| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01518/и |
| Дугаар | 1426 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01518/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хорооллын ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******, утас: *******/-ийн хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дархан хотын ******* эдлэлийн үйлдвэрт 1985-1997 оны хооронд индүүчнээр ажиллаж байсан. Тус үйлдвэрээс халагдсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
З.******* нь Дархан хот дахь ******* эдлэлийн үйлдвэр /сүүлийн нэрээр Дархан-Уул аймгийн “*******” хувьцаат компани/-д 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд индүүчнээр ажиллаж байсан болох нь Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны 557 дугаартай тодорхойлолт, “*******” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1995 оны дугаартай Ажилд томилогдогсод, ажлаас түр ба бүр мөсөн чөлөөлөгдөгсөд, ээлжийн амралт авагчдын тухай тушаал, мөн 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Сул зогсолтын хөлс ба ээлжийн амралт авагчдын тухай тушаал, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, гэрч Л.Дэлгэрцэцэг, нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд З.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /РД: *******, утас: *******/-ийн Дархан хот дахь ******* эдлэлийн үйлдвэр /сүүлийн нэрээр Дархан-Уул аймгийн “*******” хувьцаат компани/-д 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд индүүчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ