Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2016/01621/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* сумын ****** дугаар баг, *******, ******* ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******ийн

*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.******* би 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******т 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Уг зээлийн гэрээг тухайн үед бие биенээ таньж мэддэг гээд итгэж нотариатаар гэрчлээгүй бөгөөд Ганчимэг өөрийн гараар гэрээ үйлдэж хүлээн аваад гарын үсгээ зурж, би хүлээлгэн өгсөн гэж зуралцсан юм. Тэр цагаас хойш мөнгийг маань удахгүй өгнө гэж явсаар байгаад нэг мэдсэн *******ад амьдрахаа болисон байсан. Ингээд *******ийг сураглаж хувиараа хүн амьтнаас сурч байсаар цаг их алдсан, сүүлд *******ийг хаана амьдарч байгааг сураглаад байгаа хүмүүсээс дуулж мэдэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байж магадгүй, Эрээн-Замын Үүд орчимд явж байхыг нь хэд хэдэн удаа харсан гээд хамт явж байсан хүмүүсийн нэрийн хуудсыг авч ирж өгсөн. Иймд энэ хүний албан ёсны хаяг хаана байгаа газрыг тогтоож, цаашид оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гарган зээлүүлсэн мөнгөө нэхэмжлэх шаардлагатай байна. Иймд эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                  

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.******* нь *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

******* нь Дархан-Уул аймаг, ******* сумын ******* баг, 13-45 тоотод оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй нь болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Х.******* нь *******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ****** аймаг, ******* сумын ******* баг, ****** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй овогт ын Ганчимэг /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар овогт ын Ганчимэгийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. овогт ын Ганчимэгийг хаана байгаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч ****** аймаг, ******* сумын ****** дугаар баг, ******* Найрамдал ****** дугаар байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн *******т мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Д.АЛТАНТУЯА