Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1431

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01425/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******, утас: *******/-ийн хүсэлттэй,

"Төрсөн он тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 1960 онд төрсөн, иргэний үнэмлэхээ авахдаа нөхөртэйгөө ярьж байгаад 1962 онд төрсөн гэж бичүүлж авсан юм. Төрсний бүртгэлийн лавлагаан дээр 1960 он гэж бичигдсэн байгаа. Баримт, бичгийн зөрүүтэй байдлаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа тул намайг 1960 онд төрсөн болохыг минь тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.*******гийн төрсөн он тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

Д.******* нь 1960 онд төрсөн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Түүний төрсөн дүү *******ын 1962 онд төрснийг гэрчлэх төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч *******гийн “... Би 1960 онд охин Д.*******, 1962 онд талийгаач хүү *******, 1964 онд охин , 1971 онд охин г төрүүлсөн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Д.*******г 1960 онд төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ын ******* /РД: *******/-г 1960 онд төрсөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын   тэмдэгтийн   хураамжийн   тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.2-д  зааснаар  хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ