| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0049/э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 59
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Б-ы Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, З ургийн овогт С-ийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч И ургийн овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1935004520007 дугаар прокурорын тогтоолоор яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг, өсвөр насны шүүгдэгч З ургийн овогт С-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1935004400008 дугаар прокурорын тогтоолоор яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Х-т тэнссэн хугацаанд мөнгө угаах гэмт хэргийн хор уршгийн талаарх танилцуулга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ухуулах сурталчилгааг долоо хоног бүр Увс аймгийн Улаангом суманд байрлах байгууллага аж ахуй нэгжид танилцуулж байх, цахим орчинд энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаар мэдээлж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.М-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дугаар сарын 16-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар хорих ялаар тогтоосугай
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.М-д оногдуулсан 3 жил 10 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.М-ыг цахим тоглоомын газарт хоногт 1 цагаас илүү хугацаагаар очихыг хязгаарлах, мөн О.М, Ц.Б нартай уулзаж, харилцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.М, шүүгдэгч Б.Х-т хяналт тавих үүргийг тэдгээрийн оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.М-д шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулсугай.
10. Өсвөр насны шүүгдэгч С.М, шүүгдэгч Б.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Иргэний хуулийн 503 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Ч.Н-аас 15’000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Н-д, 35’000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-т, 250’000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.У-т, 390’000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц-д, 59’500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П-т, 7’700 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д, 90’334 төгрөгийг гаргуулж Ж.Б-д, иргэний хариуцагч Л.Н-аас 59’500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П-т, 90’334 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д, иргэний хариуцагч Ц.Б-ээс 90’334 төгрөгийг гаргуулж Ж.Б-д тус тус олгосугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 88’250 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч С.М-аас гаргуулж хохирол төлөхөд зарцуулсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг модон тагшийг устгаж, мөнгөн материалаар хийсэн бэлдцийг хохирол төлөхөд зарцуулсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х болон өсвөр насны шүүгдэгч С.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА