Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/01613/И |
Дугаар | 1520 |
Огноо | 2016-11-24 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 1520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01613/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ******* ******* сумын ******* баг, *******ын ****** дугаар гудамж ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******
Хариуцагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ******* ****** тоотод оршин суух, регистрийн дугаар , ******* овогт ы
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2015 оны 10 дугаар сард О.тай танилцаж, үерхэж байх хугацаанд жирэмсэн болсон. О.д жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд авахуул гэж хэлсэн. Тэгээд О. өөр охинтой явж эхэлсэн. Охин 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Охиноо гарсаны дараа О.тай уулзахад О. нь охиноо эргэж тойрч байна гэсэн боловч одоо болтол ирээгүй. Би өөрийн гэсэн эрхэлсэн ажилгүй аав, ээжийн болон 2 дүүгийн хамт амьдардаг. Охин гийн ирээдүйн амьдралыг бодож А.гийн төрсөн эцэг нь О. болохыг тогтоолгож, О.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид үерхээд 10 гаран хоносон. А. нь миний охин мөн. Бид 2015 оны 10 дугаар сард танилцсан. Охин маань 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө, ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч О.д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.*******, хариуцагч О. нар нь 2015 оны 10 дугаар сард танилцаж, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр охин А.г төрүүлсэн болох нь ****** аймгийн ******* ******* сумын ******* багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, 4510000108 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, ****** аймгийн ******* ******* сумын эрүүл мэндийн бичиг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, хариуцагч О.ы шүүх хуралдаан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч О. нь А.гийн төрсөн эцэг мөн бөгөөд тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.г эх С.*******гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мон******* Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.гийн төрсөн эцэг нь ******* овогт ы мөн болохыг тогтоосугай.
2. Мон******* Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.г эх С.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Мон******* Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Мон******* Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА