Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

2020        03          13                                   2020/ШЦТ/193

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч С.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт С.Я-д холбогдох эрүүгийн 1911 00980 1320 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1940 оны 04 дүгээр сарынч19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-417 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

-1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 709 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

-2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан,

-2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсэн,

-2011 оны 02 дугаар саоын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сар хорих ял шийтгэж, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 828 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ял биелэгдэж дууссан,

Боржигин овогт С.Я регистрийн дугаар /                    /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Я нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-760 ж тоотод оршин суух Ц.Түмэнжаргалын өвлийн сууцны цонхоор нэвтэрч, 14 инчийн Самсунг загварын зурагт, 20 литрийн хуучин хэрэглэж байсан сав зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 81.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Я нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 онд архинд донтох өвчин тусаад архинаас гарч чадахгүй шил лааз түүж явдаг байхдаа орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед орон байранд орж хоноглодог байсан. 2-3 сар архи уучихсан, хэдэн өдөр хоол идээгүй байсан болохоор шараа тайлангаа хоол идэх гэж гарах гэтэл орон дээр нь бензины хоосон сав байсан. Тэр савыг хэд хоногийн өмнө авч гараад хойд талын цайны газартай архины дэлгүүр ороод 15.000 төгрөгөөр зараад 2 шил архиар солиод үлдсэн мөнгийг нь аваад шил лааз түүдэг хүмүүстэй уг архиа хувааж уусан. Үлдсэн 4000 төгрөгийн 2000 төгрөгөөр 2 ширхэг хуушуур авч идээд, 1000 төгрөгөөр нь 2 аяга цай авч уугаад, 1000 төгрөгөөр тамхи авчихаад шуудайгаа үүрээд шил лаазаа түүгээд явсан. Тэгээд надад очих газар байхгүй байдаг байсан болохоор хохирогчийн гэрт орой нь очиж хоноод өглөө гарч явдаг байсан. Хэд хэдэн удаа очиж хонодог байхдаа вакум цонхоор нь ордог байсан. Тэр хашаа байшинд хүн амьдардаггүй, хашаа нь онгорхой, хаалга нь цоожтой байдаг байсан. Тэгээд тэр хавийн шил лааз түүдэг хүмүүстэй хамт байдаг байсан. Гэтэл нэг залуу шартаж үхлээ шар тайлаад өгөөч гэхээр нь би тэр залуугаас “... зурагт зарж чадах уу” гэхэд “... ямар зурагт юм” гэхээр нь “... энд нэг хоосон айл байна, ах нь авах гэсэн зүрх хүрдэггүй” гэж хэлсэн чинь тэр залуу “... та аваад гараад ир би зарчихая” гэхээр нь би зурагтаа аваад гарсан чинь нөгөө залууд алдчихсан. Хулгай хийх болсон шалтгаан нь миний доод талын төрсөн дүү манай ээж болон бага дүү нарыг байнга зоддог байсан. мөн намайг 4 жилийн хугацаанд шоронд байхад хамтран амьдрагч маань хуурдаг байсан юм байна лээ. Тэгээд ийм шалтгаанаас болоод хулгай хийх болсон, одоо архи уухгүй эмчилгээ хийлгэж байгаа, албан ёсоор эмчилгээнд бол хамрагаадгүй байгаа, гэмшиж байна, хуулийн дагуу ял шийтгэлээ хүлээнэ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Ц.Түмэнжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Манайх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17 дугаар гудамжны 760 ж тоотод оршин суух хаягтай боловч ганданд нийтийн байр түрээслэн амьдарч байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Сүхцэрэн Дэнжийн 1000-д байх гэрт хулгайч ороод зурагт аваад явсан байна гэж хэлсэн, ингээд би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан бөгөөд гэрт байсан 14 инчийн самсунг загварын зурагт, 20 литрийн бензиний сав зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд би 102 дугаарын утас руу залгаж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 7 хоногт нэг удаа ирж гэрээ ирж үзээд эргэж тойроод явдаг юм. Би С.Я гэх хүнийг танихгүй. Би алдагдсан эд зүйл болон хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Я нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 17-760 ж тоотод архи уучихсан байх үедээ согтуу архины мөнгө олох гэж яваад улаан тоосгон нэг давхар байшингийн вакум цонхыг түлхэн орж Самсунг брендийн 14 инчийн жижиг зурагт болон Оросын жижиг 20 литрийн багтаамжтай шатахууны сав байхаар нь авч гарсан юм. Тэгээд шатахууны савыг нь 12 дугаар хорооны модны захын өөдөөс харсан цайны газарт 15.000 төгрөгөөр зарсан. Зурагтыг нь би согтуу байхдаа нэг танихгүй хүнтэй хамт архи ууж байсан нэрийг нь ч мэдэхгүй залууд зүс ч танихгүй залууд өгсөн чинь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Болор-Эрдэнийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 06/248 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 4 гэж дугааралсан 3 ширхэг гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд МN000510003897 дугаараар бүртгэгдсэн Сүхбаатарын С.Ягийн баруун гарын дунд хуруугаар, 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд МN003320003968 дугаараар бүртгэгдсэн Сүхбаатарын С.Ягийн баруун гарын алгаар үүсгэгдсэн байна. Харин Сүхбаатарын С.Ягийн гэсэн нэрээр папилон санд 2009 онд MN000510003897 дугаараар тайлбар: ЗХТХ 21, С.Ягийн гэсэн нэрээр палилон санд 2013 онд МN003320003968 дугаараар тайлбар: хорих 413-р анги гэж 2 удаа бүртгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Я нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 22-ны орой 22:00 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглээд дахиж архи олж уух санаатай гэрийнхээ ойролцоо байх байнга эзэнгүй байдаг айл руу орсон. Би эрхэлсэн тодорхой ажилгүй ба шил лааз түүж гэрийнхээ ойролцоо байх эзэнгүй айлуудыг андахаа больсон. Тухайн байшин нь нэг давхар тоосгон байшин байсан ба би цонхыг нь түлхэж ороод дотор нь байсан жижиг зурагт болон бензин хийдэг сав зэргийг аваад хоноод маргааш нь явсан. Бензиний савыг нь 15.000 төгрөгөөр нэг цайны газарт зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар...зах зээлийн үнэлгээгээр нийт 81.200 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 83/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Я нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-760 ж тоотод оршин суух Ц.Түмэнжаргалын өвлийн сууцны цонхоор нэвтэрч, 14 инчийн Самсунг загварын зурагт, 20 литрийн хуучин хэрэглэж байсан сав зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 81.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Хохирогч Ц.Түмэнжаргалын “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Сүхцэрэн Дэнжийн 1000-д байх гэрт хулгайч ороод зурагт аваад явсан байна гэж хэлсэн, ингээд би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байсан бөгөөд гэрт байсан 14 инчийн самсунг загварын зурагт, 20 литрийн бензиний сав зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...Би С.Я гэх хүнийг танихгүй. Би алдагдсан эд зүйл болон хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Ягийн гэрчээр өгсөн “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 17-760 ж тоотод архи уучихсан байх үедээ согтуу архины мөнгө олох гэж яваад улаан тоосгон нэг давхар байшингийн вакум цонхыг түлхэн орж Самсунг брендийн 14 инчийн жижиг зурагт болон Оросын жижиг 20 литрийн багтаамжтай шатахууны сав байхаар нь авч гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Болор-Эрдэнийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 06/248 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 4 гэж дугааралсан 3 ширхэг гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд МN000510003897 дугаараар бүртгэгдсэн Сүхбаатарын С.Ягийн баруун гарын дунд хуруугаар, 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд МN003320003968 дугаараар бүртгэгдсэн Сүхбаатарын С.Ягийн баруун гарын алгаар үүсгэгдсэн байна. Харин Сүхбаатарын С.Ягийн гэсэн нэрээр папилон санд 2009 онд MN000510003897 дугаараар тайлбар: ЗХТХ 21, С.Ягийн гэсэн нэрээр палилон санд 2013 онд МN003320003968 дугаараар тайлбар: хорих 413-р анги гэж 2 удаа бүртгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/, шүүгдэгч С.Ягийн “...2019 оны 03 дугаар сарын 22-ны орой 22:00 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглээд дахиж архи олж уух санаатай гэрийнхээ ойролцоо байх байнга эзэнгүй байдаг айл руу орсон. Би эрхэлсэн тодорхой ажилгүй ба шил лааз түүж гэрийнхээ ойролцоо байх эзэнгүй айлуудыг андахаа больсон. Тухайн байшин нь нэг давхар тоосгон байшин байсан ба би цонхыг нь түлхэж ороод дотор нь байсан жижиг зурагт болон бензин хийдэг сав зэргийг аваад хоноод маргааш нь явсан. Бензиний савыг нь 15.000 төгрөгөөр нэг цайны газарт зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар...зах зээлийн үнэлгээгээр нийт 81.200 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 62-63 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 дүгээр хуудас зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын гэм буруугийг болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэндээ: С.Яг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж 81.200 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Я нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргаж, улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 01 жил, 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 81.200 төгрөгийг шүүгдэгч С.Я нь хохирогч Ц.Түмэнжаргалын “Хаан банк”-ны 5065414874 дугаарын дансанд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлсөн байх тул шүүгдэгч С.Яг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал /учруулсан хохирлыг төлсөн/ тогтоогдсон болно.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.Я-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт С.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Я-д 01 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Я-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Я нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Я-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Я-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ