Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0036

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           01           08                                        2020/ШЦТ/36

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч А.Г-,

гэрч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Мандах овогт Адилбишийн Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905047511365 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр ........ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй  “.................” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт ...... дүүргийн .... дугаар хороо ............ тоотод оршин суух, 

урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 146 дугаар зүйлийн 146.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Мандах овогт Адилбишийн Г-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “урдуур хашлаа” гэсэн шалтгаанаар иргэн Ш.Б-ийн унаж явсан ......... улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Н.Ш-т 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.Г- мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүү маань нас бараад тухайн үед газарт явж байсан. Буцаж явахдаа би цувааны хамгийн ард явж байсан ба цувааны араас урд нь ороод явах гэтэл энэ залуу шахаад явуулахгүй байсан. Тэгээд би уурлаад машинаа зогсоогоод шил рүү нь цохитол хагарсан” гэв.

 

          Шүүгдэгч А.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “урдуур хашлаа” гэсэн шалтгаанаар иргэн Ш.Б-ийн унаж явсан ......... улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Н.Ш-т 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Н.Ш-ын “Би өөрийн төрсөн хүү болох Б-т ажил хэрэгтээ унаж байг гээд 2019 оны 10 дугаар сар орчим 2012 онд үйлдвэрлэгдсэн Toёота Камри ......... улсын дугаартай автомашин өөрийн мөнгөөр худалдаж авч өгсөн. Манай хүү Б- нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бичиг хүргэгчийн ажил  хийдэг юм. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ажлаа хийж явж байхад манай хүүхдийн унаж явсан автомашины цонхыг хагалсан гэж сонссон. Тэгээд одоо болтол төлөөгүй байгаа юм байна лээ.

          ... Автомашины цонхыг бүрэн бүтэн анх ямар байсан тэр хэвээр нь болгомоор байна. Цана арилгагчтай ориг шил авна. Мөн автомашины цонхыг хагалсан Хас үнэлгээгээр 30.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Дамно ХХК-иар 18.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Нийт 48.000 төгрөгөөр үнэлүүлсэн байх. Миний хохирлын барагдуулвал ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/

 

          Гэрч Ш.Б-ийн “... Ингээд гэрлэн дохион дээр зогсож байхад чанх ар талд саарал өнгийн 04-33 УАЕ улсын дугаартай Хьюндай Соната 7 маркийн автомашин зогсож байсан юм. Ингээд улаан гэрэл  ассан байсан учраас зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь хөдлөөд явах үед зүүн талаар гүйцэд түрүүлж орж ирээд намайг шахаж би баруун тал руугаа шахаж зогссон. Тэгэхээр нь би хажуу талаар нь буюу зүүн талаар нь гарах гэж оролдох үед Соната 7 маркийн автомашины жолооч нь бууж ирээд шууд урд салхины шилний баруун дээд буланд нэг удаа цохисон. Энэ үед урд салхины шил цацраг байдалтайгаар цуурч хагарсан. Тэгэхээр нь би зогсоод хаалга онгойлгоход намайг заамдаж машинаас буулгаад яаж яваад байгаа юм бэ, чамайг ална шүү гөлөг минь гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь зөрүүлж та яагаад байгаа юм бэ машины цонх хагалчихлаа шүү дээ гэхэд чи юу гээд байгаа юм одоо цагдаагаа дууд гээд хэл амаар доромжлоод байсан. Ингээд би машины цонхоо хагалуулсан байсан учраас замын цагдаад дуудсан. Тэгээд замын цагдаа ирээд намайг  эгнээ байр буруу эзэлсэн гэх шалтгаанаар торгуулийн арга хэмжээ  авахаар болсон ба би машины цонхоо хагалуулсан учраас уг асуудал дээр өргөдөл гаргаж байгаа юм . ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

          Дамно ХХК-ны Тоёота Камри маркийн автомашины салхины шилийг 380.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан. /хэргийн 41-42 дугаар хуудас/

 

          Шүүгдэгч А.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... гэрлэн дохио асахад цагаан камри урдуур хашаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би гүйцэж очоод урдуур нь хашиж зогсоод би өөрийн автомашинаас буугаад очсон чинь хажуугаар хаазлаад өнгөрөх гэхэд нь шил рүү гараа явуулсан чинь цонхыг нь цохисон чинь хэтэрч зогсоод чи шил хагалчихлаа гээд автомашинаасаа буугаад ирсэн. ... Баруун гараараа хажуугаар өнгөрөхөд нь шилийг нь цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч А.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “урдуур хашлаа” гэсэн шалтгаанаар иргэн Ш.Б-ийн унаж явсан ......... улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Н.Ш-т 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний  улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч Н.Ш-т Тоёота Камри маркийн автомашины салхины шилний үнэ болох 380.000, үнэлгээний төлбөр төлсөн нийт 48,000 төгрөгийн хохирол учирсан байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч  А.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч А.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мандах овогт Адилбишийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хууль бусаар  гэмтээсний улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Г- нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   А.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Г-оос 428.000 төгрөг гаргуулж  Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Туул гол 69б-5 тоотод оршин суух  Ханууд овогт Нацагдоржийн Ш-т /РД:ШД78091375/ олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  А.Г-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ