Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1425

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01488/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* сум, ******* баг, ******* хорооллын ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,

 

     “Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* аймгийн сумын Сангийн аж ахуйд малчнаар 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн тус сумын Мал эмнэлэгт Малын бага эмчээр 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилласан жил буруу бичигдсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

            Б.******* нь ******* аймгийн гийн Сангийн аж ахуйд 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар, ******* аймгийн сумын зоо мал эмнэлэг, үржлийн албанд 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймгийн гийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дугаартай Нөхөн тушаал гаргах тухай тушаал, 1982 оны 159 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1984 оны 351 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1979 оны 207 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 230 дугаартай амралт олгох тухай тушаал, 1991 оны 196 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, тус сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1985 оны 27 дугаартай сумын зоо мал эмнэлэг, үржлийн алба байгуулах тухай захирамж болон 1992 оны 69 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамж, хүндэт тэмдэг, баярын бичгүүд, гэрч , нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Б.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн ******* аймгийн гийн Сангийн аж ахуйд 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар, ******* аймгийн сумын зоо мал эмнэлэг, үржлийн албанд 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ