| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00931/и |
| Дугаар | 1475 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 1475
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2016/00931/и
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ***-р баг, овоотын задгайд оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******, утас: *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ***-р багт байрлах ******* ******* ТӨХК-д холбогдох,
"Тушаал хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Даваахүү, хариуцагчийн төлөөлөгч Ё.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал болон хариуцагч тал шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч тал ******* ******* ТӨХК-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагуудын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрч Д.*******ыг ******* ******* ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай ажлын хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, олгогдоогүй цалин хөлснөөс 750,000 төгрөгийг нөхөн олгохоор тохиролцож эвлэрсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох Тушаал хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх" тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, Нэхэмжлэгч тал ******* ******* ТӨХК-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагуудын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрч Д.*******ыг ******* ******* ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай ажлын хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, олгогдоогүй цалин хөлснөөс 750,000 төгрөгийг нөхөн олгохоор тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
D:\Bvv ustga\Zahiramj\106.5\evlerel\*******-Азза.doc
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч тал ******* ******* ТӨХК-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагуудын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрч Д.*******ыг ******* ******* ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай ажлын хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, олгогдоогүй цалин хөлснөөс 750,000 төгрөгийг нөхөн олгохоор тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 92,750 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ