Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           03           17                                        2020/ШЦТ/265

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ,

улсын яллагч  Б.Батнасан,

шүүгдэгч Б.Г- түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Тогоруутан овогт Баатарын Г-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005001520306 дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ....... оны ...  дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт .......... аймгийн ....... сумын ... дугаар баг ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .......... дүүргийн ... дүгээр хороо ......... хотхон ...... дугаар байрны ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тогоруутан овогт Баатарын Г-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Шаму” нэртэй рестораны үүдэнд байх Хаан банкны АТМ /автомат теллерын машин/-аас 14 настай хүү Б.Т- зарлагын гүйлгээ хийгээд авч  амжаагүй байсан 3.825.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахин хэрэг үйлдэхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Шаму” нэртэй рестораны үүдэнд байх Хаан банкны АТМ /автомат теллерын машин/-аас 14 настай Б.Т- зарлагын гүйлгээ хийгээд авч амжаагүй байсан 3.825.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “... саарал өнгийн HP 19301 гэх бичиглэлтэй N101XG14D8051166C2 cериал /тунгалаг/ дугаартай хэрэгт сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 8 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол Шаму ресторанд байрлах АТМ-ын хяналтын камерын 5077530318 дугаарын Хаан банкны данснаас мөнгө авах гэж буй байдал харуулав.

... 5077530318 дугаарын Хаан банкны данснаас мөнгө авах гэж байсан хүн АТМ-ээс холдоод дараачийн хүн очиж үйлчлүүлэх гэж байгаад гарч ирсэн мөнгийг авч байгаа бичлэг үлдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 11-13 дугаар хуудас/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.М-гийн “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай охин Ч.А-ийн картнаас манай зээ хүү Б.Т- мөнгө авахаар АТМ орсон. Тэгээд АТМ дээр очоод картаа хийгээд нууц кодоо хийгээд бүх үлдэгдлийг авах товчийг дарсан гэсэн. Тэгээд тухайн АТМ-ээс мөнгө гарахгүй болохоор  нь картаа авчихаад байж байгаад нэг залуу үйлчлүүлэхээр нь эргэж очоод картаа хийгээд үзтэл дансан дахь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн хариу өгсөн гэж надад манай зээ хүү Б.Т- надад хэлсэн. Тэгээд гэртээ ирээд картанд мөнгө байхгүй талаар хэлээд Хаан банк руу залгаж үзэхэд таны дансан дахь мөнгө гарсан байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.

            Байрны урьдчилгаанд цуглуулж байсан мөнгө байсан. Данснаас нь нийт 3.825.000 төгрөг гарсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16-17 дугаар хуудас/

            “... Б.Г- нь надад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал гэх зүйл бол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Т-гийн “Хамаатны эгч А-ийн данс руу манай ээж Долгоржав надад мөнгө хийсэн. Тэгээд би эгч А-ээс Хаан банкны виза картыг авч гараад Модны 2-ын дунд талын Хаан банкны АТМ орсон. Тэгээд би Хаан банкны виза картыг хийгээд уншуултал өөр дүнгээр авах, үлдэгдэл мөнгө авах гэсэн хоёр бичиг гарч ирэхээр нь би үлдэгдэл дүнгээр авах гэсэн бичиг дарсан юм. Тэгтэл урдаас Хаан банкны картаа авна уу гэсэн бичиг гарч ирээд би картаа аваад мөнгөө тухайн үед авахгүй үлдээсэн. Тэгээд би мөнгө нь гарахгүй байгаа юм байна гэж бодоод картаа авахад миний ард зогсож байсан ах тухайн миний карт уншуулсан АТМ дээр үйлчлүүлсэн. Тэгээд тэр ах АТМ-ээс гараад явахаар нь би очоод дахин карт уншуулж үзэхэд дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн бичиг гарч ирээд тэгээд би АТМ-ээс гараад явсан. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

            Гэрч С.Э-ын “Г- надад Хаан банкны АТМ дээр миний урд хүн үйлчлүүлж байгаад гарсан. Тэгэхээр нь би хойноос нь очоод АТМ дээр үйлчлүүлэх гэтэл АТМ болохгүй байж байгаад АТМ-ээс мөнгө гараад ирсэн гэж надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

 

 

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... Тухайн үед би өөрийн дарааллыг хүлээж байгаад АТМ дээр очиход уншаад байх шиг байсан. Тэгэхээр нь хэсэг хугацаанд хүлээгээд АТМ-ыг оролдож байтал АТМ-ны бэлэн мөнгө гарч ирдэг хэсгээр бэлэн мөнгө гараад ирэхээр нь тэр мөнгийг шууд аваад гараад явчихсан юм. Тэгээд тэр мөнгийг авч гараад шууд гэртээ хариад эхнэр, хүүхэд миний эмнэлэгт хэвтчихсэн байсан учраас эмнэлэг рүү очиж эргэчихээд буцаж гэртээ ирээд эхнэртээ энэ талаар утсаар хэлсэн юм.

Тухайн АТМ-ээс мөнгө тэр чигтээ гарч ирсэн юм. Ямар нэгэн байдлаар хуваагдаж таслагдсан асуудал бол огт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч О.М-гийн “... Г- надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... ” гэсэн хүсэлт /хэргийн 56 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргавал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тогоруутан овогт Баатарын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Г-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Б.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ