| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01475/и |
| Дугаар | 1427 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01475/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хорооллын ****** тоотод оршин суух ****** овогт *******ын ******* /РД: *******, утас: *******/-ийн хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дархан хотын 8 жилийн 5 дугаар сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл , мөн *******-ийн Дарханы технологийн сургуульд 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл багшаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилласан хугацааг дутуу бичсэн учир шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Т.******* нь Дархан хотын 5 дугаар сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд орос хэлний багш, мөн Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь сургуулийн 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд англи хэлний багшаар тус тус ажиллаж байсан болох нь Дархан хотын 5 дугаар сургуулийн захирлын 1985 оны 71 дугаартай, 1987 оны 15 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалууд, Дархан хотын 17 дугаар дунд сургуулийн захирлын Багш нар ажилд томилох тухай тушаал, хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь сургуулийн захирлын 2005 оны 144 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаал, тус сургуулийн 2007 оны 08 дугаар сарын цалингаас НДШ-ийн тооцоо гаргасан тайлан, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Т.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ү овогт *******ын ******* /РД: *******, утас: *******/-ийн Дархан хотын 5 дугаар сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд орос хэлний багш, мөн Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь сургуулийн 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд англи хэлний багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ