Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0034

 

 

 

 

 

 

 

 

2020           01           08                                          2020/ШЦТ/34

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Э.Г-,

шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Буурал овогт Энхбаярын Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Дарханжамсран овогт Баярсайханы А-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905041551226 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....... оны ... дугаар сарын ...-ны өдөр ......... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...... ” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт.........   дүүргийн ... дугаар хороо ...  дугаар байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Буурал овогт Энхбаярын Г-

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто кузов засвар ажиллуулдаг, ам бүл 2, эхийн хамт ... дүүргийн ...  дугаар хороо .......... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дарханжамсран овогт Баярсайханы А-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар сургуулийн орчим иргэн Б.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, хамрын уг, цох, хамрын зүүн угалзны доод гадаргуун зулгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А- нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр ............. гудамжинд байрлах авто кузов засварт засуулахаар өгсөн иргэн Н............ын эзэмшлийн ........... улсын дугаартай Prius 20 маркийн автомашиныг 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны өдөр шилжих шөнө зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Г- мэдүүлэхдээ: “Тэр үед ажлаа тараад О-ыг хүргэж өгөх гээд гэрийнх нь үүдэнд ирсэн байсан. Өмнө А-ийн талаар хальт хальт сонсож байсан. Манай эхнэр лүү гутал авч өгье, юм авч өгье гэж юм бичээд байдаг гэж хэд хэдэн удаа ярьж байсан. Энэ асуудлаас болж А-тэй маргалдсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.А- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Б.А- мэдүүлэхдээ: “Тухайн үед нэг шүд унасан. Тархи толгой жаахан жаахан халцарсан байсан. Тэр шөнө Б-той уулзах гэж очсон. Тэд нар машиндаа бөөндөө сууж байсан. Би учраа олох гээд буутал намайг зодож эхэлсэн” гэв.

 

1. Шүүгдэгч Э.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар сургуулийн орчим иргэн Б.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, хамрын уг, цох, хамрын зүүн угалзны доод гадаргуун зулгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.А-ийн “... харин Ганзо гэх залуугийн цохилтын улмаас миний толгойн зүүн хэсгийн дух, хамарны зүүн хана, дууд уруулны зүүн хэсгээр хавдсан байсан бөгөөд дээд уруулны зүүн тал хэсгээр хавдсан. Гэмтлээс болж миний нэг шүд унасан байсан. Тэр хоёр залуутай хамт байсан Цолмон, Б- гэх хоёр эмэгтэйг би таньдаг бөгөөд тэр хоёр эмэгтэйг хардсанаас болж надад халдсан байгаа.

... Миний биед учирсан гэмтэлд одоогоор  иммарайн зураг  авхуулсан 120.000 төгрөгний зардал байгаа. Өөр эмчилгээ гээд байх юм хийлгээгүй. Бас миний машины арын салхины шилийг хагалснаас болж 120.000 төгрөгөөр шил хийлгүүлсэн байгаа.

... Миний хувьд өөрийн унасан шүдээ хийлгэмээр байна. Тэгвэл ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 8-9 дүгээр хуудас/

“...Миний биед үүссэн дээрх гэмтлийг О- гэгч учруулаагүй. Тэр Ганзо буюу Г- гэх залуу миний зүүн талаас цохиж байгаад сүүлд автомашинд суухдаа миний машины голын хайрцаганд байсан задлаагүй лаазтай пиво авч миний баруун нүдний дээхэн талд дух орчим цохичихсон юм. Харин тэр О- гэх залуу бол миний толгойн баруун тал буюу хацар шанаа орчим л цохисон бөгөөд тэгэж цохихдоо нэг их сүртэй бол цохиж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Г.О-ын “Би найз Э.Г-ийн хамтаар Шангрила төвд шөнөөр ажил авч ажиллаж байгаа бөгөөд тэр шөнө би найз Э.Г-ийн хамтаар ажил дээрээ байж байтал манай эхнэр найз Э-гийн хамтаар ажилд туслахаар ирсэн. Тэгээд бид нар ажлаа дуусгаад 2019 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 04 цаг болж байхад Г-ийн машинтай манай гэрийн гадаа ирээд байж байтал Э-гийн гар утас дугараад Э- нэг хүнтэй ярихдаа Бямбаагийн гадаа байна гээд утсаа тасалсан. Тэр үед хэн болох талаар асуутал Э-  Амараа байна, хаана байгаа юм гэхээр нь би Бямбаагийн гадаа байна гээд хэлчихлээ гэсэн. Тэгээд удаагүй байж байтал нөгөө гомдол гаргаад байгаад Амараа гэх залуу бид нарын сууж байсан машины хажуугаар өөрийнхөө саарал өнгийн Prius 20 маркийн машинтай ороод ирсэн. Тэр үед Г- бид хоёр сууж байсан машинаасаа буугаад Амараа гэх залуугийн машин дээр очин цонхоор нь хоорондоо ярилцсан. Тэр үед би Амараа гэх залууд чи одоо яах гэж гэр бүлтэй хүн  дээр ирээд байгаа юм бэ, зүгээр эндээс зайлчих гээд хэлсэн чинь Амараа гэх залуу миний өөдөөс энэ та хоёрт хамаагүй, би танай эхнэртэй уулзах гэж ирсэн юм, та хоёртой уулзах гэж ирээгүй гээд маргаад байсан. Тэр үед миний хажуунаас Г- тэр Амараа гэх залууд чи яагаад гэр бүлтэй хүмүүсийг үймүүлээд байгаа юм, чи зүгээр эндээс явчих гэсэн боловч Амараа гэх залуу явахгүй, би Бямбаатай уулзах гэж ирсэн юм, та хоёртой уулзах гээгүй байна гээд байсан. Тэр үед Г- Амараа гэх залууг машинаас нь татан буулгаад нүүрэнд нэг удаа баруун гараараа цохисон. Тэр үед би эхнэр Б-, Э- нартай салгаад байж байтал Г- нөгөө Амараа гэх залуугийн машиных нь зүүн талаар гүйн очоод суусан. Тэр үед Амараа гэх залуу дахин автомашиныхаа рульны ард суусан. Тэгэхэд Г- Амараа гэх залуугийн хажууд машинд сууж байхдаа аль гараараа гэдгийг мэдэхгүй 2-3 удаа Амараа гэх залууг цохисон. Тэр үед нь би эхнэр болон Э- нартай очиж Г-ийг Амараа гэх залуугийн машинаас буулгасан. Тэгээд яах гэж машинд сууж байгаа юм гэсэн. Г- надад хэлэхдээ наадах чинь согтуу машин бариад яваад байна, машиных нь түлхүүрийг авах гэсэн юм гээд байсан .Тэр үед би эхнэр болон Э- нартай яах гэсэн юм гээд ярьж байтал Амараа гэх залуу машинаа асаагаад яваад өгсөн.

Тэр үед Г-, Амараа гэх залууг машинаас татан буулгаад нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон. Дараа нь машинд буюу жолоочийн эсрэг талд нь сууж байгаад гараараа цохиод байх шиг байсан. Тэгээд анх Амараа гэх залууг Г- машинаас нь буулгаж ирээд нэг удаа нүүрэнд нь цохисоны дараа Амараа гэх залуу Г-ийг даган машиндаа суух үед нь хамарнаас нь цус гарчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Б-ын “...Тэгээд бид нар манай гэрийн гадаа Г-ийн машинтай сууж байтал миний гар утас унтарчихсан байсан болохоор Э-гийн гар утас руу А- залгаад бид нарыг асуусан байсан. Тэгээд А- бид нарыг дөнгөж ирж байхад явж байсан боловч үнэндээ яваагүй, манай гэрээс хойнохон яваад нэг гудамжинд орон машиныхаа гэрлийг асаагаад бид нарыг хараад сууж байсан юм байна лээ.

... Тэгэж ярихдаа Г-, А-эд чи хэн юм бэ, харанхуй шөнө болсон хойно хүний эхнэр, найз охин руу залгаад байдаг ямар учиртай юм бэ гээд ярьсан чинь А- машинтайгаа зогсож байсан газраасаа гараад бид нарын хажууд ирээд зогссон. Тэр үед Э-гийн хамтаар машинаас буун А-ийн машины жолооч талаар очин А-тэй уулзан чи одоо яв гэх үед А- согтууруулах ундаа уусан байдалтай, хажуу талын сандал дээрээ нилээн олон пиво тавьсан байсан. Тэгээд би Э-гийн хамтаар А-эд чи уусан байна, одоо явчих, манай нөхөр болон найзтай маргаад яахав гэж хэлэх үед Г- машинаасаа бууж ирээд А-ийг машинаас нь буулган хэд, хэдэн удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч Г.Э-гийн “... Би Г-ийг А-ийн яг хаана нь хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан гараараа цохиод байсан. Харин тэр үед Б- бид хоёр бол А- гэх залууг Г-оос салгаж байсан бөгөөд миний харсанаар бол О-, А-ийн биед гар хүрч байгаа харагдаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12584 дугаартай:

“1. Б.А-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, хамрын уг, цох, хамрын зүүн угалзны  доод гадаргуун зулгаралт, зүүн дээд 2-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэсэн дүгнэлт. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Э.Г-ийн яллагдагчаар өгсөн “... Өөрийн үйлдсэн хэргийн улмаас хохирогч залууд гараад байгаа хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа.  ...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Б.А- нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр ............. гудамжинд байрлах авто кузов засварт засуулахаар өгсөн иргэн Н............ын эзэмшлийн ........... улсын дугаартай Prius 20 маркийн автомашиныг 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны өдөр шилжих шөнө зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н............ын “... Би өөрийн автомашинаа Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг Энхболдын замаар өгсөөд Хангал нэртэй хүнсний дэлгүүрийн хажуу талд байдаг тоотыг нь мэдэхгүй, Зүүн нарангийн 12 дугаар гудамж гэсэн хаягтай кузов засварын газар өгсөн байгаа. Тэгэхдээ миний машиныг Амараа гэх залуу хүлээн авч байсан. Намайг машинаа засварын газар өгөхөд миний машины арын гупер гэмтэлтэй байсан учраас би гуперээ янзлуулахаар өгсөн байгаа. Тэрнээс миний машины арын болон бусад шил бүтэн байсан бөгөөд харин машинаа авах болсон чинь машины арын салхины шил хагарсан байсан. Би тэр засварын газрын ямар ч хүнийг танихгүй.

... Анх би тэр завсарын газар очоод машиныхаа хагарсан гуперыг үлдээгээд машинаа аваад явах гэсэн чинь тэр завсарын газрын засварчид машинаа үлдээхгүй бол болохгүй, замаск хийх гэхээр болдоггүй юм гээд байхаар нь би машинаа үлдээсэн. Би өөрийн машинаа тэр хүмүүст унах, хөдөлгөөнд оролцох эзэмших эрх өгөөгүй. Зүгээр үлдээгээд яв гээд байхаар нь үлдээх ёстой юм байлгүй гэж бодоод үлдээгээд явсан бөгөөд миний машиныг грашид оруулаад засвар хийх юм чинь унахгүй байх гэсэн бодолтой үлдээсэн. Би анх машинаа өгөхдөө янз бүрийн байдлаар тэр хүмүүсийг уначих болов уу гэж бодоод шатахууныхаа хэмжээг харахад миний машины шатахуун дуусах гээд шар гэрэл нь анивччихсан байсан. Тэгээд намайг авахад шар гэрэл нь анивчсан хэвээрээ байсан. Би тэрнээс тэр хүмүүсийг машинаа унаад яв гэж үлдээгээгүй. Засаад өг гэж  үлдээсэн байгаа.

... Би гомдолтой байна. Би машинаа засаад өг гэж хэлэн үлдээсэн болохоос унаж яваад янз бүрийн асуудалд оруулаад өг гэж үлдээгээгүй. Нэхэмжлэх зүйл бол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 98-99 дүгээр хуудас/

 

Авто шил дэлгүүрийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт. /хэргийн 29 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би ........... улсын дугаартай автомашиныг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авч явсан асуудалдаа харамсаж байна. Миний буруу байсан тул үйлдлээ бүрэн ухамсарлаж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. ... Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /79-81 дүгээр хуудас/ зэрэг баримтууд нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Г- нь Б.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, хамрын уг, цох, хамрын зүүн угалзны доод гадаргуун зулгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Б.А- нь Н............ын эзэмшлийн ........... улсын дугаартай Prius 20 маркийн автомашиныг  2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны өдөр шилжих шөнө зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах явцад хохирогч Н............ мэдүүлэхдээ “Нэхэмжлэх зүйл бол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 98-99 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч Б.А- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт Б.А- хохирогчоор мэдүүлэхдээ “Нэхэмжилж байгаа зүйлгүй, 500.000 төгрөгийг Э.Г-оос авсан” гэжээ.

Иймд шүүгдэгч Э.Г-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Э.Г-, Б.А- нарын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурал овогт Энхбаярын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Дарханжамсран овогт Баярсайханы А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Э.Г-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Б.А-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г-, Б.А- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Г-, Б.А- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Г-, Б.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ