Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 0089

 

 

 

 

 

 

 

 

   2020          01           24                                      89

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Г.Энхтуул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Б.Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эрдэнэд холбогдох эрүүгийн 1905 0488 70058 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, эхнэр, дүү, 3-4 настай 2 хүүхдийн хамт н Эрдэнэ.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэ нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Секрет” зочид буудлын 6 тоот өрөөнд иргэн А.Чинын биед халдан түүнийг мөргөж, баруун хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун мөрөнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Эрдэнэ мэдүүлэхдээ:

Би бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хэрэг болсон газраас зугтах болсон шалтгаан нь хохирогч бид нартай зодоон үүсгэх гээд байсан тул тэр газраас зугтаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Чин мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найз Мөнхчулуун болон түүний хүргэн ахынх нь хамт гурвуулаа Модны 2-ын караокед сууж байгаад гараад такси бариад Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Секрет зочид буудлын 1 давхарын 6 тоот өрөөнд орсон. Тэгээд уг буудлын 00-ын өрөө нь коридорт байдаг болохоор би гарч 00 ороход нэг залуу хажуугаар зөрөхдөө муухай хараад өнгөрсөн. Тэгээд өрөөндөө орж ирээд сууж байтал гаднаас нэг залуу орж ирээд Мөнхчулуунтай юм яриад байсан. Тэгэхэд цаанаас надтай 00-ын өрөөнд таарсан залуу өрөөнд орж ирээд намайг юу байна хөгшөөн гэснээ миний нүүр рүү мөргөөд, баруун хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд би цагдаа дуудна гэсэн чинь тэр хоёр залуу хажуу өрөөнөөс хоёр найзыгаа дагуулаад буудлын гадаа байсан 80-32 УНХ улсын дугаартай цагаан өнгийн “Хонда инсайт” загварын машинаа унаад зугтаасан. Тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгсөн гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Чинбаяр мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19 цагийн үед найз Ган-Өлзий, Эрдэнэ нарын хамтаар уулзаж, гадуур Бат-Эрдэнийн машинтай явж байгаад Цэцэгжаргалтай уулзаад бид 4 орой 23 цаг өнгөрч байхад Өргөөгийн хойно Энхболдын зам дагуу байдаг нэрийг нь мэдэхгүй зочид буудалд гаднаас 2 том савтай пиво, 1 шил 0.5 литрийн архи авч ороод Ган-Өлзий, Цэцэгжаргал бид гурав уусан. Тухайн үед Эрдэнэ машинтай явж байсан болохоор огт уугаагүй. Тэгээд Цэцэгжаргал бид хоёр ариун цэврийн өрөө ороод гарч ирэхэд цаана өрөөнд хүмүүс муудалцаад байх шиг байхаар нь яваад очтол Эрдэнэ 1 залуутай муудалцаад, хажууд нь Ган-Өлзий салгаж байсан. ...Зодоон болохыг би хараагүй. Эрдэнэ нэг залууг цохисон байсан. Нөгөө залуугийн хөмсөг нь шалбараад цус гарсан харагдсан гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ө.Ган-Өлзий мэдүүлэхдээ:

Би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед найз Чинбаяртай уулзаж Бат-Эрдэнийн ажил дээр очсон. Тэгээд ажлаас нь гараад гадуур явж байгаад зүс таньдаг Цэцэгээ гэх охинтой уулзаад бид дөрөв гаднаас 1 шил 0.5 литрийн архи, 2 том савтай пиво аваад Энхболдын замын хажууд байдаг нэрийг нь мэдэхгүй зочид буудалд орсон. Тэгээд Чинбаяр, Цэцэгээ бид гурав архиа хувааж уугаад сууж байхад өөдөөс харсан өрөөний гурван залуутай Эрдэнэ коридорт муудалцсан. Тухай үед намхан залуу нь Бат-Эрдэнийг нааш ир гээд хэрүүл өдөөд байсан. Гэтэл тэр залууг нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Би салгаад өрөөрүүгээ авч оруулаад байж байтал нөгөө хоёр залуу араас орж ирээд хэрүүл өдөөд байхаар нь бид нар гарсан гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн 14460 тоот дүгнэлтэд:

1. А.Чинын биед баруун хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун мөрөнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Эрдэнэ ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

 

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэ нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Секрет” зочид буудлын 6 тоот өрөөнд хохирогч А.Чинын нүүрэн тус газарт мөргөж, баруун хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун мөрөнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Чинын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн 14460 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Б.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч А.Чин нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой 62 100 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд “эмчилгээний зардал 62 100 төгрөгийг хүлээн авсан, Б.Эрдэнэтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Эрдэнэ өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Пудуш овогт Батдоржийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Эрдэнэ нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН