| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2020/0009/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/16 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/16
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овгийн Г-ын О-т холбогдох эрүүгийн 1927001840097 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дугээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг ___ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хяналт тогтоосон, Д- овгийн Г-ын О-, /регистрийн дугаар:___/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О- нь 2019 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг хохирогч Ц.Л-тэй хамт архи ууж байгаад хохирогч Ц.Л-г согтож унасны дараа нь өмдний халаасанд нь байсан 1.050.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.О- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн тул улсын яллагчийн саналаар мөрдөн байцаалтын шатанд яллагчаар өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.
Хохирогч Ц.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 08-нд Улаанбаатр хотоос Хужирт суманд 20 цаг өнгөрөөгөөд 21 цагийн орчим ирээд гэр рүү гээ харих гээд алхсан. Тэгээд хойд хорооны Орхон Түшээ гэх дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Ерөөл архи аваад дэлгүүрээс гарах замдаа /шар/ О-тай таараад хоёулаа хувааж уухаар тохироод шар булгийн гудамжинд хувааж уусан. Тэгээд өглөө нь өмсөж явсан ботинк, халаасанд байсан 1.050.000 төгрөг алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 13-16/,
Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Т.О- нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нилээд согтуу нэг шил 0.75 граммын Хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр архийг надтай хамт хувааж ууя гээд задлаад уух гэтэл Г.О- өөрөө ууж чадахгүй байсан. Тэгээд би дээрээс нь хоёр татчихаад чи согтуу байна, би ор засаад өгье гэж хэлээд ор засаад өгтөл өмдний кармаанаас нь 20 мянгатын дэвсгэрт баахан гарч ирсэн. Тэгэхээр нь би чи яасан их мөнгөтэй яваа юм бэ гэж хэлтэл өнөөдөр цалингаа авлаа гэж хэлсэн. Тэгээд чи тоолоод өг хө би 1 сая гаран төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгийг тоолоход 940.000 гаран мянган төгрөг байсан. Тэгээд би мөнгийг аваад, чамд одоо мөнгийг чинь өгөхгүй чи согтуу байна. Өглөө надаас аваарай гэж хэлээд бурхны гууны доод талын шургуулганд хийсэн юм. Тэгээд манайд хоноод өглөө 06 цагийн үед мөнгөө аваад манай гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,
Гэрч Л.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Т.О- нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нилээд согтуу нэг шил 0.75 граммын Хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр архийг манай нөхөртэй хувааж ууя гэж байсан. Тэгээд тэр хоёр нэг нэг рунк уугаад Г.О- ууж чадахгүй байсан. ...Тэгээд Г.О- манай нөхөрт би цалингаа аваад ирлээ чи тоолоод өг хө гээд манай нөхрөөр тоолуулаад байсан. Манай нөхөр тоолоод 940.000 орчим төгрөг байна. Чи ийм их мөнгөтэй явж болохгүй, чи эрүүл болоод маргааш өглөө надаас аваарай гээд мөнгийг цааш нь тавьсан” гэсэн мэдүүлэг /хх 25/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-З/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9-10/,
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх 52/,
- Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол,
- Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоол /хх 38-41/,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаар “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамж /хх 36-37/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.О- нь 2019 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг хохирогч Ц.Л-тэй хамт архи ууж байгаад хохирогч Ц.Л-г согтож унасны дараа өмдний халаасанд нь байсан 1.050.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Л-гийн өгсөн мэдүүлэг /хх 13-16/, гэрч Б.Д-, Л.Ч- нарын өгсөн мэдүүлэг /хх 23-24, 25/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлэлээ.
Талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Г.О-ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Г.О-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.О-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.О-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд “тухайн үед газар унасан байхад нь авсан юм. Тиймээс бусдын гээгдэл эд хөрөнгийг завшснаар зүйлчилж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Л-гийн мэдүүлэг /хх 13-16/, гэрч Б.Д-, Л.Ч- нарын мэдүүлэг /хх 23-24, 25/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Г.О-ын үйлдэл нь бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Г.О-аас 1.050.000 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, Шар булгийн 9-4 тоотод оршин суух хохирогч Ц.Л- /___/-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О- нь Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тотгоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоолоор шүүгдэгч Г.О-ыг 3 жилийн хорих ялаар шийтгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаар “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар 1 /нэг/ жил, 02 /хоёр/ сар, 20 /хорь/ хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.О-т энэ шийтгэх тогтоол дээр оногдуулсан 6 сарын хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаар “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар тогтоосон 1 /нэг/ жил, 02 /хоёр/ сар, 20 /хорь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил, 8 /найм/ сар, 20 /хорь/ хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Шүүгдэгч Г.О- нь 3 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН