Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1430

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:135/2016/01463/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, *******ийн 1000, ****** байр, ****** тоотод байрлах “******* *******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, Партизаны ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: *******, утас: /-д холбогдох,

"Нийт 3,750,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,750,000 төгрөгийн 550,000 төгрөгөөс татгалзаж, 3,200,000 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар бүр 400,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,750,000 төгрөгийн 550,000 төгрөгөөс татгалзаж, 3,200,000 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар бүр 400,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 3,200,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар бүр 400,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 66,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ