| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01469/и |
| Дугаар | 1428 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01469/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймгийн ******* ******* сум, ******* баг, ****** байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
“*******тай хамтын амьдралтай байсныг болон эцэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие талийгаач нөхөр *******тай 1998 оноос хойш 2016 оны 10 сар хүртэл гэр бүлийн хамтын амьдралтай байсан. Хамт амьдарч байх хугацаанд 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү төрсөн. Бид гэрлэлтийн баталгаа байгаагүй. Гэтэл миний нөхөр ******* 2016 оны 10 сарын 04-ний өдөр нас барсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл хүү маань надаар овоглосон байгаа мөн бид гэрлэлтийн баталгаагүй зэрэг нөхцөл байдлаас болоод тэтгэмж авч чадахгүй байна. Иймд бидний хамтын амьдралтай байсныг болон хүү ий төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоож өгнө үү" гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.*******ийн *******тай хамтын амьдралтай байсныг болон хүү ий төрсөн эцэг ******* болохыг тогтоолгох тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.*******, ******* нар нь 1998 оноос хойш 2016 он хүртэл хамтын амьдралтай байсан, ******* нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нас барсан, хамт амьдрах хугацаандаа 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү ийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ******* гол сумын ******* багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, гэрч А.Цогтын “... ******* нь миний төрсөн ах. Г.******* эгчтэй 1998 онд гэр бүл болж, хамтран амьдраад хүү Дөлгөөнийг төрүүлсэн. Дөлгөөнийг яагаад Лхагважаваар овоглож баримт бичгийг нь аваагүйг сайн мэдэхгүй байна. Дөлгөөн бол миний ах *******ын төрсөн хүүхэд мөн. Г.******* эгч манай ахтай гэр бүл болохоос өмнө , ,, нэртэй 4 охинтой байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.гийн мэдүүлэг, Г-34 дугаартай *******ын нас барсны гэрчилгээ, хүү ий дугаартай төрсний гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд Г.*******, ******* нарыг хамтын амьдралтай байсныг болон 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү ий төрсөн эцэг ийн Лхагважав мөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овогт *******ын *******, овогт ийн Лхагважав нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү ий эцэг овогт ийн Лхагважав мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ