Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020        03          16                                   2020/ШЦТ/197

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

нарийн бичгийн дарга Б.Солонго,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч У.З, Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Уранчимэгийн У.З, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Долгорсүрэнгийн Д.С нарт холбогдох эрүүгийн 1911 03107 0135 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 2З-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал, чимэглэл хийдэг, ам бүл 5, ээж, эгч, ах, дүү нарын хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3-50 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Боржгон овогтой У.З, регистрийн дугаар /                 /.

Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Чин-Анир" ХХК-нд сантехикч ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 2-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогтой Д.С, регистрийн дугаар /                /.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүгдэгч У.З нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө-бар” зочид буудлын 3 тоот өрөөнд хохирогч П.Цэцэгжаргалтай маргалдан улмаар нүүр лүү нь алгадаж, толгойгоор нь хана мөргүүлж, эрүүл мэндэд нь "тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал" бүхийн хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Өнө-бар" зочид буудлын 3 тоот өрөөнд хохирогч П.Цэцэгжаргалыг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “...Цэцэгжаргалтай бэлгийн харьцаанд ороход эсэргүүцэл үзүүлээгүй. Би гарыг нь бариагүй. Согтуу байхад нь далимдуулаад унтсан нь үнэн. Гэхдээ Цэцэгжаргал нь харилцан үнсэлцсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.З мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

“Өнө” бар зочид буудлын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 98-100 дугаар хуудас/,

Хохирогч П.Цэцэгжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд хэвтэж байгаад би жоохон зүүрмэглэсэн байсан. Би сэрээд, харахад Өсөхөө хэвтэж байгаад хажуу талаас боссон байсан, хаана байгаа талаар сайн мэдэхгүй байна, харин Нямка гэх залуу нь унтаж байсан. Зоригоо тухайн үед өрөөнд байхгүй байсан. Тэгсэн Содоо намайг оролдоод миний доогуур өмссөн байсан хар өнгийн өмд, турсикийг тайлаад намайг эсэргүүцээд байхад тоохгүй надтай хүчээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би бэлгийн харьцаанд орж дуусаад тэнд байсан хүмүүст уурлахад Зоригоо над руу уурлаад чи одоо юун сүртэй юм гээд миний баруун хацар луу гараараа 2 удаа алгадаад, тэгэхээр нь би уурлаад Зоригоогийн нүүр лүү 2 удаа алгадахад Зоригоо намайг хана руу толгойны ар дагзаар савуулаад чанга цохисон. Тэгээд бид хоёр маргалдаж байтал ресепшин эгч хаалга нүдээд бид нарыг яагаад маргалдаад байгаа юм. Одоо гарцгаа гээд, тэгээд бид нар гарсан. Намайг Содоо гэх залуу хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Зоригоо намайг зодсон болохоор уур хүрээд тэгж хэлсэн. Надтай Содоо бэлгийн харьцаанд орохдоо айлган сүрдүүлж, зодож цохиогүй, харин намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

“...Намайг согтуурсан, мансуурсан байдалтай байхад, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчирхийлсэн. Миний хувцсыг тайлах гэж оролдоход би гараараа түлхэж, би хүсэхгүй байгаа талаараа хэлэхэд миний дээрээс дарчихаад намайг босгохгүй, хоёр гарыг гараараа дараад бариад байсан. Би өөрөө бас нэлээн согтуу байсан тул эсэргүүцэл үзүүлсэн ч дийлээгүй. Миний биед учирсан гэмтлийг У.З учруулсан. Надад тархи толгой доргисны эмчилгээний төлбөр болон миний нүдний шилийг хагалсан хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Л.Нямжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 09 цагийн үед манай ажил дээр найз Зоригоо ирээд бид хоёр Жуковын тэнд байх нэг пабд пиво ууж байгаад 00 цагийн үед харих гээд байж байтал Содоо гэх Зоригоогийн найз, танил дүү Өсөхөөгийн хамтаар ирж авсан. Тэгээд сууж байтал Зоригоо 17-ын автобусны буудал ороод хүн авъя гэсэн. Тэгээд 17-ын автобусны буудлаас Цээгий гэх эмэгтэйг ганцааранг нь авсан. Тэр үед Цээгий согтуу, уусан байдалтай байсан ба бид нар тэндээсээ буцаад Зоригоогийн гэрийн тийшээ очоод дахиад 2 литрийн 1 шил пивыг Цээгий, Содоо, Зоригоо бид 4 хувааж уусан. Тэгээд байж байтал бид нар хоорондоо ярьж байгаад буудалд орж унтаж амрахаар болсон санагдаж байна, тухайн үед нилээн муудаад согтсон. Тэгээд байсан газраасаа яваад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах 5 буудлын “Өнө-бар”-ны буудалд орсон. Тэр үед би нэлээн нойр муутай, бас согтсон байсан тул буудалд ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад Зоригоо, Цээгий хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би хальт сэрээд харахад хоорондоо маргалдаад Зоригоо нь Цээгийг 1 удаа алгадаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.Өсөхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд сууж байтал Зоригоо ах утсаараа Цэцгээтэй видео дуудлага хийгээд хоорондоо ярьж байгаад уулзахаар болсон. Тэр үед Цэцгээ эгч өөрөө уулзъя гээд уулзахаар болсон. Тэгээд явцгаасан ба Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах 5 буудлын “Өнө-бар”-ны буудалд орсон. Тэр буудлын 2 давхарт, 2 ортой өрөөнд орсон. Буудалд ороход Цэцгээ эгч, Зоригоо, Содоо, Нямка ах бид 5 орсон. Цэцгээ эгч болохоор манай ээжийн найз болохоор мэднэ. Би тэр үед нойр хүрээд унтах гээд хэвтэж байсан. Тэр үед Цэцгээ эгч Зоригоо ах хоёр сандал дээр сууж байгаад хоорондоо юунаас болж маргалдсан юм мэдэхгүй Тэгсэн Зоригоо ах Цэцгээ эгчийг унтъя гээд байсан боловч Цэцгээ эгч зөвшөөрөөгүй маргалдаж байгаад хоорондоо хэрэлдсэн чинь Цэцгээ эгч уурлаад Зоригоо ахын толгой руу цохисон. Тэгсэн Зоригоо ах уурлаад Цэцгээ эгчийн нүүр лүү алгадсан. Муудалцаад байсан Содоо ах тэд нарыг салгаад, бид нар харьцгаахаар гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

“...Тэгээд би ганцаараа ханан талын орон дээр унтаж байсан ба Цэцгээ эгч, Зоригоо ах хоёр буйдан дээр хамт сууж байсан. Намайг хэвтэж байхад Зоригоо ах Цэцгээ эгчийг оролдоод байх шиг байсан ба Цэцгээ эгч зүгээр байгаач гэж байсан. Тэр хоорондуур нь би унтсан байсан. Содоо ах, Цэцгээ эгч хоёр хамт хэвтээд үнэсэлдээд, хоорондоо бэлгийн харьцаанд 1 удаа орж, дараа пиво барьсан орж ирсэн. Орж ирчихээд Цэцгээ эгчийг янхан гээд уурлаад, хэрүүл өдөөд байхаар нь Цэцгээ эгч уурлаад толгой руу нь цохиход Зоригоо ах үурлаад Цэцгээ эгчийн нүүр лүү 2-3 удаа чанга алгадаад, нүүр лүү нь цохисон. Тэгээд хоорондоо орилолдоод маргалдаж эхэлсэн. Содоо ах бид хоёр тэр хоёрыг салгасан. Нямка ах унтаж байсан, Зоригоо ах гараад явсан байсан. Харин би сэрүүн хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, \

Шинжээч эмч Ц.Сарангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...уг гэмтлүүдээс тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 14161 тоот “...П.Цэцэгжаргалын үртээний арчдас, наалдацад эр бэлгийн эс илэрч байна. П.Цэцэгжаргалын биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Гантуяагийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 190 дугаартай “...П.Цэцэгжаргалын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Д.Сгийн цусны ДНК-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Би Цэцэжаргалын хажуугаар хэвтэж байгаад түүнийг тэврээд үнэсэхэд Цэцэгжаргал нэлээн согтуу байсан ба тэр үед Цэцэгжаргалыг үнсэж байгаад бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-187 дугаар хуудас/,

Шүүгдэгч У.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Цээгий хэвтэхээр болоод өрөөний зүүн талын орон дээр ганцаараа хэвтэхэд Өсөхбаяр хажуугаар нь хэвтэж байхаар нь би нэмж пиво авах гээд гадагш гарсан. Гадаа гараад 10 гаруй минут болж байгаад гаднаас 2 литрийн 1 пиво аваад өрөөрүүгээ ороход Цэцэгжаргал, Д.С, Өсөхбаяр нар бүгдээрээ сэрсэн орон дээр сууж байсан. Тэгэхээр нь Цэцэгжаргалын хажууд суухад Цэцэгжаргал уурлаад миний толгой руу нудраад байхаар нь би уурлаад чи одоо яагаад байгаа юм гээд Цэцэгжаргалын хацар луу 1 удаа алгадсан. Тэгсэн Цэцэгжаргал уурлаад аяга авч шидээд, дайраад байхаар нь би Цэцэгжаргалын хацар луу, дахиад нэг удаа алгадсан. Тэр үед Цэцэгжаргал согтуу байсан болохоор хойшоо толгойгоороо хана руу савсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 171-173/,

Шүүгдэгч У.Зын оршин суугаа газрын тодорхойлолт /хх 111/, шүүгдэгч У.Зын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 118/, шүүгдэгч У.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 109/, шүүгдэгч Д.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 110/, шүүгдэгч Д.Сгийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 112/, шүүгдэгч Д.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 114/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч У.З нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Өнө-бар" зочид буудлын 3 тоот өрөөнд хохирогч П.Цэцэгжаргалтай маргалдан улмаар нүүр лүү нь алгадаж, толгойгоор нь хана мөргүүлж, эрүүл мэндэд нь "тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал" бүхийн хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.С нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Өнө-бар" зочид буудлын 3 тоот өрөөнд хохирогч П.Цэцэгжаргалыг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 дугаар хуудас/, “Өнө” бар зочид буудлын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 98-100 дугаар хуудас/, хохирогч П.Цэцэгжаргалын “...Зоригоо тухайн үед өрөөнд байхгүй байсан. Тэгсэн Содоо намайг оролдоод миний доогуур өмссөн байсан хар өнгийн өмд, турсикийг тайлаад намайг эсэргүүцээд байхад тоохгүй надтай хүчээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би бэлгийн харьцаанд орж дуусаад тэнд байсан хүмүүст уурлахад Зоригоо над руу уурлаад чи одоо юун сүртэй юм гээд миний баруун хацар луу гараараа 2 удаа алгадаад, тэгэхээр нь би уурлаад Зоригоогийн нүүр лүү 2 удаа алгадахад Зоригоо намайг хана руу толгойны ар дагзаар савуулаад чанга цохисон...Намайг Содоо гэх залуу хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон...Надтай Содоо бэлгийн харьцаанд орохдоо айлган сүрдүүлж, зодож цохиогүй, харин намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/, “...Намайг согтуурсан, мансуурсан байдалтай байхад, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчирхийлсэн. Миний хувцсыг тайлах гэж оролдоход би гараараа түлхэж, би хүсэхгүй байгаа талаараа хэлэхэд миний дээрээс дарчихаад намайг босгохгүй, хоёр гарыг гараараа дараад бариад байсан. Би өөрөө бас нэлээн согтуу байсан тул эсэргүүцэл үзүүлсэн ч дийлээгүй. Миний биед учирсан гэмтлийг У.З учруулсан. Надад тархи толгой доргисны эмчилгээний төлбөр болон миний нүдний шилийг хагалсан хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Л.Нямжаргалын “...Тэгээд байсан газраасаа яваад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах 5 буудлын “Өнө-бар”-ны буудалд орсон. Тэр үед би нэлээн нойр муутай, бас согтсон байсан тул буудалд ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад Зоригоо, Цээгий хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би хальт сэрээд харахад хоорондоо маргалдаад Зоригоо нь Цээгийг 1 удаа алгадаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч С.Өсөхбаярын “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах 5 буудлын “Өнө-бар”-ны буудалд орсон. Тэгсэн Зоригоо ах Цэцгээ эгчийг унтъя гээд байсан боловч Цэцгээ эгч зөвшөөрөөгүй маргалдаж байгаад хоорондоо хэрэлдсэн чинь Цэцгээ эгч уурлаад Зоригоо ахын толгой руу цохисон. Тэгсэн Зоригоо ах уурлаад Цэцгээ эгчийн нүүр лүү алгадсан. Муудалцаад байсан Содоо ах тэд нарыг салгаад, бид нар харьцгаахаар гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, “...Намайг хэвтэж байхад Зоригоо ах Цэцгээ эгчийг оролдоод байх шиг байсан ба Цэцгээ эгч зүгээр байгаач гэж байсан. Тэр хоорондуур нь би унтсан байсан. Содоо ах, Цэцгээ эгч хоёр хамт хэвтээд үнэсэлдээд, хоорондоо бэлгийн харьцаанд 1 удаа орж, дараа пиво барьсан орж ирсэн...Цэцгээ эгч уурлаад толгой руу нь цохиход Зоригоо ах уурлаад Цэцгээ эгчийн нүүр лүү 2-3 удаа чанга алгадаад, нүүр лүү нь цохисон. Тэгээд хоорондоо орилолдоод маргалдаж эхэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, шинжээч эмч Ц.Сарангэрэлийн “...уг гэмтлүүдээс тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 14161 тоот “...П.Цэцэгжаргалын үртээний арчдас, наалдацад эр бэлгийн эс илэрч байна. П.Цэцэгжаргалын биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Гантуяагийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 190 дугаартай “...П.Цэцэгжаргалын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Д.Сгийн цусны ДНК-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Сгийн “...Би Цэцэжаргалын хажуугаар хэвтэж байгаад түүнийг тэврээд үнэсэхэд Цэцэгжаргал нэлээн согтуу байсан ба тэр үед Цэцэгжаргалыг үнсэж байгаад бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-187 дугаар хуудас/, шүүгдэгч У.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь Цэцэгжаргалын хажууд суухад Цэцэгжаргал уурлаад миний толгой руу нудраад байхаар нь би уурлаад чи одоо яагаад байгаа юм гээд Цэцэгжаргалын хацар луу 1 удаа алгадсан. Тэгсэн Цэцэгжаргал уурлаад аяга авч шидээд, дайраад байхаар нь би Цэцэгжаргалын хацар луу, дахиад нэг удаа алгадсан. Тэр үед Цэцэгжаргал согтуу байсан болохоор хойшоо толгойгоороо хана руу савсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 171-173/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч П.Цэцэгжаргалыг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч У.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч У.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Зт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирогч П.Цэцэгжаргал нь “...санал, хүсэлт байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Д.С, У.З нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С, У.З нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

    Шүүгдэгч Боржгон овогт У.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.З-ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.С-д оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.С, У.З нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээ, шүүгдэгч Д.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ