Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1433

 

   Зохигчдын эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2016/01298/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, ***-*** тоотод оршин суух *******ийн ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, Партизаны***-***тоотод оршин суух *******гийн ******* /РД: *******, утас: *******/, *******ы /РД: / нарт холбогдох,

“16,581,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч У.*******, хариуцагч Б.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:“... Нэхэмжлэлийн шаардлага 16,581,000 төгрөгөөс хариуцагч нь 300,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 16,281,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-нд 400,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-нд 400,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 4,881,000 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Д.*******, Б. нарт холбогдуулан 16,581,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 16,581,000 төгрөгөөс хариуцагч нь 300,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 16,281,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-нд 400,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-нд 400,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 4,881,000 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

C:\Users\yser\Desktop\*******-*******.docx

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар У.*******ийн нэхэмжлэлтэй, Д.*******, Д. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нийт 16,281,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-нд 400,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-нд 400,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 4,881,000 төгрөгөөр тус тус хуваан нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,856 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 120,428 төгрөгийг хариуцагч нараас, 120,428 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч У.*******д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ