Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1505

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2016/01617/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ****** дугаар хороололд байрлах ******* ******* банкны ****** аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сумын ****** дүгээр баг, *******ы ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******н *******д холбогдох

8.053.267.62 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн *******н ******* нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус банктай тоот Зээлийн болон Барьцааны гэрээг байгуулан 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна.

Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 6.777.101.79, үндсэн хүүгийн үлдэгдэл 1.245.304.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.860.86 төгрөг, нийт 8.053.267.62 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлээгүйгээс банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээл, зээлийн хүүгийн үндсэн төлбөр нийт 8.053.267.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* овогтой ******* нь Дархан-Уул аймгийн Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн н уурхайд хүнд даацын автомашины жолоочоор ажилладаг нь үнэн болно. Дархан-Уул аймгийн ******* ******* банкнаас нийт 3 удаа цалингийн зээл авч байсан. Эхний зээлүүдээ цаг хугацаанд нь төлж барагдуулсан. Сүүлийн 2015 оны 10 дугаар сард авсан 10.000.000 төгрөгийн зээлээ хугацааг нь хэтрүүлж муу зээлд орсон. Одоогоор ажилгүй сул зогсолтонд байгаа тул зээлээ төлөх боломжгүй байсан. Иймээс одоо авсан зээлийнхээ хугацаа хэтэрсэн хүү болон үндсэн зээлээ тухайн сар бүрт нь төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 6.777.101.79 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 1.245.304.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.806.86 төгрөг, нийт 8.053.267.62 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 8.053.267.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбараа бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар ******* ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 8.053.267.62 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.802 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 143.802 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА