр суларна тэгэхээр чи нүүж ороорой надтай үүнээс хойш 88176054 гэсэн дугаараар холбогдоорой гэж хэлсэн. Тэгээд би 11 дүгээр сарын 27-ны өдөр 88176054 гэсэн дугаарын утас руу залгахад 2 цагийн дараа очно би Налайхаас гараад явж байна гэж ярьсан тэгээд 2 цагийн дараа ирээгүй тул дахин утас руу нь залгахад одоо очно яараад байгаан бол мөнгийг чинь буцаагаад шилжүүлнэ гэж хэлэхээр нь өөрийн 5024566278 гэсэн дансны дугаарыг мессежеер илгээсэн боловч мөнгө шилжүүлээгүй тэгээд удалгүй утас нь холбогдох боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31/
2019 онс 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.У 1 000 000 төгрөгийг залилсан хэргийн нотлогдсон байдал:
10. Лепозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 138/
11. Хохирогч П.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Ногоон талбайн 5-14 тоотод гэртээ байж байгаад Үнэгүй.мн сайт руу орж байр түрээслэх зар хайж үзсэн. Тэгээд зараа үзэж байтал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2-н Ганьтын 40в байранд 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зар байсан. Тэгэхээр нь би тухайн зарын дагуу 91192274 дугаараар утас руу нь өөрийн 88015951 дугаарын утсаар залгахад нэг үл таних эрэгтэй хүн авсан. Тэгээд би тэр залуутай хаана ямар байр байгаа болон сарын хэдэн төгрөгөөр хөлслөх талаар ярилцаж тухайн байранд хэзээ нүүж орох боломжтой талаар асуухад тухайн залуу сарын 550.000 мянган төгрөг төлбөрийг 3 сараар бөөнд нь аваад та хөлслөнө гэвэл өнөөддөр орой орох боломжтой гэж хэлсэн. Тэгээд удалгүй тэр залуу над руу залгаад та урьдчилгаа мөнгө хийхгүй бол энд нэг хүн ирчихээд мөнгөө өгөөд оръё гээд байна гэсэн. Тэгээд би за гэж хэлээд ямар данс руу явуулах вэ гэхэд 5034861498 гэсэн хаан банкны данс өгсөн. Тэгээд би тэр данс руу нь 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш тухайн залуу надтай холбогдоод уулзахгүй зугатаад сүүлдээ утсаа авахгүй болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 132-133/
2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Х.Д аас 1 000 000 төфөгийг залилсан хэргийн нотлогдсон байдал:
12. Эд зүйл хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 136-137/
13. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1х.х-ийн 202/
14. Хохирогч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байхдаа байр түрээслэхээр өөрийн гар утаснаасаа Үнэгүй.мн сайтад орж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хотхоны ард 29 дүгээр байрны 3 давхарт 15 тоотод 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарыг харж Э гэх хүнтэй 88996242 дугаарын утсаар нь холбогдоход 2 өрөө байр байна төлбөрийг нь 3 сараар авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд нүүгээд орчихоё гэж хэлээд мөнгийг нь одоо явуулчих уу гэхэд тэгээ болно болно дансаа мессежээр явуулъя гээд миний 99676948 дугаарын утас руу дансаа илгээсэн. Тэгэхээр нь байрны түрээсийн мөнгө болох 1.000.000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдлийг нь орсныхоо дараа өгье гэхэд тэгээ болно гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157-158/
15. Гэрч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр уг байрны түрээс дуусч байсан тул өөр байр түрээслэхээр болж Үнэгүй.мн сайтад зар үзсэн. Тэгэхэд 17:40 минутын үед манай нөхөр Х.Д нь Нарны хорооллын хойд талд барьцаагүй 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байна утсаар нь эзэнтэй нь холбогдлоо энэ данс руу 1 000 000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би уг данс руу нь буюу 5034861498 гэх Э нэртэй хүний данс руу 1 000 000 төгрөгийг Голомт банкны интернэт банкнаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133/
2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Г.З 1 000 000 төгрөгийг залилсан хэргийн нотлогдсон байдал:
16. Дансны хуулга /2хх-ийн 1-3/
17. Орлогын мэдүүлэг/2хх-ийн 12/
18. Хохирогч Г.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Үнэгүй.мн зарын сайтад байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 88193821 гэсэн утасны дугаар луу ярьсан чинь нэг эрэгтэй хүн аваад байр байгаа түрээслэнэ одоогоор би лагер дээрээ байна 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хотод орохоороо байраа үзээд байрандаа орно гэж тохирсон. Тэгээд би нөхөртэйгөө ярьж зөвлөөд эргэж нөгөө хүн рүү залгаад би урьдчилгаа мөнгө хийчихье тэгэхгүй бол өөр хүмүүс орж магадгүй гээд нөгөө хүчээс 5034861498 дугаартай М.Э гэсэн Хаан банкны данс аваад өөрийнхөө 5002169395 гэсэн хас банкны данснаасаа 1.000.000 /нэг сая/ төгрөгийг явуулсан Тэгээд тэр өдрөөс хойш элдэв шалтаг тоочоод надтай уулзахгүй байсаар байгаад өдий хүрсэн тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 232/
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.Д гээс 400 000 төгрөгийг залилсан хэргийн нотлогдсон байдал:
19. Делозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 64/
20. Хохирогч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хөдөө амьдардаг учраас оюутан болоод байр түрээслэхээр Үнэгүй.мн зарын сайтаас байр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хайж байхад 3, 4 дүгээр хороололд 3 өрөө байр түрээслүүлнэ. Төлбөрийн 1 сарын барьцаа авч түрээсийг 3 сараар авна гэсэн байсан. Тэгэхээр нь утас руу нь залгаад байр байна уу гэж асуухад олон хүн ярьж байна орой 20 цагаас хүнд үзүүлнэ гэж хэлсэн байгаа урьдчилгаа 600.000 төгрөг хийх юм бол зараа устгаад чамд түрээслүүлье гэсэн Тэгэхээр нь би итгээд 400.000 төгрөг 5034861498 гэсэн Хаан банкны Э эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагаас байраа үзэхээр болоод байраа үзэх гээд залгасан чинь би амжихгүй болчихлоо гэж хэлээд тэр өдрөөс хойш огт утсаа аваагүй байраа ч түрээслүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 49/
2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Номингоос 500 000 төгрөгийг запилсан хэргийн нотлогдсон байдал:
21. Депозит дачсны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 108/
22. Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүү Ундрам нь Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирж байр түрээслэж амьдрах гэж байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсанд найзынхаа ресторанд байхад манай төрсөн дүү Ундрам нь Дарханаас холбогдоод үнэгүй.мн сайтаас байр түрээслэнэ гэсэн зарыг үзүүлсэн. Би зар дээр байсан 88551095 дугаарын утсаар холбогдоход эрэгтэй хүн байсан ба өөр хүн орно гэж байна та нар яах юм гэсэн бас энийгээ дүүд маань хэлсэн байсан. Тэгэхээр нь би байрыг нь алдчих байх гээд нөгөө эрэггэй хүнтэй дахин холбогдоод түүний өгсөн Хаан банкны 5034861498 тоот дансанд 500 000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авагч нь Э гэж гарч ирж байсан, би мөнгөө шилжүүлчихээд буцаад холбогдоод шилжүүлсэн талаараа хэлэхэд маргааш нь өглөө 8 цагт байрандаа ороорой гэсэн. Надад сэжигтэй санагдсан тул би өгсөн хаяг болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саруул хорооллын 114-86 тоотод очиход тэр байранд нь хүн амьдарч байсан ба 88551095 дугаартай хүнийг танихгүй Э гэж хүнийг танихгүй байраа түрээслэхээр зар тавиагүй гэж хэлсэн. Тэгээд 88551095 дугаар руу залгахад холбогдоход боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 101/
23. Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71, 116/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь урьд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 251 дүгээр шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 834 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73, 74-78/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.А байр түрээслүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөг залилсан,
Үнэгүй.мн зарын сайтад байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 8-1 тоотод оршин суух иргэн Х.Д-ыг хуурч, итгэлийг урвуулан ашиглаж 5034861498 тоот хаан банкны дансаар интернет банкаар дамжуулан 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Цахим хэрэгсэл ашиглаж “...байр түрээслүүлнэ...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Г.З-ийг төөрөгдөлд оруулж, Г.З 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн 5034861498 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц түрээслүүлнэ” гэж иргэн Б.Г хуурсны улмаас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ц хаан банкны 5034861498 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Үнэгүй.мн зарын сайтад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ганьт 40в байранд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж зар оруулан 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.У 1.000.000 төгрөгийг өөрийн 5034861498 дугаарын дансанд шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үнэгүй.мн сайтад Баянгол дүүрэгт байр түрээслэнэ гэсэн зарыг байршуулж, иргэн Г.Э нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 5-88 тоот гэртээ байхдаа тус зарын дагуу 88121942 гэх утсаар холбогдож, 5034861498 данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авч улмаар цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М.Д-д “Орон сууц түрээслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуураад иргэн М.Д гээс хаан банкны 5034861498 тоот данс руу 400.000 төгрөг шилжүүлж авч залилсан,
Цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үнэгүй.мн зарын сайтад байр түрээслэнэ гэж зар байршуулсны дагуу хохирогч Б.Н нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан 500.000 төгрөгийг 5034861498 тоот данс руу шилжүүлүүлэн авч залилсан нийт үргэлжилсэн байдлаар 8.600.000 төгрөгийн хохирол учруулсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч хохирогч А.А-д 3.000.000 төгрөг, Б.Г 500.000 төгрөг, Х.Д 1.000.000 төгрөг, Г.З 1.000.000 төгрөг, Г.Э 600.000 төгрөг, М.Д-д 400.000 төгрөг, Б.Н 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан ба хохирогч П.У 1.000.000 төгрөг, Г.Э 600.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, хохирогч А.А , Б.Г , Х.Д , Г.З , М.Д , Б.Н нар нь “…хохирол төлбөрөө барагдуулж авсан гомдол саналгүй гэсэн болно…” гэсэн, шүүгдэгч М.Э н хувийн байдал /...23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Э д энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялын эдлээгүй үлдсэн 142 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн тооцож 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 6 /зургаа/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоох нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Э г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дийлэнх хэсгийг төлж барагдуулсан ба үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Э н эдлэх 6 /зургаа/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Э н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э гаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг Г.Э-д , 1.000.000 /нэг сая/ төгрөгийг П.У тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт М-ын Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт М-ын Э 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Э д энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялын эдлээгүй үлдсэн 142 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн тооцож 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 6 /зургаа/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Э н эдлэх 6 /зургаа/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Э н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч М.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э гаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг Г.Э-д , 1.000.000 /нэг сая/ төгрөгийг П.У тус тус гаргуулж олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Э д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР