| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01365/и |
| Дугаар | 1482 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 1482
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01365/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, ***-*** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох,
“Ажилгүй байсан хугацааны цалин 1,715,012 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 1,715,012 төгрөгийн 100,000 төгрөгөөс татгалзаж, 1,615,012 төгрөг болгосныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, цалингийн холбогдох суутгалуудыг хийж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээр эвлэрэн хэлэлцэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1,715,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 1,715,012 төгрөгийн 100,000 төгрөгөөс татгалзаж, 1,615,012 төгрөг болгосныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, цалингийн холбогдох суутгалуудыг хийж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
D:\Bvv ustga\Zahiramj\74.2\Evlerel\*******-Засаг дарга.docx
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ