Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0030

 

 

 

 

 

 

 

 

   2020           01           07                                       2020/ШЦТ/30

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Н.Г- түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч М.М- түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

хохирогчийн хууль ёсны О.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Тугчин овогт Н-гийн Г-, Цагаагчууд овогт Мөнхсайханы М- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905029251045 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  ..... оны ...  дүгээр сарын ... -ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эцэг, эх, эгчийн хамт .......... дүүргийн  ...........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цагаагчууд овогт Мөнхсайханы М-.

 

Монгол улсын иргэн,  ... оны ...  дүгээр сарын ...-ний өдөр Увс аймагт төрсөн, ... настай,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эх, дүү нарын хамтаар .......... дүүрэг ... дүгээр хороо ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тугчин овогт Н-гийн Г-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Г-, М.М- нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-ний барьж буй барилгаас 61 ширхэг хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар .......... улсын дугаартай Hyundai Porter маркийн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2.386.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.Г- мэдүүлэхдээ: “Би М-ыг энэ хэрэгт оруулсандаа гэмшиж байна. “Бум граш”-ийг бид нар ашигладаг байсан. Мөнгөний хэрэг гарахаар нь зарсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.М- мэдүүлэхдээ: “Энэ Г- гэх хүн намайг ачаад өг гэхээр нь би ачиж өгсөн. Намайг дарамталсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О- мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байгаа. Манай компаний ажил гүйцэтгэгч 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр энэхүү асуудлаар цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас хаш чулуунуудыг авсан этгээдүүдийг барьсан гээд намайг дуудсан ба би очиж мэдүүлэг өгсөн. Дээрх этгээдүүд манай барилга дээрээс хаш чулуунуудыг авсан байсан. Хохирлын хувьд нийт үнэлгээ 2.000.000 гаруй төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Шүүгдэгч нар тодорхой хувийг төлж барагдуулсан. Одоо манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.Г-, М.М- нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-ний барьж буй барилгаас 61 ширхэг хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар .......... улсын дугаартай Hyundai Porter маркийн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2.386.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэрэг учралыг газарт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах баригдаж буй барилгаас хэв хашмал алдсан гэх дуудлагад ирэхэд шар өнгийн төмөр хаалга байх ба уг хаалган дээр Анхаар барилгын ажил явагдаж байна гэсэн бичигтэй хашаа байх ба уг хашааг өнгөрөхөд модон хашаа хаалга нь цоожтой хаалгыг онгойлгоход эвдрэл гэмтэл байхгүй байв. ... хэв хашмал байсан гэх газрыг А үсгээр тэмдэглэгээ тавьж гэрэл зургаар бэхжүүлж авав. ...” гэсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.  /хэргийн 5-6 дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ийн “2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай Б ХХК-ийн барьж байсан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 83 дугаар байрны ард баригдаж байгаа барилга дээр давхарын цутгалт дуусаад хэв хашмалуудаа хуулаад аваад 5 давхарт өрөөд тавьсан байсан. Маргааш өглөө нь угсралтын ажилтнууд 5 давхрын хэвээ угсрахад бүх хэв хашмалаа ашиглаад угсарч дуусахад хэв хашмал дутсан байсан. Тэгээд угсралтын ажилчид хэв хашмал дутсан тухай надад хэлээд би өөрөө хэв хашмалаа тоолж үзэхэд 10х20 дотор булан 10 ширхэг, 20-ын хэмжээтэй хэв хашмал 30 ширхэг, 30 хэмжээтэй хэв хашмал 15 ширхэг, 10-ын дотор булан 6 ширхэг дутсан. Эдгээр хэв хашмалууд 4 давхарт өрөөстэй байсан хэв хашмал. Өнөөдөр угсрахад алга болсон байсан. Нэг бүрийн үнэлгээ 39.000 төгрөгнөөс 50.000 төгрөгний үнэлгээтэй. Нийтдээ 2.745.000 төгрөгний эд зүйл алдагдсан гэж үзэж байна. Манай барилгад харуул хамгаалалт байгаа. Хяналтын камер байхгүй. Би барилгын ажилчид дотроос байх гэж бодож байна. Би алдагдсан хэв хашмалаа буцааж авмаар байна. Аль эсхүл бэлэн мөнгөөр нь авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Н.Г-ыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн байрнаас авч гаран албаны 04-74 УНҮ улсын дугаартай автомашинд суулган хулгай хийсэн гэх Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3,4 дүгээр хорооллоос Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү уруудах төв замын хойд талд Сайн ломбард гэх хаягнаас дээш дэнж рүү өгсөөд 16 давхар 83 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах баригдаж байгаа Б ХХК-ны барьж буй барилгыг заав.  ... Гэрч Н.Г- нар барилгын 4 давхараас хэв хашмал хулгайлсан хойд модон хашааны төмөр хаалгаар дотогш орсон. Ороод уг барилгын төмөр улбар шар өнгийн төмөр хашааны хаалгыг онгойлгон .......... улсын дугаартай Porter машиныг байрлуулан уг барилгын 4 давхараас зөөн Porter  машины тэвшэн дээр ачсан гэв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 25-29 дүгээр хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... М.М-ыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн байрнаас авч гаран албаны 04-74 УНҮ улсын дугаартай автомашинд суулган хулгай хийсэн гэх Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3,4 дүгээр хорооллоос Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү уруудах төв замын хойд талд Сайн ломбард гэх хаягнаас дээш дэнж рүү өгсөөд 16 давхар 83 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах баригдаж байгаа Б ХХК-ны барьж буй барилгыг заав. ... Ачсан хэв хашмалыг хаана зарсанг заалгуулахад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Дамбын эцсийн буудлаас ертөнцийн зүгээр хойд зүгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс зүүн хойд зүгт 9 тоот үйл ажиллагаа явуулдаг хэв хашмал угсардаг шат гэх хаягтай төмөр сараалжин хашаатай газарт 11 цаг 06 минутанд ирэв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 32-38 дугаар хуудас/

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 39-42 дугаар хуудас/

 

Гэрч Б.А-гийн “Би тэр өдөр ажлын байран дээрээ байж байхад 22 цаг өнгөрч байхад манай манаачийн байран дотор М-, Г-, М- нар орж ирээд бэлэн гоймон дэвтээж иднэ шөнө хүртэл ажиллана гэж хэлээд ус буцалгаж дэвтээж идчихээд гараад явсан. 23 өнгөрч байхад М- манаачийн байранд орж ирсэн. Цамцныхаа энгэрт 1 шил 0.75 литрийн архи хийсэн байсан. Тэгээд надад миний дүү нэг татчих, ах нь өнөөдөр ажиллаж байгаа юмаа, манай хоёр дээр чулуун хавтан нааж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд би уухгүй ажилтай гэхэд зүгээрээ уучих гэсэн. Тэгээд би уугаад одоо болно, миний ходоод өвдөөд байдаг юм гэхэд Монголын ёс 3 одоо 2 татчих гээд хоёр удаа нэг удаагийн аягаар уулгасан. Дүүргээд өгсөн би уусан. Бид хоёр шилтэй архийг хувааж уусан. Тэгээд би тасраад өгсөн. Би сэрэхэд өглөөний 6 цаг болж байсан. Босоод харахад М- байхгүй байсан. Би барилга руу орж үзэхэд тэр гурав байхгүй байсан. Би тэр гурвыг шөнө яваад өгсөн юм байна даа гэж бодсон. 08 цагийн үед угсралтын ажилчид ирээд ажлаа хийсэн. Тэгээд угсралтын ажилчид Баясаа ахаа баригдаж байгаа барилга дээр байсан хэв хашмал байхгүй болсон байна гэж надад хэлсэн. Би тэр даруйд О- гэх барилга хариуцсан хүнд хэлсэн. Тэгэхэд О- надаас өчигдөр шөнө хэн, хэн ажилласан талаар асуусан. Би Г-, М-, М- гурав шөнө ажилласан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43 дугаар хуудас/

 

Гэрч Х.М-ын “Би “Б” компанитай 2019 оны 02 дугаар сард гэрээ байгуулж бетон, шал, эргэлт, айл хоорондын чулууны ажлыг авсан. Бригадаа   ахалж ажлыг нь гүйцэтгэдэг юм. 2010 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дүү Г-, манай ажилчин М.М-ын хамтаар Г-ын Porter машинтай 21 цагийн үед ажлаа хийх гэж Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын ард талын 17 давхар барилгадаа очсон. Миний даралт ихсээд байна, та хоёр ажиллаж бай гэж хэлээд Г-той “Титэм” гэдэг дэлгүүр лүү ороод 1 шил 0.7 литрийн Ерөөл архи аваад барилгын харуул Баясаатай хамт хувааж уусан. Би ядарсан байсан болохоор маш амархан согтчихсон. Тэгээд Баясаа бид хоёр тасарчихсан байсан. М- намайг дуудаад босоод аваад гарсан. Бид гурав машиндаа суугаад манайх руу 04 цагийн үед очоод тэндээ хоноцгоосон. Маргааш өглөө нь сэрэхэд Гэрлээ надад юу болсон талаар хэлсэн. Би маш их уурласан. Өөдөөс бид хоёр өөрсдөө мэдэж байна. Таны оролцоо байхгүй учир танд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 44 дүгээр хуудас/

“...Би тэр хоёрыг хулгай хийнэ гэдгийг мэдээгүй. Маргааш өглөө нь би хулгай хийсэн талаар нь мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Гэрч Х.Н-гийн “... Би мэднэ энэ миний машин байгаа юм. Би түрүү жил харвасан. Тэрнээс хойш машин барьж чадахгүй байгаа. Намайг харваснаас хойш том хүү Г- .......... улсын дугаартай машиныг барьж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Гэрч Э.Т-гийн “... Улсын дугаарыг нь санахгүй байна. Цагаан өнгийн Porter автомашинтай ирж зарсан. Тэр өдөр өглөө 7 цагийн үед дугаарыг нь санахгүй байна. Нэг эрэгтэй хүн хэв хашмал авах уу гэж асуусан. Би худалдаж авна ирээд үзүүлээд наймаа тохирч болно гэсэн. Ярьснаас хойш цаг гарангийн дараа 8 цагийн орчимд 30 гаруй насны эрэгтэй хүн, цагаан өнгийн Porter машинтай хүн, ачаан дээр нь фум ачаастай байсан. Жолооч нь бууж ирээд утсаар ярьсан хүн байна, энэ хэв хашмалыг үзээч гээд үзүүлсэн надаар үзүүлсэн. Би үзээд хаанаас хэв хашмал авсан юм бэ, би хулгай хийж над дээр зарах гэж ирсэн юм бол би авахгүй гэхэд надад хулгай хийгээгүй, цалингийн оронд хэв хашмал авсан юм гэж хэлсэн. Би хулгайн эд зүйл биш бол авъя гэхэд бишээ зүгээр асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд тохиролцоод хэв хашмалыг хашаа руу буулгаад мөнгөө өгч авалцсан. Тэр залуу хэв хашмалаа зарахдаа өөрөө машины тэвшнээс хэв хашмал буулгаж өгсөн.  Машин дотор нь нэг залуу сууж байсан. Тэр залуу машинаас бууж ирээгүй. Тэр залуутай юм яриагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51-52 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ны  “хэв хашмалыг” нийт 2.386.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан. /хэргийн 53-54 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Н.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “2019 оны  07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын хойд талд баригдаж байгаа Б ХХК-ны  барьж байгаа 17 давхар барилгад шатны гишгүүр чулуун хавтан суулгах ажил хийх гэж 21 цагийн орчимд М- ах, М- бид .......... улсын дугаартай Porter маркийн автомашинтай ирсэн. Тухайн өдөр харуулаар А- гэдэг ах гарч байсан. Ажил их байсан. Шөнөжингөө ажиллана гэж бодсон болохоор Титэм гэх дэлгүүрээс аягатай гоймон, 1 шил 0,75 литрийн Ерөөл гэдэг нэртэй архи аваад харуулын байранд очиж ус буцалгаад гоймонгоо идчихээд бид гурав 17 давхар барилга руу орж шатны чулуугаа хийсэн. Тэгэхэд М- ах миний даралт ихсээд байна, одоо угаасаа миний хийх юм бараг байхгүй гэсэн. Ах нь манаач А-тай 1 шил юмаа хувааж уугаад та хоёрыг хүлээгээд байж байя гээд 22 цаг 30 минутын орчимд харуулын байранд очиж 0,75 литрийн Ерөөл архиа уусан. Бид хоёрын ажил бараг дуусч байсан. Би М-ыг цаад хоёрын архи нь дуусч байна уу гээд харчихаад ир гээд 00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэр үеэр би явуулсан. М- хүрч ирээд архи нь талдаа орж байна гэсэн. Шөнө 02 цаг болж байхад том машинтай элс ирсэн. Буулгах гээд орж ирсэн. А- ах хараад зогсож байсан. Элс ачсан машин барилгын хашаанаас гараад хаалгаа хаасан.  Би жоохон байж байгаад 03 цагийн үед дахиад М-ыг явуулсан. М- буцаж ирээд нэлээн согтоод тасарсан байна гэж хэлсэн. Би М-т хоёулаа ард талын барилгад хэдэн хэв хашмал байгаа тэрийг хулгайлъя гэж хэлсэн. ... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64-65 дугаар хуудас/

 

Шүүгдэгч М.М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... бид хоёр зөөхдөө 2 ширхэгээр зөөсөн. Доошоо 1 давхар луу зөөгөөд шар төмөр хаалганы хажууд өрж тавьсан. Тэгээд Г- хашааны хаалга онгойлгоод машиныхаа тээш хэсгийг хаалга руу дөхүүлж байрлуулаад бид хоёр тээшин дээр ачиж дуусгаад Г- ах М- ахыг очоод аваад ир гэсэн. Би харуулын  байранд очоод М- ахыг очиж авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-70 дугаар/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Г-, М.М- нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-ний барьж буй барилгаас 61 ширхэг хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар .......... улсын дугаартай Hyundai Porter маркийн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2.386.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механиз ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Өмгөөлөгч Г.Ганбадрахаас “... М-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү “ гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Өөрт нь ... хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр,эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.М-ын үйлдэлд бусдын эрхшээлд гарцаагүй автаж гэмт хэрэг үйлдсэн гэх үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

  

Түүнчлэн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас шүүх  хуралдаанд Б ХХК болон  Тэгш мөнх ХХК-ны хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг  гарган өгсөн бөгөөд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилж болно” гэж заасан байгаа. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүлйд заасан нотлох баримтыг тал бүрээс нь шалгаагүй. Хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, гэрч М-ын мэдүүлэг зэргээс харвал тухайн байгууллагад Г-, М- нар нь ажиллаж байсан ба гэрээний хугацаа дуусаагүй байсан. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, ... завшсан” гэж хуульчилсан байна.

Тодруулбал шүүгдэгч Н.Г- нь Тэгш мөнх ХХК-ны ажилтан бөгөөд Б ХХК-ны өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, итгэмжлэгдэн хариуцсан этгээд биш юм.

Иймд өмгөөлөгчийн Н.Г-од холбогдох хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О- нь “...Шүүгдэгч нар тодорхой хувийг төлж барагдуулсан. Одоо манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг гаргуулах төлбөргүй байна.

 

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолоор  Hyundai Porter  маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүлжилж, битүүмжилсэн эд хөрөнгийг  ОА56081411 регистрийн дугаартай Х.Н-д  хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэжээ. /хэргийн  95-99 дүгээр хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэх хууль зүйн боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-, М.М- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter  маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  тэдгээрийн эзэмшилд бус харин Хорлоо овогтой Н-гийн өмчлөлд байх тул прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин  Дамно ХХК-ны үнэлгээгээр тогтоосон Hyundai Porter  маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсийг 3.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Г-, М.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүх, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугчин овогт Н-гийн Г-, Цагаагчууд овогт Мөнхсайханы М-  нарыг бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  Н.Г-, М.М- нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Н.Г-, М.М- нарт тус бүр оногдуулсан  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Г-, М.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Н.Г-, М.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Hyundai Porter  маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүлжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Н.Г-, М.М- нараас тус бүр 1.650.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Н.Г-, М.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ