Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1416

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01600/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ******* баг, ******* дугаар байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ТИ610*******0605/ ******* овогт *******ын *******ийн

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 19*******1 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс Найрамдал худалдаа бэлтгэлийн ангид Үйлчилгээний төвийн хүнсний дэлгүүрийн шил шаазан эдлэлийн тасагт худалдагчаар 19*******7 оноос худалдааны төвийн хүнсний тасагт худалдагчаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах хугацаа болсон чинь ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Иймд намайг 19*******1 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Худалдааны төвийн дэлгүүрт ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.*******ийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    

Хүсэлт гаргагч Ж.******* нь Дархан хотын Найрамдлын хорооны худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 19*******1 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь Дархан хотын Найрамдлын хорооны Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 19*******1 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар Ажилд авах тухай тушаал, Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Н.Наранчимэгийн “...би 19*******1 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Найрамдлын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч ажилтай байсан, энэ үед Ж.******* шил, шаазан зардаг худалдагч эгч ажилтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оюунбаярын “...би 19*******5 оны 11 сараас анх Худалдааны төв гэж нээгдэж байхад ажилд орж байсан юм, энэ үед Ж.******* эгч ажилладаг байсан. Тэрнээс өмнө Ж.******* эгч үйлчилгээний төвд ажиллаж байсан. Найрамдлын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч ажилтай байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ын ******* /РД: ТИ610*******0605/-г Дархан хотын Найрамдлын хорооны Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 19*******1 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА