Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

 

2020        03          18                                   2020/ШЦТ/210

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Н, өсвөр насны шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Батцэцэгийн Б.Н, Боржигон овогт Ганцэцэгийн Г.Г нарт холбогдох эрүүгийн 2011 00129 0126 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Халдвартын “Кола кебаб” салбарт мах шарагч хийдэг, Ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 79-1112 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй;

Сартуул овогт Б.Н, регистрийн дугаар /                   /.

Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, Ам бүл 11, эмээ, ах, эгч, дүү нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 84-1218 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Г.Г, регистрийн дугаар /                      /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Н нь Г.Гтэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Есөнтөмөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “ зүүн дээд зовхи, зүүн хацрын шонтоны цус цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г Б.Нтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгзрт хохирогч О.Есөнтөмөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гүүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “ зүүн дээд зовхи, зүүн хацрын шонтоны цус цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч О.Есөнтөмөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...би Цэвэлмаа гэх хүнтэй 2 тийш болоод 1 сар гаруй болж байгаа бөгөөд 2020 оны 01 сарын 04-ний өдөр Цэвэлмаагийн ээжийн бие муу гэх шалтгааны улмаас хээр хөдөө гарч сахиус буулгахаар болоод яг 4 хүн авч явна гэж ярилцаад тохиролцоод 21 цагийн үед Г.Г, Амка, Цэвэлмаа бид 4 хөдлөх гэсэн чинь Г.Г өөрийн гудамжны ах Энхсайханыг Цэвэлмаагийн машинд суулгахаар нь “4-үүлээ явах ёстой шүү дээ, Энхсайханыг буу дөрвүүлээ явах ёстой” гэсэн чинь буухгүй, Цэвэлмаа ч бас буу гэхгүй байхаар нь уур хүрээд өөрийн өмсгөл хэрэгслээ машины хамар дээр нь шидээд Амкаг дагуулаад машинаас буусан чинь араас Г.Г, Энхсайхан 2 бууж ирээд бид 4 алхаж явж байсан чинь Амка явлаа гээд гудамж эргээд яваад өгсөн чинь Б.Н гэх хүн гарч ирээд “Чи намайг мэдэх үү. таних уу” гэж хэлээд шууд боож аваад нүүр лүү 5-6 удаа цохисон чинь Энхсайхан Б.Ныг аваад надаас холдуулсан чинь Г.Г “гөлгөө чамайг одоо ална” гээд шууд куртикнээс зулгааж аваад доошоо дарж байгаад нүүр лүү 9-10 удаа өшиглөсөн бөгөөд тухайн үед Бүүвэй гэх зүс таних хүн Г.Гг надаас салгасан чинь Г.Г орилж байгаад яваад өгсөн....Дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй....Дээрх гэмтлүүдийг Г.Г болон Б.Н нар миний биед учруулсан...надад ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тус өдрийн 22 цагийн үед Г.Г манай гэрт ирээд “ ахаа Есүү ах намайг хээр авч гараад зодно гээд байна, цуг явья, намайг заавал яв гэсэн юм айгаад байна” гэхээр нь Есөнтөмөрийн машин руу цуг явсан чинь Цэвэлмаа, Есөнтөмөр, Г.Г, Амка гэх 4 хүн сууж байсан. Тэгсэн чинь Есөнтөмөр гэнэт уурлаад “4 хүн явах ёстой, чи илүү хүний тоотой үйл байгаа, буу” гэхээр нь буухгүй сууж байсан чинь Есөнтөмөр жолоочийн эсрэг талд сууж байгаад өөрийн бөөгийн эд зүйлээ машины хамар дээр хаяад гарсан чинь Г.Г буухаар нь дагаад буусан юм гэтэл машинаас Амка, Есөнтөмөр 2 бас буугаад бид дөрөв 82 дугаар гудамжинд алхаж явтал гэнэт Б.Н харанхуй гудамжнаас гэнэт гарч ирээд шууд Есөнтөмөрийн нүүр лүү 2-3 удаа цохиод авахаар нь болиулах гээд очоод Б.Ныг салгаж авч цаашаа явж байсан чинь Г.Г Есөнтөмөрийг заамдаж авсан байдалтай 1-2 удаа гараараа цохисон тэгээд удалгүй нэг машинтай ах хүрч ирээд тэр хоёрыг слгаж байх шиг байсан, машинтай хүний нэр нь Бүүвэй гэж сүүлд сонссон...Есөнтөмөрийг Г.Г миний...харснаар нүүр лүү 1-2 удаа цохиж, Б.Н 2-3 гараараа нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Э.Бүүвэй нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тус өдрийн 22 цагийн үед ганцаараа ажпаа тараад явж байсан чинь манай Чингэлтэй дүүргийн 16-р хорооо Согоотын 83 дугаар гудамжинд 2 хүн зодолдох гээд байгаа байдалтай байсан чинь Есөнтөмөрийг Г.Г нүүр лүү 1-2 удаа цохих шиг болсон тэгээд би “боль” гэж загнаад хөөгөөд явуулсан. Миний харснаар Есөнтөмөрийг Г.Г 2-3 удаа нүүр лүү нь цохиж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1202 дугаартай шинжээчийн “...О.Есөнтөмөрт зүүн дээд зовхи, зүүн хацрын шонтоны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Шинжээч Ц.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дээрх үзүүлэгч О.Есөнтөмөрийн биед учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд дээрх үзүүлэгчийн биед учирсан зүүн дээд зовхи, хацрын шонтоны цус хурал гэмтлүүдийн учирсан газарт 2-3 удаа нэг газар цохиход үүссэн байх боломжтой...О.Есөнтөмөрийн биед учирсан гэмтэл хэрэг болсон өдөр үүсэх боломжтой гэмтэл...О.Есөнтөмерийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би ажлаасаа буугаад гэрлүүгээ 22 цагийн үед харьж явах замдаа Есөнтөмөртэй Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 82 дугаар гудамжинд таарсан. Гэтэл Есөнтөмөр хажуугаар өнгөрөхдөө “Чи дугарахаа больчихсон юм уу писда минь” гэхээр нь “Чи яагаад намайг хайгаад байгаа юм” гэсэн чинь Есөнтөмөр “Би Хас Монголын ТУЗ-ийн дарга, чи намайг их өдөж байгаа биздээ” гэхээр нь уур хүрээд Есөнтөмөрийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон чинь харанхуй гудамжнаас Г.Г, Энхсайхан 2 гарч ирээд Энхсайхан намайг тэвэрч аваад явсан тэгээд нэг машины гэрэл тусаад эргээд харсан чинь зүс таних Бүүвэй ах уг машинаас буучихсан Г.Г, Есөнтөмөр 2 дээр очсон байсан. Тэгээд би тэд нар дээр очилгүй шууд гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тус өдөр би өөрийн хуурай ах Есөнтөмөр түүний эхнэр Цэвэлмаа найз Амка нартай хамт Баянзүрхийн товчоо орж Есөнтөмөрийн сахиусыг буулгана гээд машинд бөөгийнх нь хувцас хэрэгслийг ачаад зогсож байсан чинь Цэвэлмаа эгч над дээр ирээд “Есөнтөмөр ах чинь чамайг Баянзүрхийн товчоон дээр очиж өвөөгөө түшүүлчихээд тэнд нь зодоод үлдээнэ гээд байна лээ, эгчийн дүү битгий яваа” гэхээр нь би айгаад өөрийн хуурай ах Энхсайханыг дуудаж ирээд машинд суугаад байж байсан чинь Есөнтөмөр машинд орж ирээд уурлаад Энхсайханыг авч явахгүй, яах гэж дуудсан юм бэ, гээд Цэвэлмаа эгч рүү уурлаад “чи муу банзал гичий” гээд сахиусны хувцас хэрэгслийг машины урд тал руу шидээд байхаар нь Энхсайхан ах, Амка, Есөнтөмөр бид машинаас буугаад Цэвэлмаа эгч машинаа бариад уурлаад яваад өгсөн юм. Тэгээд Энхсайхан ах, Амка, Есөнтөмөр бид гудамжаар алхаад явж байсан чинь Амка гэр лүүгээ явлаа гээд гудамж эргээд яваад өгсөн юм, гэтэл Б.Н гэх манай найз гудамжинд Есөнтөмөртэй таараад тэр хоёр маргалдаж байгаад Б.Н шууд Есөнтөмөрийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохиод авсан чинь Энхсайхан ах Б.Ныг салгаад цааш яваад өгсөн чинь Есөнтөмөр над руу “чи муу тэр янхан Цэвэлмаатай зайлаарай” гээд доромжлоод байхаар нь би заамдаж аваад нүүр рүү нь 2 удаа гараараа цохиод, 1 удаа алгадсан чинь гудамжинд машинтайгаа явж байсан Бүүвэй гэх ах хүрч ирээд салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Г.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 57/, өсвөр насны шүүгдэгч Г.Ггийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 58/, өсвөр насны шүүгдэгч Г.Ггийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 60/, өсвөр насны шүүгдэгч Г.Ггийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх 61/, өсвөр насны шүүгдэгч Г.Ггийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 62/, өсвөр насны шүүгдэгч Г.Ггийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, шүүгдэгч Б.Нын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 66/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н нь Г.Гтэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Есөнтөмөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “ зүүн дээд зовхи, зүүн хацрын шонтоны цус цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г Б.Нтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгзрт хохирогч О.Есөнтөмөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гүүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “ зүүн дээд зовхи, зүүн хацрын шонтоны цус цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Есөнтөмөрийн “...Б.Н гэх хүн гарч ирээд “Чи намайг мэдэх үү. таних уу” гэж хэлээд шууд боож аваад нүүр лүү 5-6 удаа цохисон чинь Энхсайхан Б.Ныг аваад надаас холдуулсан чинь Г.Г “гөлгөө чамайг одоо ална” гээд шууд куртикнээс зулгааж аваад доошоо дарж байгаад нүүр лүү 9-10 удаа өшиглөсөн бөгөөд тухайн үед Бүүвэй гэх зүс таних хүн Г.Гг надаас салгасан чинь Г.Г орилж байгаад яваад өгсөн....Дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй....Дээрх гэмтлүүдийг Г.Г болон Б.Н нар миний биед учруулсан...надад ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Энхсайханы “...бид дөрөв 82 дугаар гудамжинд алхаж явтал гэнэт Б.Н харанхуй гудамжнаас гэнэт гарч ирээд шууд Есөнтөмөрийн нүүр лүү 2-3 удаа цохиод авахаар нь болиулах гээд очоод Б.Ныг салгаж авч цаашаа явж байсан чинь Г.Г Есөнтөмөрийг заамдаж авсан байдалтай 1-2 удаа гараараа цохисон тэгээд удалгүй нэг машинтай ах хүрч ирээд тэр хоёрыг слгаж байх шиг байсан, машинтай хүний нэр нь Бүүвэй гэж сүүлд сонссон...Есөнтөмөрийг Г.Г миний харснаар нүүр лүү 1-2 удаа цохиж, Б.Н 2-3 гараараа нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Э.Бүүвэйгийн “...Тус өдрийн 22 цагийн үед ганцаараа ажпаа тараад явж байсан чинь манай Чингэлтэй дүүргийн 16-р хорооо Согоотын 83 дугаар гудамжинд 2 хүн зодолдох гээд байгаа байдалтай байсан чинь Есөнтөмөрийг Г.Г нүүр лүү 1-2 удаа цохих шиг болсон тэгээд би “боль” гэж загнаад хөөгөөд явуулсан. Миний харснаар Есөнтөмөрийг Г.Г 2-3 удаа нүүр лүү нь цохиж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1202 дугаартай шинжээчийн “...О.Есөнтөмөрт зүүн дээд зовхи, зүүн хацрын шонтоны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, шинжээч Ц.Ганболдын “...дээрх үзүүлэгч О.Есөнтөмөрийн биед учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд дээрх үзүүлэгчийн биед учирсан зүүн дээд зовхи, хацрын шонтоны цус хурал гэмтлүүдийн учирсан газарт 2-3 удаа нэг газар цохиход үүссэн байх боломжтой...О.Есөнтөмөрийн биед учирсан гэмтэл хэрэг болсон өдөр үүсэх боломжтой гэмтэл...О.Есөнтөмерийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Нын “...Есөнтөмөр хажуугаар өнгөрөхдөө “Чи дугарахаа больчихсон юм уу писда минь” гэхээр нь “Чи яагаад намайг хайгаад байгаа юм” гэсэн чинь Есөнтөмөр “Би Хас Монголын ТУЗ-ийн дарга, чи намайг их өдөж байгаа биздээ” гэхээр нь уур хүрээд Есөнтөмөрийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон чинь харанхуй гудамжнаас Г.Г, Энхсайхан 2 гарч ирээд Энхсайхан намайг тэвэрч аваад явсан тэгээд нэг машины гэрэл тусаад эргээд харсан чинь зүс таних Бүүвэй ах уг машинаас буучихсан Г.Г, Есөнтөмөр 2 дээр очсон байсан. Тэгээд би тэд нар дээр очилгүй шууд гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Г.Ггийн “...Тэгээд Энхсайхан ах, Амка, Есөнтөмөр бид гудамжаар алхаад явж байсан чинь Амка гэр лүүгээ явлаа гээд гудамж эргээд яваад өгсөн юм, гэтэл Б.Н гэх манай найз гудамжинд Есөнтөмөртэй таараад тэр хоёр маргалдаж байгаад Б.Н шууд Есөнтөмөрийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохиод авсан чинь Энхсайхан ах Б.Ныг салгаад цааш яваад өгсөн чинь Есөнтөмөр над руу “чи муу тэр янхан Цэвэлмаатай зайлаарай” гээд доромжлоод байхаар нь би заамдаж аваад нүүр рүү нь 2 удаа гараараа цохиод, 1 удаа алгадсан чинь гудамжинд машинтайгаа явж байсан Бүүвэй гэх ах хүрч ирээд салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Н, өвсөр насны шүүгдэгч Г.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Н, өвсөр насны шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар,

Өсвөр насны шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 120 /зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарлав.

Хохирогч О.Есөнтөмөр нь “...надад ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ..

Шүүгдэгч Б.Н болон өсвөр насны шүүгдэгч Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овгийн Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г-г 120 /зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж,

    мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Н, өсвөр насны шүүгдэгч Г.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Н, өсвөр насны шүүгдэгч Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, өсвөр насны шүүгдэгч Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, өсвөр насны шүүгдэгч Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ